...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Ичмээр

Мэдэхгүй байгаадаа ичмээр байдаг. Тэгээд хүмүүсээс нуудаг, мэдэхгүйгээ харуулахгүйг хичээдэг. Нууж болно л доо. Гэсэн ч тэр мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө хайдаг, уншдаг байх ёстой байх.
Эсвэл нууж байхын оронд мэдэхгүй гэдгээ шууд хэлээд, асуугаад мэдээд авчихсан нь мэддэг царайлж, худлаа ярьж явсанаас дээр юм болов уу?

Бичсэн: 15:10, 2008-01-27 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Би Улаанбаатарын иргэн

Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...

Бичсэн: 12:36, 2008-01-27 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гурил нь илүүдэв

Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд бага зэрэг тааруухан байх юм байна.

Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүг...

Бичсэн: 12:08, 2008-01-27 xvv
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Завгүй бүсгүйн нэг өдөр

Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies ү...

Бичсэн: 17:03, 2008-01-26 xvv
Холбоос

Тоглоом |Хуучнаа нэг дурсмаар байна|

Хүүхэд бахйхад олон сайхан тоглоомоор нааддаг байж дээ. Ялангуяа сургууль дээр анги,  найз нөхөдтэйгээ бол хэдэн цагаар ч ахамаагүй тэнэж, тэнэж оройтож орж ирчхээд уурлаж идчихээд л унтаад өгдөг байсан даг. Хичнээн ч их тэнэдэг , хичнээн их баяр баясгалантай байж вэ?  Мөрөөдөлд автчихаад олуулаа шаагилдаад үхтэлээ тоглодог байжээ:   Шууд тоглодог байсан тоглоом руугаа орий:

Бөглөөдөх: Тухайн үеийн тэрэлж, интоорийн ундааны бөглөөг сайн гэгч нь алхаар болохгүй бол чулуугаар нүдэж тэгшилж аваад  сайн моогуур /цохидог зүйл/ олж аваад бөглөөдөж гарна. Сайн тоглодог хүүхдүүдэд үхтэлэ...

Бичсэн: 14:48, 2008-01-26 Обдоо
Сэтгэгдэл (33) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Номын сангаа бэлдэнээ.

http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html

Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард...

Бичсэн: 23:44, 2008-01-25 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

... боломжтой болов уу?

эхний бичлэгийн үргэлжлэл...

Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа.
Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр...

10 нөхрийн жишээн дээр ярья.
2 нөхөр гадаадаас хортой ...

Бичсэн: 22:30, 2008-01-25 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Үйлийн үр

ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.

Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л харма...

Бичсэн: 18:40, 2008-01-25 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нэг өрөөнд

Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.

Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё.
Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ.
Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой.
Харин 2 нь там...

Бичсэн: 21:51, 2008-01-24 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нуугдмал гэмт явдал

Ямар нэгэн оронд нуугдмал гэмт явдал ххичнээн их байх тусам гэмт хэргийн илрүүлэлт төдийчинээ их байдаг гэсэн. Тэгвэл манай лронэ бараг 90-100 хувь илрүүлдэг.. Үүний цаана илрээгүй, нуугдмал өч төчнөөн гэмт хэрэг бий. Нэг гэмт хэргийн ард 3 гэмт хэрэг үйлдэгдэж байдаг бодохоор хичнээн байх нь танд ойлгомжтой биз. 

Аливаа нэг айлд хулгай орлоо гэхэд тэрийгээ мэдэгдээд, цагдаа, магдаа болоод байх нь цөөхөн.  За яаахв гарах юм гараа биз гээд л эсвэл хичнээн цагдаа нар ирсэн ч гэсэн үсрээд  л хэргийн газрын үзлэг, хийгээд хэдэн үг бичиж аваад явна биз хэзээ хулгай илэрдэг юм  гэдэг байдлаар хүмүү...


Бичсэн: 15:55, 2008-01-24 Обдоо
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“МОНГОЛ УЛС ДАХЬ 2007 ОНЫ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Нэг. Архидан согтуурал: Манай орны нөхцөлд архидан согтуурах явдал гэмт хэрэг үүдэн гарах нэг шалтгаан нөхцөл хэвээр байна. Монголын хүнсчдийн холбооноос хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 69.5 хувь нь сард 2 удаа, 26.6 хувь нь сард 4 удаа, 3.8 хувь нь архи байнга, харин орон нутгийн оршин суугчдын 75.1 хувь нь сард 2 удаа, 21.7 хувь нь сард 4 удаа, 3.0 хувь нь байнга архи хэрэглэдэг гэсэн статистик гарчээ. Үнийн хувьд 3500 төгрөгөөс дээш үнэтэй архийг 38.4 хувь нь, 2000 төгрөгөөс доош үнэтэй архийг 24.2 хувь нь хэрэглэдэг байна.  Дэлхийн бөмбөрцөг дээр 7.0 тэрбум орчим хүн ам...


Бичсэн: 12:34, 2008-01-24 Обдоо
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Халдашгүй эрх

Энэ бол хүний заяамал эрх. Гэхдээ хамгийн чухал нь л даа...

Та блог бичдэг үү?. Бичдэг бол хэн нэгэн тань руу таны үзэл бодол руу бүдүүлгээр халдчихаад  албатай юм шиг хэрүүл хийгээд байна уу? Эсвэл дээрэлхээд байна уу? Таныг телевизээр зөвшөөрөлгүй гаргаад байна уу? Энд тэнд аваачаад дуураар хармаа хотыг чин ухаад, цүнхийг чинь онгичоод хувийн нууцыг чинь тараагаад байна уу? Эдгээр бүгдээрээ таны халдашгүй эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэлбэр мөнөөсөө мөн. Жишээ нь: Та бичлэг хийхдээ монгол үсгийн дүрмийг баримталдаггүй, өөрийнхөө дураар , жаргон этгээд хэллэгээр, эсвэл дуудлагаар яаж бич...


Бичсэн: 10:56, 2008-01-23 Обдоо
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Урьж байна.

За энэ блогоо түр орхиод байсан, харин одооноос бичье гэж бодож байна. Энд хүүхэдтэй болоод энэ талаар сонирхдог хүмүүсийг хамтарч бичихийг урьж байна. Өөрийн блог дээр оруулсан бичлэгээ давхар оруулаад холбоосыг нь тавиад сэтгэгдлийг нь хаагаад орхиж бас болох шүү дээ.
Тэлмэнгийн блог уг нь их хөөрхөн, хүмүүст ч их юм өгдөг блог байсан нь даанч хаагдчихсан уг нь эсрэгээрээ тиймэрхүү блогууд нь ил байдаг байвал... Ямар ч гэсэн Тэлмэн, болоод бусдыг энд бичихийг урьж байна. Дараа дараагийн мань мэтдээ туршлага болохоор нэг гарын авлага бэлдээд өгвөл. Ядаж л ширгээлдэг домоос эхсүүлээд хэхэ.

...

Бичсэн: 06:53, 2008-01-22 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Реклам ба бурангуй төр...

Реклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна"  гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа.

Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15  тэрбум төгрөгийн хохиролтой 19...


Бичсэн: 09:12, 2008-01-21 Обдоо
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Блог бичигч нийт Монголчууддаа уриалга!

Сайн байна уу,

Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгслэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ.

Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромж...


Бичсэн: 11:51, 2008-01-19 xvv
Сэтгэгдэл (32) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ном уншсаар байгаад донгио болчихсон юм уу?

Шөнө 00 цагт утсаар согтуу эмэгтэй ярихад нь очиж гэрт нь хүргэж өгөх боломжгүй гэдгээ хэлсэнийхээ төлөө ийм л хатуу үг сонсоод сууж байна. Хэрвээ та эрэгтэй байгаад эмэгтэй хүнийг дуудахад нь очиж гэрт нь хүргэж өгөөгүй бол "ном уншсаар байгаад донгио болсон эр" байх нь. Тэр тусмаа ямар нэг өргүй, унтаж хэвтээгүй, хайртай дуртай гэж худлаа яриагүй, түүний өмнө хариуцлага хүлээгүй бол энэ үгийг сонсох магадлал хамгийн өндөр юм байна л даа. Бас болоогүй цаашаагааа "арчаагүй эр " гэсэн үг бас сонсох сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болж байна. Арчаагүй гэдэг маань өөртөө болон хийж байгаа үлдэл, хариуц...


Бичсэн: 14:36, 2008-01-18 Обдоо
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нэг юм хэлмээр санагдаад байхын...

Би дахиад л хэлмээр санагдаад... хэл загатнаад, дургүй хүрээд байхымаа... бас хүмүүсийг ч гэсэн энэ тал дээр жоохон уриалмаар санагдаад байхын... Миний блог ч яахав нэг их хүн орж уншаад байх биш.
Зарим хүмүүсийн холбоосыг тавихдаа бодолцож тавьж баймаар юмаа... Бас ёс зүйгүй сайтын холбоосыг тавьсан хүмүүсийн холбоосыг авхуулах талаар хүсэлт гаргаж, хэрвээ авахгүй байгаа тохиолдолд битгий тавьж байгаачээ гэж уриалмаар байна.

Шууд шулуухан нүүрэн дээр нь хэлчий тэр нэг витаминжуулаад их олон хүнд уншигдаад мундаг мундаг улс орны амьдрал ахуй бичээд байдаг нөхөр хүмүүсийг гоожуураар витами...

Бичсэн: 12:16, 2008-01-18 xvv
Сэтгэгдэл (55) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Та машин барьдаг бол.........

2006 онд 11262  осол, хэргийн дуудлага хүлээн авч байсан бол  2007 оны эхний 11 сарын  байдлаар 12698 осол, хэргийн дуудлага хүлээн аваад байгааг харьцуулвал 12,8 хувиар өссөн дүнтэй байна.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас  жилд дунджаар 354 хүн нас барж, 1060 хүн хүнд хөнгөн гэмтэж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл  өдөрт 1 хүн нас барж, 3 хүн хүнд, хөнгөн гэмтэж, иргэд байгууллагад 2,0 сая төгрөгний хохирол учирч байна.

 

Олон улсын авто замын байгууллага дэлхийн 1...


Бичсэн: 09:21, 2008-01-18 Обдоо
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ганц амьдраад үхэх юм чинь...

Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуу...

Бичсэн: 02:10, 2008-01-18 xvv
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Жаргон хэллэг

Жаргон хэллэгний тухай хэдэн үг таньд сонин байж болох юм. Ерөнхийдөөө этгээд гудамжны, хулигаан шоронгийнхулгайч нарын хэллэг тул та бүхэн битгий хэрэглээрэй. Зүгээр л хуульч судлаач  нарт харин хэрэгтэй байж магад гээд бичиж байна. Хүүхэд мүүхэддээ зааваа? айн болохгүй шүү. Харин автобусанд явж байхад хадлаасны хулгайч нарыг бол яриагаар таньж болох юм. За за чалчаад яахав гол юмандаа оръё:

Эхлээд хулгайч нарын яринааас эхэлье: Автобусанд явж байгаа халаасны хулгайч хэзээ ч ганцаараа байхгүй. Гонжийнжоо. Таны энгэрээс ямар нэг юм суйлахыг "сансардах" гэнэ. Тухайлбал сансардах үүрэг хүлээсэн...


Бичсэн: 16:04, 2008-01-16 Обдоо
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones