...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Wpд баяртай!

Хагас сайны өглөө 8 өнгөрчийхад утас... сэрүүлгээ унтраачихаад унтаж байна.. Сэрээсэнд баярламаар ч, дэндүү амттай зүүднээс минь сэрээсэнд жоохон тиймхэн...

..-Байна уу,
-Байна, юутай? юу болоо вэ?
-Одоо хүрээд ирж чадах уу?
-Жоохон ажилтай, хэд гээд..
-Ингэсгээд хурдан хүрээд ирээ. Би жирэмсэн болцон байнаа...
-Тийм үү congrat.. за найз нь удкүй гялс амжуулчаад гүйгээд очий..
-За хурдлаарай..

...Хэхэ инээд хүрээд болдгүй...

10.30...
 ...-Яанаа болохымсан гэж бодоод байсан чинь яг жирэмсэн болцноо мэдсэн чинь аймар юмаа.. авхуулчдым билүү?
-Мэдрэлт, ирваат..
-Яанаа одоо инг...

Бичсэн: 20:16, 2007-10-21 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Андууд

Андуудтайгаа саяхан уулзлаа. Ойрд уулзаагүй их сайхан байлаа доо. Баахан буу халах шив.  Буу халах гэхээсээ илүү хашгирсан гэвэл дээр байх.  Багын хэдэн найз нараас маань одоо хэдхэн  нь л үлдсээн.  Ихэнхи нь эхнэр хүүхэдтэй болоод найз нар тэгэсгээд мартагддаг бололтой юм билээ.  Хааяа нэгнийх нь гэрээр орохоор эхнэр нь харамлангуй аястай байна. Дагуулаад дампуурна гэж бодддог бололтой.  Яахав нөхдүүд гарахдаа миний нэр барьж гарсаар хашраачихсан бололтой дог. Одоо яахав хүндэтгэн үзэх шалтгаан байсан байх гээд тоохгүй өнгрөхөөс.

Олон найз, нөхөдтэй болжээ.  Энэ тусмаа л ажил сайн бүтэж, ст...


Бичсэн: 16:33, 2007-10-20 Обдоо
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хөөрхий охид минь дээ

Хангүг эрчүүдтэй суух гээд 50 орчим охид хүүхнүүд зургаа, зараа танилцуулгаа Солонгос site  дээр тавьчихаж.  Ой гутах шиг л боллоо. Хайран сайхан охид минь .  Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаман дээр цагдаа, шүүх дээр, орон нутагт зөвхөн үүнээс үүнээс л урьдчилан сэргийлэх гэж сургалт семинар явагдаж дуусаагүй байхад охид маань бөөн бөөнөөр солонгос эрчүүдийн өвөрт орж хэвтэхийн  хүслэн болжээ. Амар хялбар аргаар амьдрах далд санаа нь ч  үүнтэй холбоотой биз. Угтаа эдшээр охид хүүхнүүд маань хүн худалдах  хэргийн золоис хохирогч болж болзошгүй.

Харин энэ бүхний ард юу нуугдаж байгааг тэд мэд...


Бичсэн: 14:59, 2007-10-19 Обдоо
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сүлжээ чухал гэнээ :DD

http://dulaan.blogspot.com/2007/06/v-vv.html

За байж яаж сүлжээ барьдаг болох уу

Өнөөдөр нэг л сонин сэтгэл тавгүй., онцгүй байна.. дотор муухайраад.. ганцаараа.. хийж байгаа юмнууд бүтэлгүйтээд,.. амжихгүй, тэгжийхад би энд ингээд цагаа үрээд...
...магадгүй маргааш сайхан өдөр болох байх :p Хэт их жаргаад, инээгээд байхаар маргааш уйлкжийгаан гээд хүмүүс тэгээд байдаг.. Би маргааш инээхийм байлгүй дээ

...Хүмүүсийг аймар санаад, бодоод байгаа мөртлөө тэрийгээ хэлж чадахгүй, нэтээр хараагүй хүндээ ч гэсэн... Заримдаа санаад бодоод, ярьмаар, бичсэнийг уншмаар санагдах.. Зүгээр л д...

Бичсэн: 05:54, 2007-10-19 xvv
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

iPod-д Монгол хэл суулгагч х.4

Энэ Монгол хэл суулгагч нь зөвхөн iPod mini 1g, 2g, болон iPod 4g, iPod nano-ын 1g (хамгийн эхний загвар), iPod video хувилбаруудад зориулагдсан болно.
Хамгийн сүүлд iPod video хувилбар дээр ө ү үсгийг шийдэж чадахгүй нэлээд удсаны эцэст амжилттай боллоо. Хүлээлгэсэндээ хүлцэл өчье

1.  iTunes-ын 6-аас дээших хувилбарыг суулгасан байгаа бол Монгол хэл суулгахын тулд заавал uninstall хийж устгах хэрэгтэй.
(Таний iPod-ны firmware буюу доторх програмыг хуучин хубилбараар солиж  суулгах болохыг анхаараарай!)

Тэгээд Энд дарж iPod Updater татаж аваад суулгаарай)

2. Комьпютерээ дахин ачааллаад ду...

Бичсэн: 17:07, 2007-10-18 xvv
Сэтгэгдэл (27) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нээх сайхан хайрлахсан

Нээх сайхан хайрлахсан

Нээх сайхан хайрлуулахсан

Нимгэн хувцастай хамтдаа зугаалж

Нүд юуг чинь баясгахсан

Нээх сайхан үнсэхсэн

Нээх сайхан үнсүүлэхсэн

Нэрээр минь дуудаад

Надад эрхлэхийг чинь харахсан

Ухаан алдталаа дурлахсан

Учиргүй ихээр дурлуулахсан

Урд хойно чинь эргэлдэн

Уяхан биеээ гайхуулахсан

Зүгээр л ганцхан удаа үнсүүлэхсэн

Зүрхээ амьд эсэхийг мэдрэхсэн

Янаг дурлалын балыг дахин дахин амтлахсан

Янагш олон олон жилийг дурлал хайраар мялаахсан

...

Бичсэн: 16:53, 2007-10-18 a3xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Youtube-ээс видео татагч

Youtube зэрэг сайтаас компьютер руугаа видео бичлэг татаж авдаг нэг аятайхан програм оллоо.
Youtube downloader гэдэг үнэгүй програм. веб сайт нь: http://youtubedownload.altervista.org/
Татаж авахад *.flv гэсэн файл файл хэлбэрээр татагдана. Энэ татаж авсан файлаа шууд Youtube downloader-аараа хөрвүүлж болох ба ЭСВЭЛ тэр хэвээр нь шууд үзсэн ч болно. flv төрлийн файл тоглуулдаг
FLVPlayer бас үнэгүй програм. web хуудас нь: http://applian.com/flvplayer/
Бас нэг сайн арга бол Firefox веб хөтөч дээр Flashgot add-on нэмж суулгаад хэрэглэх арга юм.
...

Бичсэн: 14:12, 2007-10-18 xvv
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гуниг ба шийдэл.Энхлэн

         

Бичсэн: 17:15, 2007-10-17 a3xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

....Гээдэн

 

Эрээн хотод нийт 60 орчим албан ёсны янхан борлуулах цэг байдаг. Àëàáí ¸ñíû ãýäýã íü îäîî ìýäýãäýæ áàéãààãààð ãýñýí ¿ã ë äýý. 10 орчим янхны бар, тоо нь vл мэдэгдэх саун, зочид буудлаар дамжуулан 300 орчим Монгол охидын биеийг vнэлvvлдэг þì áàéíà. 
60 орчим янхан борлуулах цэг нь 2-3н хэсэгт гудамж болон хуваагддаг юм байна. Янхны газðûã Ãýýäýí ãýæ íýðëýíý. ßëàíãóÿà ìíîãîë îõèä Ãýýäýíãýýð ä¿¿ðýí ÷èõ÷èõñýí áàéõ.

 Нэг удаа îõèä, á¿ñã¿éñ ìààíü дэвсгэр хийхдээ /биеэ үнэлэх  гэсэн үг/  50 зоос бөгөөд шөнөжин дэвсгэр хийхдээ 150-200 зоос Монгол охидоор бэлгийн хэрэгцээгээ хангана.

Шилэн хаал...


Бичсэн: 16:28, 2007-10-17 Обдоо
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

*** Өөрийгөө оллоо ***

Зохиогч.Оюунаа 

Таавар мэт энэ орчлонд
Тайлагдашгүй оньсого олон
Тэрний нэг нь би өөрөө
Энэхэн хорвоог таниж мэдэхээр
Эцэс төгсгөлгүй аянд мордоод
Эцэст нь өөрийгөө л оллоо би
...


Бичсэн: 11:21, 2007-10-17 a3xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шашны тухай хэдэн үгээр.........

Шашны талаар бол нээх сайн мэдэхгүй л дээ.  Христ, Будда, Мусльман гээд л.....  Түрүү үеийн дэлгэрэлт,  Дунд үеийн,  Хожуу үеийн дэлгэрэлт гэсэн 3 үе шатаар дамжиж шарын шашин Монгол улсад хөгжиж ирсэнийг мэдэх юм байна. Түүхэндээ 2 удаа сүм хийдийг орвонгоор нь эргүүлж, шатаасны, сүйтгэсний учрыг Галдан бошгот, Чойбалсан гээч ойворгон нөхдөөс болсон  гэж уншиж байсан.

        Ихэнхи хүмүүс ярьдаг даа : Миний зам мөр ингэж зурагдсан учраас би одоо яах ч аргагүй гэдэг юм уу , эсвэл энэ миний хувь тавилан юм байна даа " гэж бодоод л итгээд шүтээд явдаг.

       Эсвэл нэгэн бээр шашин эс шүтнэ:...


Бичсэн: 15:11, 2007-10-16 Обдоо
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шүүмжлэхэд шалтгаан хэрэгтэй

Хүмүүстэй юм үзэж  суухад, ярьж суухад янз бүрийн шүүмжлэл их гарна. Энэ амьдарч байгаа нийгмээ, Их хуралд, Засгийн Газарт гарчихаад чихээд суугаа эрлийз, пэнзгэр гахайнуудыг, зурагтаар гарч байгаа гиншээ одонцоруудыг, лайтай реклам сурталчилгааг,  хүнд суртал гаргадаг эвэртэн туурайтнуудыг, нүд хуурдаг ажилчидаа, цалин өгөхгүй байгаа даргаа амандаа орсон болгоноо муулна, шүүмжилнэ. 

 Гэхдээ муулах шүүмжлэх 2 -оо ялгахаа байгаад байх шиг.Болохгүй бүтэхгүй байгаа юмыг мэдээж шүүмжлэлгүй яахав. Бидэнд юм шүүмжлэхэд шалтгаан хэрэгтэй. Харин танд тэр шалтгаан чинь 10 мянган хуудас цаасаар дүүрэн ...


Бичсэн: 16:48, 2007-10-15 Обдоо
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Завсарлага

Хичээлийн завсарлагаар хальт бичлэг хийгээд гарч байна. Ихэнхдээ   олон цагаар хичээллээд байгаа л даа . Оройн ангид маань янз бүрийн насныхан сурна. Ихэнхи нь надаас ах эгч л дээ. Харин тэд хичээлдээ үнэн сэтгэлээсээ бүр нэг мэрийж ирээд сурна. Хаяа оройтож ирээд сурч байгаа гээд л залуу хүмүүсээс санаа зовно Гэхдээ гэрийн даалгавараа хамгийн сайн хийж ирнэ. Уйгагүй л оролдоно доо . Гэтэл залуус нь хамаагүй залхуу , Ичсэн нэрэндээ л гүйцэнэ дээ.

 Ах нар эгч нар хэлдэг юм. " Амьдралдаа том завсарлага ававаа хайран цагаа тэгээд завсарлаад өнгөрүүлэв ээ?" гэж . Тэгэхээр хэт завсарлахгүйн тулд х...


Бичсэн: 14:16, 2007-10-13 Обдоо
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Meссенжерээр ирсэн...

Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна
...

Бичсэн: 19:50, 2007-10-12 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хайр

Сайхан зүйл яриад бичихээр хайрын тухай дурдахгүй байж чадахгүй. Яагаав. Үсчин шүдний эмч, тогооч  3-ийг мөнхийн мэргэжил гэдэг гээ биз дээ. Хайр бол хүний мөнхийн дагуул байж ч мэдэх юм. Харин би хайр дурлал гээч зүйлийн талаар маруухан ойлголтой ,  үзсэн кино энэ тэрээс төсөөлдөг, 10 жилд хэн нэгийг шохоорхож явсанаас биш энэ салбарт амжилт олж амжаагүй байгаа нэгэн.  Хайр дурлалын  талаар бусдаас зөвлөгөө авна уу гэхээс өгч чадахгүй ээ.../мэдэхгүй/

                        Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн хүн хайранд л өлгүүдүүлэн ирдэг.  Хэр хайрлуулсанаас нь ямар хүн болохыг төсөөлчих...


Бичсэн: 09:07, 2007-10-12 Обдоо
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нэр хүнд

Нийгмийнхээ аль ч хэсэгт хаана ч байлаа гэсэн та мөнгөгүй байж болно ,   ажилгүй байж болно. Анд найз,  гэр бүл аль нэг хэсэгт хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа бол та мэдээж бүгдэд нь хайрлагдаж хүндлэгдэх эрхтэй. Хэдий тийм боловч хүссэн нэгэн үүнийг амар олоод авч чадахгүй ш дээ

           Нэг бодоод үзийдээ Ингэхэд би чинь хэр зэрэг нэр төртэй билээ дээ аан? . Амьдарч байгаа хэсэгхэн хугацаандаа тодорхой хэмжээгээр хүнд үнэлэгдчих юмсан. Нэр хүнд маань үр хүүхдэд  /хэрэв хүнтэй танилцаад суувал түүнээс маань гарах хүүхдийг хэлж байна/ маань үлгэр жишээ болж яваасай гэсэндээ ажиллаж хөдөлмөр...


Бичсэн: 18:13, 2007-10-11 Обдоо
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Блоггер

Бичиж байгаа зүйл , бичглэгүүд маань санаанд нээх хүрэхгүй л байна даа. бусад блоггеруудынхаа  бичлэгүүдийг унших, санал бичих зав ч гарахгүй юм.

Тэр их ажлынхаа хажуугаар бүхнийг амжуулаад байдаг, яаж ийж байгаад тун чиг оночтой үгээр санаагаа гоё илэрхийлчихдэг блоггеруудын хэмжээнд хүрэхэд хар нялхаараа л байна даа. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр болохоор оруулж байгаа бичлэгээ жаахан ч гэсэн чанаржуулах санаатай байна.

Сонирхогчоос настояший блоггер болох бодол өвөрлөхөөс цааш хэтрэхгүй юмдаа. Хайртай Блогнмн- ийнхэнээрээ нэг бахархачисан байна даа

Хааяа хүмүүс гомдол гаргаж байна. ...


Бичсэн: 17:45, 2007-10-10 Обдоо
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хорвоо чи...

Өчигдөр нэг хужаа аврагдав... Өнөөдөр нэг Монгол залуу барилга дээрээс унаж нас барав... :(( Гэнэт хүйтэрснээс цасан шуурганд хэдэн Монгол хүн нас барав... Үүрэн телефоны хэрэглэгчид 1000000 хүрч нэг нөхөр гар утасны ачаар  хүн дуудаж цасан шуурганаас аврагдсан гэж ярьжийна...
Аяа хорвоо чи... Танайд хонъё нэвтрүүлгээр гарч байсан Тунгалаг бүсгүй нас барчихсан гэнэ...
Ум мани бадми хум... Би амьдарч байна. Ямар ч гэсэн бодож санаж байсан юмнуудаа нэг цэгцлээд, хийе гэж бодож байгаа юмнуудаа хийж чадах болох бүтэхээс эхлээд бага багаар хийж эхэлж байна. Болж байна бүтэж байна...
Өнөөдөр т...

Бичсэн: 09:01, 2007-10-10 xvv
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өө за за...

Нэг хужаа барилга дээр ажиллаж байгаад  виза нь дууссан ч юмуу яасан ч чинь тэгсэн буцкүй гээд амиа хорлоно гэж каран дээрээс үсрэх гээд од болон гялалзаад ТВ мэдээнүүдээр гараад байхын? Юу гэж ойлгох уу?

Бичсэн: 21:50, 2007-10-09 xvv
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Уучлаарай

Өчигдөр би нэг хүнийг гомдоочихлоо.   Тэр хүн маань надад  найдаж итгэж байсан боловч итгэлийг нь талаар болгосоон.  Үүнээсээ ч уучлал гуйж байна.  Ямар нэг шалтгаан хэлмээргүй байна. Мянган шалтгаан хэлсэн ч энэ бол юу ч биш шүү дээ. Тэр хүний итгэлгийг алдсандаа гэмшиж байна.аа. Гэхдээ мэдээж алдаа гэдэг бол юуны эхлэл билээ дээ. Цаашдаа тэр хүнийг гомдоохгүй . 

      " уучлана гэдэг ухааных " / .....from Zo/  болохоор намайг уучлаарай Please

Ахиад нэг боломж олговол тэрийг алдахгүй гэдэгтээ итгэлтэй байна. /Обод/

...

Бичсэн: 15:57, 2007-10-09 Обдоо
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones