Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна. Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм. Чандмань суманд хөөмийлж байдаг насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….
Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын морь түрүүлсэн, Парчин хөгшиний х...