Тэмдэглэлийн талаар:
Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд
Миний холбоосууд
*
*
*
*
|
Блог ба боломжууд...
|
Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар. Хувь хүмүүс ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэгээ хуваалцах, өөрийгөө нээх, илэрхийлэх, сонирхлоо хөгжүүлэх, танил найз нөхдийн хүрээгээ тэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, эргэн санах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ашигладаг. Ихэнх блогчид блогийн амжилтаасаа болон бичлэгээсээ хувийн сэтгэл ханамжаа авч байдаг гэсэн судалгаа байдаг. Компани, байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэйгээ ойр ...
|
Бичсэн:
14:21, 2015-04-06 xvv |
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Компютер тоглоом тоглосны 9 ашиг
Аливаа зүйлийг хэтрүүлэлгүй тунг нь тааруулж хэрэглэх нь зүйтэй байдаг. Компьютер тоглох нь хэдийгээр олон сөрөг үр дагавартай ч бас сайн талууд байдгийг судалж тогтоожээ. Орчин үед зарим компани ажилтан авахдаа компьютер, ялангуяа баг болж тоглодог тоглоомоор тоглодог эсэхийг асууж авдаг болжээ. Ингээд компьютер тоглодог хүмүүсийн эзэмшдэг 9 чадварыг танд танилцуулъя: Судалгаагаар PC тоглоом тоглодог мэс засалчид, энгийн мэс засалчдаас 27%-иар илүү хурдан, 37%-иар алдаа гаргах магадлал нь илүү бага байс...
|
Бичсэн:
01:10, 2015-03-29 xvv |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хүүхдээ аз жаргалтай болгох 60 алхам
Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ. Байнга хэлж байх үгс: Би чамд хайртай. Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана. Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй. Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү. Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан. Баярлалаа. Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо. Миний амь...
|
Бичсэн:
01:55, 2015-03-24 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?
|
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм. Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба 10-20 жи...
|
Бичсэн:
17:47, 2015-03-15 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Нэг хүн ийм зөвлөгөө өгсөн байна
|
Хуулаад авчихъя...
Оросруу өөрийн машинтайгаа хэрхэн зорчих тухай найзуудийн хүсэлтээр сийрүүллээ
Нааш цаашаа хэдэн км, яг хаана ямар ямар даатгалаас сонгож алийг нь хийлгэдэг, Байгаль орвол хаахна хавьцаа боломжийн үнэ ханштай ямар амралтын газрууд байдаг, тэнд нь ямар ямар зардлууд гардаг, хоол унд ямар үнэтэй байдаг, Улаан Үдэ орвол үзэж харах хийх юм хэр ихтэй, машины хулгай зэлгий дээрэм тонуул ямар байдлаг гээд нэг сайхан дэлгэрнгүй мэдээлэл оруулаая хө. Олон хүнд хэрэг болно доо??
УБ-Улаанүүд 600km засмал замтай, Хилээр нэвтрэхэд хэдэн цаг очерлож саатна.
-Хот хооронд гэрэл асааж явна дурэм...
|
Бичсэн:
17:41, 2015-03-15 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?
|
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм. Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба ...
|
Бичсэн:
01:07, 2015-03-01 xvv |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Далд санаа
Эмүжин15 hrs · Ноён уул нохойд ноцуулж, ноёдын хатавчинд ард өлсөв. Торгон дээлтэй ноёд төрийн ордонд хөлхөлдөж, тохойн чинээ хөөрөг зөрүүлэн золгож байх мөчид хатавчийг нь бараадан хаяа хатгасан харц ард хар цай ч үгүй, халуун дулаан итгэл ч үгүй гундуухан шинэлэв. Гутруухан цагаалав. Ц.Элбэгдоржийн ээжтэй эндүүрэм Д.Цэрэннадмид хэмээх 60 насыг хол гарсан эмээ шинийн 2-ны өдөр сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, таван хүүхдээ сандаргаж, тавгүйхэн өнжив. З.Энхболдын аавтай адилтгам өндөр настай Н.Борхүү гуай бор эсгий нөмрөн болзоот уулаа хамгаалахаар эрслэн суусаар энэ өдөртэй золгов. Эр...
|
Бичсэн:
12:04, 2015-02-24 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо
|
Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.
ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ хуулийн тухай: Хууль нь 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиг...
|
Бичсэн:
11:43, 2015-02-24 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ? Интернэтээр мөнгө олох 10 арга
|
Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ. Монголд маань ч бараг айл бүхэн интернэттэй болж байна.
Тэгэхээр та бүхэнд интернэтээр мөнгө олох талаар өөрийн мэдэх зүйлсээсээ хуваалцъя. Та ч бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.
Интернэтээр мөнгө ...
|
Бичсэн:
16:22, 2015-02-20 xvv |
Сэтгэгдэл (6)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|
ай хөөрхий Амгалан цэнхэр тэнгэр минь Арай л эрт сэтгэл булаана уу даа
Амраг сэтгэл олоо нь үгүй Ангир уураг ундраа нь үгүй Ашдыг таниж амжаа нь үгүй Аав л ээжээ асраа нь үгүй
Ай хөөрхий Амгалан цэнхэр тэнгэр минь Арай л эрт сэтгэл булаана уу даа
|
Бичсэн:
18:46, 2015-02-01 arius |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Тэнэгхэн минь
|
Зогс, зогс Зовлон бус ирэх жаргалын өмнөх Шуурга гэдэгт итгэ Зориг дутвал, аз жаргал Зүрхэнд дутахыг ойлго
Хүлээ, хүлээ Хүний амьдрал дунд төөрсөн Хөөрхий улаачийг уучилж, хүлээ Хүрээд ирэхэд нь харин Хөрсөн сэтгэлээрээ хайрахаас болгоомжил
Тэвч, тэвч Тэсэхийн аргагүй өвдлөө ч Тэмүүлэх сэтгэлээ хатгамжлан тэвч Тэгээд Тэнгэрээс гуйсан газрын жаргалаа Тэвэр тэврээр нь ав
Тэнэгхэн минь...
|
Бичсэн:
14:23, 2015-01-28 arius |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
Өөрийн дотоод сэтгэлдээ хүн бүр өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлж дүгнэдэг. Гэхдээ ингэж өөрийгөө үнэлж дүгнэхэд доорх 15 зүйлс огт хамаагүй гэнэ шүү. Зарим хүмүүс янз бүрийн юм бодчихоод түүндээ бат итгээд нэг л их гутарч гуньсан явдаг. Танд тийм найз нөхөд байдаг бол та доорх 15 зүйлсийг тэдэнд хэлж өгөөрэй. Өөрийгөө хувь хүний үүднээс үнэлж цэгнэхдээ эдгээр зүйлсийг бүрмөсөн хая гэсэн энэ зөвлөмжийг өөр өнцгөөс нэг хараад уншаад үзээрэй, бас л сонин юм: 1. Гэр бүлийн байдал. Гэрлэсэн, бэлэвсэрсэн, ганц бие байх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжинд чинь огт нөлөөлөх ёсгүй. 2. Хийж байгаа ажил алба...
|
Бичсэн:
15:52, 2015-01-18 Melody |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хоосонгүй хоосон
|
Өнөөдөр бүх зүйл энгийн хэрнээ уйтай бас таамаглашгүй тааварлашгүй гэрэлтэй ч сүүдэртэй мэдрэмтгий хэрнээ ухаангүй тийм л ертөнцөд бид амьдарч ажиллаж туулж өнгөрүүлж байх шиг ээ. Нэгэн өдөр тэнгэрт нисдэг байхад нэгэн өдөр газарт доголж явах нь бас л нэг туулж өнгөрүүлэх ёстой зүйлийн нэг үү? Сэтгэл баясч явахад харанхуйд урагшлах тэмүүлэлгүй болтлоо сэтгэлийн гэрэл гэгээ унтарч урам хугарахыг заавал үзэх тавилантай юу. Бурхан хүн бүрт даах хэмжээгээр нь зовлон өгдөг гэдэг ч гэлээ хүн өөрөө оноогдсон тэр бэрхшээлийг улам хүндрүүлдэг үү. Энэ бүхний эцэст нэг л үгийн утгыг би мэдэж ойлгох ...
|
Бичсэн:
16:42, 2015-01-16 director |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг
|
Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй.
1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих. Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс тэр хүн рүү дахин дахин олон удаа залгахаасаа өмнө мессеж бичээд орхих талаар бодолцож үзэх нь хамаагүй дээр. Хэрэв залгасан хүн тань мессеж уншиж чадахгүй хөгшин, эсвэл харааны бэрхшээлтэй биш л бол...
|
Бичсэн:
22:23, 2015-01-02 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Би ч бас...
|
Өөр нэгэн бодууштай зүйл. Тэр нам, төр засаг, 76 гишүүд нь бас олж үүнийг уншаад өөрсдөөсөө асуугаасай.... Нэгэн Монголд амьдардаг гадаад хүн ийнхүү бичиж/асууж байна. Өнөөдөр би гуйлга гуйж байгаа 2 гэр бүл харлаа. Эхнийх нь Цэцэг төвийн гадаа нэгэн эмэгтэй болон түүний 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд байсан, хүүхэд нь толгойн хажуу хэсэгтээ нилээд том гүн шархтай байсан, цус урсаагүй, гэхдээ ямар ч гэсэн гүн шарх байсан мөн нөгөө талд нь ч гэсэн нилээд том шарх байсан. Хоёр дахь гэр бүл нь Төв Шуудангийн гадна талд байсан юм. Эцэг нь уурлаж уцааралсан бөгөөд согтуу - тэнд мөн өөр нас...
|
Бичсэн:
23:26, 2014-12-26 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Өдрийн тэмдэглэл
|
За блогоо ч бичих завгүй гэхээсээ илүү бичихээр сонин содон зүйл, бас тийм онгод орохгүй л яваад байна. Улс орны асуудал ч бас л засаг төр солигдон маниусын амьдрал улс орны ирээдүй зүгээр л миний бодлоор новш болж байгаа ч юм шиг, хэдэн наймаачин, найруулагчдын хоорондын найраа, маниустаа зориулсан жүжиг нь мэдээллийн хэрэгслээр гарч л байна. Жүжиглэх, хүмүүсийг хуурах авъяас чадварыг нь гайхан бишрэхээс өөр ч яах ч юм билээ.
Бас нөгөө цөмийн энергийн талаа бөгс улайх бүү хэл бүүр хорстол зурагтаар худлаа шаагаад л. Зурагт мэдээллийн хэрэгслүүд гэж авах юм үнэхээр байхгүй болж ээ гэж бодогдох....
|
Бичсэн:
22:03, 2014-11-30 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
21-р зууны галзуучууд
|
Дээр үед сэтгэцийн өвчтэй хүмүүсийг Шар Хадны эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлдэг байсан, одоо ч хэвээр байх. Ихэвчлэн бүтэлгүй дурлалаас нэг бол номын цагаан солионоос болж галзуурдаг байсан гэсэн. 21-р зуунд тэднээс өөр төрлийн галзуучууд их болсон гэсэн. Жишээ нь, бодит байдлаас зугатаж Фэйсбүүк ухаж өдөр хоногийг өнгөрүүлдэг хүмүүс олноор бий болсон. Амьдрал дээр гарч найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэн, эсвэл гэр бүл зохиож бүрэн дүүрэн амьдралаар амьдрахаас айдаг мань мэт шиг хүмүүс Фэйсбүүкээр амьсгалдаг болсон. Энэ нь хүндрээд өвчин болоод байгаа. Дараагийн нэг өвчлөл нь "насан туршийн оюутан"...
|
Бичсэн:
15:19, 2014-11-25 Melody |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Завгүй залхуу
|
Завгүй залхуу гэж үг сонссон уу? Тэр чинь би. Байнга завгүй тэгсэн мөртлөө аймшигтай залхуу. Би бүр сүүлдээ ажилчдын гуанз руу алхаж очиж хоол идэхээс залхуурч үдийн цайны завсарлагааны 30-40 минутанд гэртээ харьж унтахыг илүүд үзэж байна гэвэл та итгэхгүй дээ. Бодит байдал ийм л байна. Маш их ажил ширээн дээр овоорсон, цаана нь хуанли дүүрэн төлөвлөсөн ажил, утсаа нээж үзвэл бас л гэртээ амжуулах ёстой зөндөө ажил, шүүгээ уудалвал бас л унших ёстой номнууд, гэртээ харихад бас л уншиж эхлэх ёстой эсвэл уншиж дуусгах ёстой баахан номнууд, компьютер асаавал янзлах ёстой баахан файлууд. Орондоо о...
|
Бичсэн:
12:06, 2014-11-25 Melody |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Түүний багваахай цэцэг
|
Тэр охин нөхөртэй, бас хүүхэдтэй. Тэднийхээ төлөө, бас ээжийнхээ төлөө л үдшийн бүрийгээс өглөөний наран мандах хүртэл ажиллана. Шөнийн ээлжинд ихэд ядарна. Гэвч тэр их сэргэлэн цовоо, хөгжөөнтэй, алиа хонгор ааштай. Ажилдаа махруу бас ч зарчимч. Нэг өдөр шивээс хийлгэжээ. Хөөрхөн багваахай цэцэг шивүүлсэн нь ил тод биш, өөрт нь ямар нэгэн учир утгыг илэрхийлж байсан нь ойлгомжтой. Хүнд харагдахааргүй газар шивүүлсэн нь тийм ч чухал биш, ил газраа ч шивээс хийлгэх нь хувь хүний дурын асуудал. Гэтэл нөхөр нь уурлаж, шивээстэй хүнтэй амьдрахгүй гэж түүнийг дарамтлан шивээсийг нь арилгуулжээ. Ар...
|
Бичсэн:
14:12, 2014-11-20 Melody |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Miss Pettigrew Lives for a Day (2008) Монгол хэлээр
To view this video please enable JavaScript, and consider upgrading to a web browser that supports HTML5 video
http://mbvievv.com/view/5973
Mongolbox-оор үзчихлээ. Гоё төгсдөг кино байна. Уг нь асар завгүй байгаа хүн юмсан би хэхэ
|
Бичсэн:
15:07, 2014-11-09 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|