Ямар хөрснөөс ургасан нь огтхон ч
хамаагүй хайрын цэцэг үргэлж ариухан байдаг
Би бол өдөр хоногийг өөрөөрөө өнгөрөөдөг, өсгөсөн ээж аав даа
хайртай, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, өр зүрхэндээ хайрын
нандин шархтай жирийн л нэг монгол бүсгүй.
2002 онд би гэдэг хуучин хүү шиг шинэхэн амьтан МУИС
хэмээх их айлын эсгий үүдийг дааж ядан сөхсөөр орж, амьдралынхаа
нэгэн шинэ хуудсыг нээж билээ.
Хичээлийнхээ хувиарын харах санаатай зогсож байтал нэгэн
нүдэнд дулаахан охин ирж "Чи манай анги юм уу" гэж асуулаа.
Энэ бол ирээдүйн хамгийн сайн найз минь болох У...