...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

МОНГОЛ ГЭР



Манай Монголчууд түүх соёлоо авч үлдэнэ гээд л Чингэсийн үр сад гээд л
бахархаад байдаг. Тэгтэл яг үнэндээ бид үүх түүх бахархалаасаа юу авч
үлдсэн юм бэ? Үндэсний бичиг соёл эртний уран барилга юу ч үгүй л үлдсэн
шүү дээ. Авч үлдсэн уламжлал түүхийн үнэт соёл нь бидний сайн мэдэх
аль 200-н жилийн өмнө байсан модон жорлон муруй хазгай хашаа байшин
утаа тортогоо дарагдсан хэдэн халтар гэр шив дээ. Үндэсний соёлоо авч үлдий
гэвэл улирсан баларсан үеийнх нь хоцрогдмол байдлаар нь биш орчин үетэйгээ
холбон хөгжүүлж байж л бид хөгжинөө гэж мөхөс миний бие мунхаглан
бодоод хөөрхий халтар Монгол ...










Бичсэн: 03:13, 2008-05-16 DESI
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Fashion





Нэг найзынхаа гуйлтаар хэрэндээ л модольер дизайнер болох
гэж үзлээ мэддэг хүний хажууд ичмээрч юм даа тээ.

Бичсэн: 22:42, 2008-05-15 DESI
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

DEMONSTRATION

 

 Ердөө нэг, хоёрхоон жилийн өмнө би жагсаал цуглаан хийдэг хүмүүсийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байлаа. Ямар шалтгаанаар яагаад жагсаж байгаа нь надад ёстой сонин биш байсан ч түүнээс хамгаалах үүрэгтэй ажил хийж байсныхаа хувьд би дургүй байлаа. Нэг үгээр хэлбэл ийм үүрэгт ажил хийж  байхдаа “ажил хийлгэхгүй хэдэн хаврын синдром бүхий нөхдүүд битгтий жагсаасай” гэж дотроо залбираад л жагссан үед нь үнэхээр л бухимддаг байлаа. Хүний хараал идэн идэн жагсаалын өөдөөс зогсох тийм ч хүсээд байхаар зүйл биш бөгөөд дээрээс нь өвөл бол хөл, чихний гэдэс хайраастай болохоор л дургүйцдэг юм. “Ямар...


Бичсэн: 05:05, 2008-04-19 Обдоо
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Яах вэ байз...

Амьдралын яг нэг шийдвэр гаргах үе дээр ирчихээд, бас яагаад ч юм нэг л энерги дутагдаад урагшаа алхаж өгдөггүй, ядаж байхад янз янзын саад... Саад ч гэж дээ шалтаг гарч ирээд би зугтаад л байдаг... Сонголт.., нэлээд хариуцлагатай сонголт. Одоо болтол эргэлзсээр, бас айсаар, толгой дотор эргэлдээд л... Хаашаа явах вэ? ...

...Нөгөө мод тарих гээд худлаа ярьчихсан мөртлөө асуух ёстой хүн рүүгээ утсаар яриагүй л явна. Өнөөдөр харин утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Маргааш бас явчихаад ирнэ... Өглөө эрт босно, ингэсгээд унтана... Модоо ч тарья, бусдыг нь ч бас, бүгдийг нь амжуулах хэрэгтэй....

Бичсэн: 03:26, 2008-04-18 xvv
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Lemon Tree

 

Бичсэн: 17:37, 2008-04-15 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

4 сарын 12 ныг хүүхдүүдтэй өнгөөрөөлөө

 

Шороон шуурга нүд ам аваад л өнөөдөр тийм ч сайхан өдөр биш байнаа. Нэг л тухгүй бүүдгэр саарад өдөр байдаг шүү дээ тэр л байна..............

Энэ өглөө төлөвлөснөөрөө ЛОТУС ЧАЙЛД асрамжийн газар Юки, Оогийноо бид 3 хамтдаа очсон юм. Нилээн шуургатай байсан боловч бид 3 шуургатай зэрэгцээд  “давхиад” хүрчихлээ.  Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино авах гэсэн боловч амжаагүйн улмаас ганц хошин шогоос илүү юм үзүүлж чадсангүй. Хоёр ихэр амралтын өдрүүдээр гэртээ харьсан гэнэ. Бид нарыг очиход унтаж байгаад боссон бололтой. Нүүрээ угааж амжаагүй хөөрхөн “дэггүйнүүд” үндсэн ажлаа хийгээд завгүй байц...


Бичсэн: 08:26, 2008-04-13 Обдоо
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Юу хийж байна?

 

Хорих төвд цагдан хоригдож байгаа хүүхдүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр ЗОРИГ САНГИЙН Залуу Лидер-5 хөтөлбөрийн“ OCTAGON” багийн сайын дурын хэдэн залуучууд /Гарьд, Дэлгэрмөрөн нарын 6 залуус / сургалт явуулж  байна.  

 Нийгмийн хөгжлийн төслийн хүрээнд анхаарлаа хүүхэд тэр дундаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд рүү хандуулж, улмаар өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэсэн ба уг ажлынхаа эхлэл болгож ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн насанд хүрээгүйчүүдийн цагдан хорих байртай танилцаж, нийгмийн ажилтан, цагдан хо...


Бичсэн: 01:36, 2008-04-11 Обдоо
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өмнөх бичлэгийг уншсан уу?

Хэрвээ эх орондоо хайртай эргэж ирэх юмсан, эх нутагтаа бахархаж сайн сайхан амьдрах мөрөөдөл байдаг бол залуус бид нэгдэж, дуу хоолойгоо сонсгох, тэмцэх цаг нь ирээд хажуугаар өнгөрөөд хожимдох дээрээ тулаад байх шиг байна шүү... Эсвэл ирэхгүйгээр шийдчихсэн үү? :(

Aa тийм нэгэн шинэ мэдээ дуулгахад баяртай байна :

гэнээ.
Мэдээг www.mail.mn -ээс

Гаалийн хяналт шалгалтыг чангатгах, гар аргаар алт олборлохыг хориглох болоод уурхайнууд дээр хөндлөнгийн хяналтыг чангатгах, чанартай өндөр зэрэглэлийн цөөн уурхайг ажиллуулах, энд тэндгүй нүх ухаж байгаа болсон болоогүй жижиг уурхайнууды...

Бичсэн: 21:32, 2008-04-10 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Interior design



даруухан энгийн л интерьер хийе гэж бодлоо


Бичсэн: 13:42, 2008-04-09 DESI
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

YELLOW PAGE

              Манай хүргэн нэг сонин аваад ирж. “Одоо цаг” гээд сайхан нэртэй өнгөт, мөнгөт харахад сүрхий л сонин харагдав. Ойрд сонин уншаагүйг хэлэх үү . Гарчиглаж гарав. Гэтэл нэг л биш ээ. Эхлээд инээд хүрээд, сүүлдээ бүүр уур, тэгээд харамсал төрсөн гээд бодчих. Ёстой аймаар гачигнаас нь авахуулаад та бүүр гайхна даа. Эхнээс дурдийлдаа товч утгатай нь:

1. "Баасан авгай нүүрэндээ сай төгрөгний косметик хийлгэж сонгуулийн ажилдаа оржээ”. Тайлбар: янз нь энэ хүн сонгуульд өрсөлдөхийн тулд хагалгаа хийлгэсэн гэнэ. Бүүр хамгийн тэргүүн нүүрэндээ энэ “мэдээ”-г хийжээ.
2 “Төрийн ажил хийж я...


Бичсэн: 05:36, 2008-04-08 Обдоо
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

MINI HOUSE




Сайн байцгаана уу ойрд ажил ихтэй байгаад хөөрхий
блогоо артчихжээ. Өнөөдөр нэг жаврыг нь үргээхээс гэж
бодоод яцхан байшин зурлаа ш дээ. Аль болохоор
хямд үнэтэй босох гоё загвартай байшин зурах гэж оролдлоо.
Хэнд нь таалагдаад
хэнд нь үл таалагдахыг би таашгүй ээ гэж.


Бичсэн: 05:35, 2008-04-08 DESI
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ААВАА УУЧЛААРАЙ

 

Нэгэн залуу гэрлэснээсээ ааваасаа болж эхнэртэйгээ байнга муудалцдаг байж Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, илүү дараа мэт үздэг байлаа. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байж. Нэгэн удаагийн ширүүн хэрүүлийн дараа эхнэр “Нэг бол би явна, нэг би бол чи аавыгаа хөө” гэж тулгав.

Залуу сайхан эхнэрээ алдахыг хүсээгүй эр ааваас болж түүнтэй муудалцдаг ч  аз жаргалтай гэр орон , эхнэр, хүү нь түүнд байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн өмнө гэрийнхэнтэйгээ их тэмцэлдэж түүндээ үнэхээр хайртайн эрхэнд л суусан байж.

Залуу олон өдөр бодож бодож нэгэн арга олжээ. Ангийн хорхойтой мань э...


Бичсэн: 00:26, 2008-04-08 Обдоо
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Битгий ирээрэй...

Өчигдөр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь санаа амардаггүйээ :( Биччихээд л юмаа хийе ;)
Орой 21 цагийн үед C1 телевизээр "Хонгорын хордлогын тухай" (миний өгсөн нэр шүү...) Архиваас гэсэн баримтат нэвтрүүлэг гарч байгааг үзээд бараг нулимсаа барьж чадахгүй хоолой зангираад... :( Тэр нэвтрүүлгийг олж чадах хүн байвал youtube дээр ч юмуу тавьчихвал...
Яах гэж хүмүүсийг хуурч, Хонгорынхон ашиг хонжоо харсан болгож, бүүр ДЭМБ-ийн шинжээчдийг хүртэл авч ирж байгаад хүмүүсийн толгойг эргүүлж байгааг гайхаад барашгүй... Ядаж 2000 гаран ч гэсэн тэр хэсэг хүмүүсийг нүүлгээд өгчихөж болдоггүй юм байх даа.....

Бичсэн: 20:53, 2008-04-07 xvv
Сэтгэгдэл (25) | Сэтгэгдэл бичих | Холбоос

СҮМ ҮҮ? ХИЙД ҮҮ?

Сүм хийд хоёрийн ялгааг одоо болтол нарийн сайн ойлгодоггүй юмаа. Саяхандаа - аав маань байж байх үед түрүү жилийн цагаан сараар бид хоёр овоо гарлаа. Хажууд нь нэг хийдийн шав тавиад л сүйд..... би "сүм барьж байгаа юм уу?" гэж хэлээд сүрхий зэмлүүлж билээ. Миний тухайн үед ойлгосноор бол гадаадууд ялангуяа өөр  шашинтай улсууд "сүм" гэдэг юм байна лээ. Харин манайхан шарын шашинтай улсууд хийд гэж ярьдаг бололтой юм. Гэхдээ энэ тухай судлаач улсууд илүү сайн мэдэх байхаа хийд гэж ямар учиртай үг болохыг 
Хэнтий аймагт очоод тэнд байдаг Цэцэн хааны хийдийг үзлээ. Сайхан хадгалж үлдээжээ. Гэх...


Бичсэн: 04:24, 2008-04-07 Обдоо
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

101..... CHILDREN

 

Анх удаа блог бичиж эхэлэснээс хойш яг 101 дэх бичлэгээ хийж байгаа юм байна. 100 дахь бичлэгний баяр гэж байдаг гэнэ лээ. Гэхдээ би 100 бичлэг хийснээ мэдээгүй явж. За энэ яахав миний хэдэн бичлэг хийж байгаа нь хэнд ч хамаагүй зүйл.   

 Орон нутгаар тэнэж,  тэнэж ирлээ. Насанд хүрээгүй хүмсүүсийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл, цагдаг хоригдож байгаа нөхцөл, тэдний иргэний шилжилт хөдөлгөөн хийлгэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй зүйлийг судлах зоригоор Хэнтий аймаг, Багануураар яваад ирсэн юм. Хэдэн хоног цэвэр агаараар сайхан амьсгалж байгаад ирлээ ш дээ. Угаасаа тэндээсээ суурьшаад а...


Бичсэн: 01:47, 2008-04-06 Обдоо
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дон

Донтолт... Өчигдөр өнөөдөр 2 өвчин хөдөлсөн... Эмээ ууя даа...

Баадгийг нохой дагадаг
Инээдгийг эхнэр дагадаг
Ярвайдгийг ямаа дагадаг
Урвайдгийг ухна дагадаг
Өмхийрснийг өт дагадаг
Өөхөлснийг өвчин дагадаг

гэнээ хаха Nana-ийн блог дээр Idea бичсэн байв... Асар үнэн сургаальтай үг санагдаад копидэж авчраад пастддаад авчлаа.

...Нээрээ энэ блогуудыг гүйцэж уншиж ч чадахаа больчлоо л доо... Хааяа нэг орж ганц нэгийг нь л хараад өнгөрч байдаг болов. Болдог бол бүгдийг нь уншмаар л санагдах юм......

Бичсэн: 22:45, 2008-04-03 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Чи яаж уншиж амждаг байнаа?

Чи яаж уншиж амждаг байнаа?
Google Reader эсвэл FeedReader ашигладаг юм. Үүгээр бүх хүссэн блог болон веб сайтын шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг мэдээд уншаад байх боломжтой. Доор харуулсан байдлаар блогийн RSS feed (шинэчлэлт тандагч) ашиглан бүгдийг нь нэг дороос уншчихдаг юм. Мөн OPML файл ашиглан өөрийн дуртай блогуудын хаягийг хадгалж авах болон солилцож болно. Дээрх хоёр хоёулаа энэ файлыг дэмждэг. Энд дарж миний блогуудын цуглуулгыг татаж авч болно. Тэгээд Manage subscriprions>> гэдэг дээр дарж ороод Import/Export руу ороод файлаа оруулаад ...

Бичсэн: 20:12, 2008-04-03 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

INTERIOR



Дандаа өөрийнхөө хийсэнийг тавиад муухай юмаа. Энэ Хамт ажилладаг
манай нэг дизайнер хийсэн юм. Бид ч хичээж байна шүү дэмжээд өгөөрэй
залуусаа, ЗАААА АЛГАА ТАШИЙЙЙЙЙЙЙЙ ҮҮҮҮҮҮ 

Бичсэн: 11:38, 2008-04-01 DESI
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

DESIGIIN BODOL

DESIGN гэж юу вэ?
Манайд дизайн урлаг гэдэг ойлголт сүүлын үед хөгжиж гарч ирж байгаа болохоор хүн бүр тийм ч сайн мэдээлэлгүй байдаг дизайн урлаг гэхээр л хүмүүс хямд өртгөөр гое сайхан зүйл хийдэг гэдэг буруу ойлголт байдаг. Мэдээж тэгж байж гэмээ нь гоё сайхан зүйлийг хийж бүтээх нь хүнд ашигтай л даа гэхдээ Дизайн урлаг хүн төрөлхтөн үүссэн цагаас л эхлэж үүсч бий болсон зүйл шүү дээ. Эртний овог аймаг эрх ямбаа тодорхойлох, өөрсдийхөө хөгжлийг тодорхойлох зэргээр бие биеэсээ өрсөж зэвсг хэрэглээ янз бүрын хэлбэр донж төрхтэй хийж донжид нь тааруулж хэрэглэхэд эвтэйхэн шийдэлтэй. болгож...

Бичсэн: 07:17, 2008-04-01 DESI
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

HOUSE DESIGN


Сайн байцгаана уу Шинэ долоо хоногийн ажилд тань амжилт хүсэе
өчигдөр амармаар л байлаа даанч гэрт уйтгартай ажилдаа ирж жаал
юм хийлээ. Гэнэт блогоо санаад та бүхэндээ бас нэг загвар гаргаж үзүүлмээр
санагдаад энийг хийлээ еөөр өөдтэй болж өгдөггүй ээ.
Манай дизайнерууд ч бас энд сууцгааж л байна. Тус тусийхаа ажлийг хийгээд л
сууцгаана.
00.5-болж байна хэзээ харих вэ байз. 

...









Бичсэн: 12:59, 2008-03-31 DESI
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones