Тэмдэглэлийн талаар:
Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд
Миний холбоосууд
*
*
*
*
|
ХУУЧНЫ ЭД
“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш
Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь...
|
Бичсэн:
12:19, 2008-03-03 Обдоо |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Зүгээр л...
|
Яагаад ч юм буриад дуу, буриад охидууд таалагдаад байдаг юм :-p Буриад зон гэж
Цаашаа хадуураад http://news.banjig.net/news-11133.html санаандгүй уншив... Ийм сайхан газрууд зөндөө, гэвч бид хайрлаж чадаж байгаа юм болов уу даа... Жилээс жилд л хөгшдийн ярианаас л сонсох зүйл л үлдээд байгаа мэт...
http://www.biirbeh.com/modules.php?name=News&new_topic=51
За ийшээ ороод Sienna-ын хүүхэлдэй гээд зохиолыг уншаарай. 1-ээс нь эхлэхээ мартав... Шөнө ганцаараа бол уншаад дэмий байх шүү... Үүүүнэн гоё бичдэг бүсгүй...
бас...:
Э.Үржинханд : Монголоо алд...
|
Бичсэн:
18:50, 2008-03-01 xvv |
Сэтгэгдэл (14)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Бямбаа бид хоёр....
андууддаа би хайртай....
ТВ-9 Телевизээр гараад байгаа сонсогчийн тухай орос киног үзээд нэгэн сургууль төгссөн андыгаа дурсан сууна. Дөнгөж төгсөж гараад ид омголон хийж бүтэх насан дээрээ явсан гэнэхэн цагаахан сэтгэлтэй найз минь нэг л өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа харамсалтайгаар алдсан…. . Сонсогч ахуй насны тэсвэр, хатуужил шаардсан, тоглоом шоглоомоор дүүрэн яван он жилүүдэд нэгнийгээ нэрээрээ овог нэрээр нь цээжилчихээд ханахгүй хочыг нь хүртэл 6,7 янзаар бодож олчихоод зүгээр суулгадагүй л байцгаасан. Амрыг эрье гэж мэндэлдэг жонгиносон дуутай багшийгаа доогилж байга...
|
Бичсэн:
16:43, 2008-02-28 Обдоо |
Сэтгэгдэл (12)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Асаррр Асуудалтай буюу Монгол үсэг арзайх
|
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер , Arial Mon фонт хэрэглэсээр л байна уу. Тэгвэл энэ асуудал танд хамаатай. Үгүй бол унших шаардлагагүй дээ.
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер (Monkey), Arial Mon фонт нь одоо дэндүү хоцрогджээ. Бусад сайт дээр бичихэд арзайн, өөр компьютер дээр очихоороо асуудал үүсдэг...
Одооноос Windows XP-д өөрт нь байдаг Монгол гарын драйвераар бичиж байхыг зөвлөх байна. https://www.blogmn.net/dusal/2008/2/11593/ хаягаар ороод зааврыг нь уншаарай. Уншихаас залхуурвал доош нь гүйлгээд видеог нь...
|
Бичсэн:
13:46, 2008-02-27 xvv |
Сэтгэгдэл (15)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
С.Нарангэрэл багшийн хүндэтгэлийн лекц болно
ХЗҮТ дээр 2008 оны 2 сарын 29 ны өдөр 14 цагаас Академич С.Нарангэрэл багшийн "Эрх зүйн толь цуврал бүтээл:шинжлэх ухааны үнэ цэнэ" сэдэвт хүндэтгэлийн лекц болох бөгөөд энэ үеэр академичийн бүтээлийн үзэсгэлэн, ХЗҮТ-ийн бүтээлийн үзэсгэлэн гарна.
Тус лекцэнд хууль зүйн ухааны эрдэмтэн докторууд оролцох болно.
|
Бичсэн:
08:49, 2008-02-27 Обдоо |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
ГАШРААДАГ ЗҮЙЛС.....
Бид нар бага байхдаа юу юу гашраадаг байсан бэ ? Та нэг санах гээд үзэл дээ. Бага насныхаа тэр тусмаа бүүр жаахан хүүхэд ахуй насныхаа бичлэгийг заримыг санадагүй юм. Хамгийн эхнээс санах гэхээр 4 наснаас хойшхийг л хагас хугас маягаар л санаж эхэлдэг. Зарим хүн 2-3 наснаас хойшхи зүйлээ санадаг гэнэ лээ. Тэгэхээр миний мэдрэхүй сүүлд хөгжсөн юм шигээ. Бацаан байхдаа олон сайхан юм гашраадаг байжээ. Тэднээс одоо үлдсэн нь байгаа их цөөхөн болчихож:
Мамбсаа гашраах /Монпаса/: Одоо мамбсаа гэж байдаг болов уу лав байхгүй байхаа. Төмөр дугуй хайрцаг дотор байх тоо томшгүй олон мамбсааг идэх ...
|
Бичсэн:
09:27, 2008-02-26 Обдоо |
Сэтгэгдэл (15)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Өөрт оршин буй дутагдалыг арилгах мастер төлөвлөгөө
Ийм нэгэн төлөвлөгөө хүчээр гаргуулаад манай дарга гэхдээ дээхнээд л дээ. Оршин буй дутагдалгүй хүн гэж байдаггүй гэнэ. Тэгээд "Өөрт оршин буй дутагдлыг арилгах мастер төлөвлөгөө" гэж юм гаргуулаад жилийн эцэст түүнийг шалгадаг байлаа. Манайхан ямар бил ээ дээ. Заавал хүнээр ингэ тэг гэж хэлүүлж байж юм хийдэг тэгээд түүнийгээ шалгуулж байж санаа амардаг тийм л хүмүүс ш дээ. Багаар ажиллана гэхээр нэгэндээ найдаад алга болно. Тамхи татна, архи ууна, ажил таслана, хү...ндэнэ, ажил хийдүүлнэ, эхнэрээ гомдооно, найзаа хуурна, өөрийгөө үл хөгжүүлнэ.... гэх мэт дуусахгүй. Энийг л өөрт оршин буй ...
|
Бичсэн:
09:21, 2008-02-25 Обдоо |
Сэтгэгдэл (13)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Өршөөл |apoligize|
Өршөөл гэж юу вэ? Нэгнийгээ ууч сэтгэлээр хийсэн нүглийг нь гэмгүй гэж тооцох явдал уу? Нөгөө та бидний унших дуртай “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” номыг бичсэн Ким Ү Жинийг Засгийн газар нь өршөөжээ. Улс орондоо хийсэн гавъяа зүтгэлийг нь бодоод тэр шүүдээ. Мань эрийг 2004 онд татвараас зайлсхийсэн хэргээр 8 жилийн хорих ял аваад байсныг ийнхүү төр нь өршөөсөн байна. Яагаад гэхлээр зэрэг түүний бие муу нь нэгдүгээр шалтгаан, 1996 онд болсон Ази тивд гарсан санхүүгийн хямралаар Солонгос улсын өмнөөс өөрийнхөө компанийг золигт гарган дампуурч 320 мянган ажилчидтай 120 гаруй салбараа...
|
Бичсэн:
12:07, 2008-02-22 Обдоо |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Браакц
Бүлэг гэж юу вэ? Блоггеруудтай ямар холбоотой вэ?
Үүнтэй холбоотойгоор под групп, фракц/браакц/, лобби бүлэг, жигүүр, фронт гэсэн олон ойлголтууд бий боловч угтаа эд бүгдээрээ нийгмийн нэг хэсэг болох тодорхой нэг “бүлэг” хэмээх ойлголтонд хамаарах юм. Бүлгийг ерөнхийдөө босоо харилцааны, хэвтээ харилцааны хэмээн ангилж болох юм.
Босооны харилцааны бүлгийг аваад үзий л дээ. Энэ нь ээж, аав, эгч ах, багш, дарга, цэрэг, ажилчин хамт олон гэх мэтээс авахуулаад эрэмбэ дараа бүхий тогтолцоо байх бөгөөд , мэдээж эрх мэдэл, ашиг сонирхол хүртэл босоо шинжтэй байх боловч бүлэг тус бүрийнхэ...
|
Бичсэн:
12:18, 2008-02-21 Обдоо |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Би гэж өөдгүй залхуу амьтан... (өөртөө зориулав)
|
За хөө би гэдэг хүн ярианы Англи хэл болоод дүрмээ сайжруулах хэрэгтэй гэж бодож, айж, зугтаж явсаар ахиц гаргалгүй даруй хэдэн жил өнгөрч байна. Бодсоноо бага багаар эхлүүлэхгүй бол энэ чинь одоо... Хулгана жилийн сүүл гэхэд өөрчлөгдсөн байх болно шүү нөхөр минь! Энэ жил аль болох худлаа ярихгүйг хичээх болноо...
www.Tusgal.com сайтаас ийм мэдээлэл олж авлаа.
Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэ...
|
Бичсэн:
10:09, 2008-02-19 xvv |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Африкийн иргэдээ
|
Ирээдүйн африкийн иргэдээ сайн байцгаана уу Доорх нийтлэлийг уншаад санал бодлоо хуваалцаарай. Жоохон нуршуу л юм.. гэхдээ гүйлгээд уншчихна биз дээ.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=24679
ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БАГАСГАХГҮЙ БОЛ МОНГОЛ ЦӨЛ БОЛЖ ХУВИРНА
Тэмдэглэсэн Н.САРАНГЭРЭЛ, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (2008-02-19)
Дахин сөөм ч газар хагалж болохгүй
Ц.Балдоржийн нэрэмжит Эко танхим анхныхаа уулзалтыг зохион байгууллаа. Танхимын анхны уулзалтад Экосистем судлаач, до...
|
Бичсэн:
01:27, 2008-02-19 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
ДНК шинжилгээ
Өчигдөрхөн боломжгүй байсан мэт зүйл өнөөдөр ердийн болон хувирч 20-30 жилийн өмнө зөгнөлт зохиолоос л уншиж байсан нь өнөөдөр бидний амьдралын нэгэн хэвийн зүйл болж байна. Амьд организмын талаар бүхий л мэдээлэл агуулж байдаг ДНК-молекулын шинжилгээ нь эдгээр зүйлсийн нэг юм. “Ген”, “генийн код” гэсэн ойлголт нь хагас зуун жилийн өмнөөс л тодорхой болсон бөгөөд түүнээс өмнө эрдэмтэд эдгээрийн талаар ямар ч ойлголтгүй байсан гэж хэлж болно. Хүний удамшил, түүгээр дамждаг шинж тэмдэг, өвчнүүд хэрхэн удамшин дамждаг байсан нь оньсого хэвээр байсан билээ.
ДНК шинжилгээ яаж хийгддэг вэ? “То...
|
Бичсэн:
19:33, 2008-02-18 Обдоо |
Сэтгэгдэл (11)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Энэ бичлэгийг уг нь таньд заавал дуустал нь уншуулмаар байна!
|
Өнөөдөр бид төртэй ч биш, Хятадуудтай ч биш өөрснөө өөрсөнтэйгөө л тэмцмээр байна...
Би лав үнэтэй машин унасан, үнэтэй гар утас барьсан хүмүүсийг сүүлийн үед тэнэг юм даа л гэж бодох болсон. "Өөрөө ухаантай юм шиг ээ?" Тиймээ би лав тэр хүмүүсээс ухаантай гэж өөрийгөө бодож байна. Үнэндээ 40000$-ын машин унаад, 2 саяын гар утас барьлаа гээд тэр хүнд бусдаас илүү юм юу байгаа юм бэ? (толгой сэгсрэх) Бас инээдтэй нь 9911 энэ тэр гээд утасны дугаараар хүртэл нэгнээ хэмжиж, баян тарганаараа уралдацгаагаад л... Алиа ч юмаа даа...
Монголын газар шороог хэмхчсэн алт, мөчир ч таслалгүй хайрладаг ба...
|
Бичсэн:
14:04, 2008-02-18 xvv |
Сэтгэгдэл (28)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Миний дуртай хүмүүс
Хүн болгонд өөрийн бишрэн дууриах хүн гэж байдаг. Жишээлбэл зарим нэгэн ээж аавыгаа эсвэл багшыгаа, ахрыгаа эгчийгээ бишрэн дуурайх туртай байдаг. Бага байхад манай гэрт нагац ах мааньг гададад суралцаж байгаад зуныхаа амралтаар жигтэйхэн гоё болчихсон ирнэ. Тэгэхэд их л гоё, бушуухан энэ ах шиг гоё болох юмсан гэж боддог байж билээ. Кинон дээрээс Д.Сүхбаатар, Шороотын Цэвээн, Цогт тайж. Брюсли Жаки Чан нарыг хараад ийм болно гээд л дугуланд яваад л . Минйи дуртай бишрэн дууриах хүмүүс маань намайг цэнэглэж мминий мөрдөөлийг сануулж байдаг юм.
Ц.Лоохууз гуйаг маш их хүндэлж явдаг . Яаг...
|
Бичсэн:
10:18, 2008-02-18 Обдоо |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Гэдэстэй байна гэдэг онигоо
|
Хүмүүсээ гэдэстэй хүмүүсийг шүүмжилцгээе! Гэдэстэй, тарган байна гэдэг бол онигоо шүү. Манай нэг миний шүтэж бишэрч явдаг багш маань нэг удаа ярьж байсан юм. Өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрын Солонгосчуудтай уулзаж байгааг хараад ичлээ гээд л... Нээх тарган хоёр юм сууж байсан юм байхаа. Солонгосчууд нь бол туранхай гуайлиг, манай хоёр бол үнэн муухай харагдаж байна гэсэн... Анагаах ухааны нэвтэрхий толин дээр бол Таргалалт = Өвчин гэж орчуулагдана л даа. Тэр тусмаа арчаагүй хүмүүс тусдаг өвчин гэж бас хэлж болно. Таргалалтыг дагаад судасны хатуурал, даралт ихсэх, зүрх ...
|
Бичсэн:
16:56, 2008-02-17 xvv |
Сэтгэгдэл (19)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Нянгууд дотроо хоёр янз
|
Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг.
Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг.
Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд...
|
Бичсэн:
15:22, 2008-02-17 xvv |
Сэтгэгдэл (6)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Веб програмистуудаа - Анхаарал хандуулахыг хүсье!
|
Та бүхэнд нэг санал ч гэх юмуу хүсэлт ч юмуу гаргах гэсэн юмаа. Би өөрөө энэ талдаа тийм сайнгүй болохоор нэг л болохгүй байгаа юмаа.
Юу вэ гэхээр онлайн ургийн бичиг хөтлөх боломжтой сайт хийвэл ямар вэ гэж. Зарим айлд байдаг гэсэн Манайд байхгүй л дээ. Ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихжээ. Тэгээд цаашид өөрийн овог удам судраа хөтлөөд явж болохоор тийм зүйл онлайн хийчих чадалтай аавын хүү/охин байгаа болов уу л гэж. Энэ талаар нэг бодолцоорой найзуудаа :) Цаана нь цус ойртолт, удамшлын гажиг зэрэг олон асуудал байдаг болохоор. Ухаант өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ хөтлөж иржээ. Ту...
|
Бичсэн:
14:14, 2008-02-16 xvv |
Сэтгэгдэл (36)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мухраас...
|
PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...
Бас чамдaa зориулчихмаар нэг дуу:
БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе б...
|
Бичсэн:
21:32, 2008-02-15 xvv |
Сэтгэгдэл (15)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
товчлуур
Товчлуур гэж нэг юм хамаг S&I унагаачлаа байна. Гар утасны 3 тоо уначихсан чинь sms бичиж болдоггүй. мэдээ гэхийг сонордуулга , чи хурдан ирээ гэж бичих гэсэн чинь "бушуу ир" гээл болоо. Аймаар хэрэгтэй байдаг юм байна тэр E, D,F үсгүүд чинь. дарга руугаа "мэдлээ" гэж бичих гэсэн болдоггүй. "дууллаа" гэж бичив.
Нэн ялангуяа охид хүүхнүүдийн тунирхаллаглаглаг байдаг энэ өдөр булт хүүхнүүдэд бушуухан мессеж хүргэх гэсэн боловч үнэхээр барсангүй. "Валентиний баярын мэнд хүргье" гэхэд заавал Д, Е үсэг ороод ёстой хэрэг алга. "Хайрын баяр хүргий" гэж бичээд аргадаад явууллаа. Байдаг авъяасаа ...
|
Бичсэн:
12:03, 2008-02-14 Обдоо |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
kamikaze
Өөрийнхөө болон өрөөлийн үйл хэргийн төлөө амиа золоислодог этгээдүүдийг kamikaze гэдэг. Угтаа нэр нь Хубилай хаан Япон улс руу дайлах үед үүссэн гэж үздэг. 2 удаагийн дайралтанд далайн шуурга ихээхэн дэм болсон учраас тэрхүү хүчтэй далайн давалгаагаа kamikaze хэмээн нэрлэж, улмаар эх орныхоо төлөө амиа золоислож, үйл хэргийнхээ төлөө үнэнчээр зүтгэдэг дайчдыг камиказе гэх болж.
Ойрхи дорнод олон жил үргэлжилж байгаа дайн нь ердөө Израйль улсыг хүч түрэмгийлэн байгуулсанаас үүдэлтэй юм. Палестин болон Ливан, бас бус хаяа дэрлэх хэдэн улсын нутаг дэвсгэрээс АНУ хүч түрэн НҮБ-ээр дэмжлэг ...
|
Бичсэн:
17:03, 2008-02-13 Обдоо |
Сэтгэгдэл (6)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|