...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Р.Эмүжин: Үнсүүлэлгүй юутай удаав

Үнсүүлэлгүй юутай удаа вэ  
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрvvд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардалыг тэвчишгүй нь
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээ вэ  
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юу вэ  


Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав

 

                                  

 

Зөвхөн өөртөө зориулж
Нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж
Өврийг минь сана

Хэзээ нэгэн цагт чинийх байсан
Хэлбэрлэг төрх, будаггүй уруул...



















Бичсэн: 20:45, 2006-08-11 a3xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо 

 

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргүй хонож
Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж
Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь
Үлгэр шиг санагдах цаг тийм ч х...














Бичсэн: 20:41, 2006-08-11 a3xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Б.Энхтуяа: Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
                              
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа а...















Бичсэн: 20:32, 2006-08-11 a3xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өгүүлэхийн үнэн сайхан уул минь


 



 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

        Өгүүлэхийн үнэн сайхан уул минь 
        Үхэхэд минь шархирах ижий уул минь

         Ганцаардсан сэтгэлд хань уул минь 
         Гал өвөртөлсөн сүлд уул минь

 

 

 

Хазгай гишгэхэд түшиг уул минь
Ханхар өвгөдийн минь сүнс уул минь

Орхиод одоход гуниг уул минь
Оройтсон хүнд гэрэл уул минь

 

 

 

 

 

  Нутгийн минь шувууд буцахдаа тойрч ганганаж 
  Нулимсаа дээр унагадаг  Сайхан уул минь


 

 

 

 

Өгүүлэхийн үнэн сайхан уул минь
Үхэхэд минь шархирах ижий уул минь

Ганцаардсан сэтгэлд хань уул минь
Гал өвөртөлсөн сүлд уул минь ...















Бичсэн: 23:29, 2006-08-08 a3xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эрдэнэбат : Гомдох эрхгүй хайр






 


 

 

 

     Гомдох эрхгүй хайр гэж байх юм
     Голоосоо хайртай болохоороо

     Гомдох эрхгүй болдог юм байна

 

 

 

 

                  Туних гэж бас байх юмаа

                  Тунилаа гээд ч яахав дээ
                  Тун ч удахгүй сарничих юм

 

 

 

  

     Алаг дэлхий хайрын бүүвэйтэй ажээ
     Аав, ээжийн хайр, ах дүүсийн хайр

     Амраг ханийн хайр, ач үрсийн хайр
     Анд нөхдийн хайр, алаг зүрхний хайр

 

 

 

  

            Аль олон хайрыг хэлж барах билээ
            Амьдрал гэдэг хайрын хорвоо ажээ

            Олон олон хайраас
            Онцгой хайр гэж байд...














Бичсэн: 21:28, 2006-08-08 a3xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

..... зөвхөн чамайгаа л би хайрласаан..

 













                       Хайрласаан би чамайг хэтэрхий их хайрласан
                       Халуу шатан сэтгэл хөндүүрлэтэл хайрласан



 
      Зүүдэлж сэрэхэд дэргэд минь байхгүй чиний төлөө нулимс унагааж
      Зүрх шимширтэл гуниг хөврүүлэн ганцхан чамайг хайрласаан




             Асгартал уйлаад аргадсан ч миний болохгүй чамайг хайрлаж
             Амьдрлынхаа олон өдрүүдэд ганцхан чамаар дутаж




     Зөвхөн чинийх гээд уйлаад гуйсан ч дэргэд үлдэхгүй чамайг хүлээж
     Зөрүү тавиландаа зөрөн зөвхөн чамайгаа л би хайрласаан.. 



 

                




...










































Бичсэн: 19:54, 2006-08-08 a3xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Их санасан газар 7 шөнө хоосон гэж...

За ямар ч байсан хариу нь ирж санаа амраав. Тэнцээгүй байна аа 
Хүлээх гэдэг нээрээ хэцүү ажил байлаа. Бүтээгүй гээд мэдсэн чинь сэтгэл амраад сайхан болчлоо. Уг нь бүтчихээсэй гэж маш их хүсэж байсан боловч...
Сүүлийн үед өөрийгөө 2сая500мянганы нэг гэдгээ ойлгож, юу ч чадахгүйгээ мэдэрч бусдыг хүндлэх хэрэгтэй, амаа татаж хирээ мэдэж явах хэрэгтэй ч юмуу гэж бодох боллоо... За гэхдээ ямар ч байсан ЭНТА-уудтайгаа нийлээд чадах юмаа хийгээд л явъя. Огт хийхгүй байснаас чадаагүй байсан ч гэсэн би жоохон ч гэсэн хийсэн шүү гэж бодоход дараа нь сэтгэл амар..
Тэгээд ч өөрийнхөө чадваргүй, муугаа мэдэ...



Бичсэн: 16:07, 2006-07-28 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сайхан гар ба шарсан тахиа

Хүмүүс сайхан гар, хүнд гар гээд байдаг, би гэдэг нээрээ сайхан гар юмаа. Сайхан гартай биш сайхан бүтэлгүй гар гэсэн үг шүү

Хэнэггүй, уулгамч нэг ийм тодорхойлолтыг эгчээсээ аваад энэ талаа бага ч болов засаж янзлахсан гэж бодовч урагш ахиж байгаа юм алгаа..

Саяхан л гэхэд бүлгийн мэйл листээр(group mailing list) ирсэн зарлалыг найздаа дамжуулах гэж байна гээд олон хүнтэй том мэйл листнээс ирсэн мэйлэнд нь анзааралгүй reply хийгээд буруу мэйлийг бусад руу цацчихлаа... Өмнө бас нэг охинд мэйл бичиж байгаад бас нэг лист рүү цацчихсан байсан.Яаж азаар хайрын захиа байгаагүй юм Хайрынхаа захиаг б...




Бичсэн: 03:37, 2006-07-24 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Саравчилж харсан нь [xvv version]

20 жилийн дараа харь гаригийнхан ирээд мань тэд нартай найз болцон, анагараг гариг дээр амьдрал зохиох ажилд гар бие оролцоод явж байх ч юм билүү?  Одоо ч 20 жилийн дараах 1000 жил шиг хол санагдаж байгаа ч яг 20 жилийн дараах өнөөдөр өчигдөр шиг л санагдах байх даа... Чадах чинээгээрээ улс орныхоо төлөө хийж чадах юу байна бүгдийг хийгээд, ярьж чадах юу байна яриад, байгалиа хамгаалж жагсаал хийгээд...

за за мэдкүй ингээд бодоод байхаар дандаа л гутранги юм бодогдохым... эхнийхээрээ л байя ;) хэхэхэ

За тэгээд баруун кармандаа оригналь zippoтой, зүүндээ Швецарь тонгорогтой, Mercedess Benz ...




Бичсэн: 01:57, 2006-07-24 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Lyrics - дууны үг

Nano ер нь 5G iPod-ууд бол өөрөө дууныхаа үгийг харах боломжтой байдаг. Ингэхдээ дуугаа тоглуулж байх үедээ голын товчийг хэд хэдэн удаа дарахад Lyrics хэсэгт очиход дууны тань үг гарч ирдэг. Дууны үгийг хэрхэн оруулах талаар энд бичье гэж бодлоо.

iTunes дээр бол дуун дээрээ очоод хулганыхаа баруун товчийг дараад Get Info гээд гарч ирсэн цонхны Lyrics хэсэгт дууныхаа үгийг оруулаад OK дарахад таний mp3 эсвэл mp4 файлд дууных нь үгийг хавсаргадаг. Энэ талаар apple-н сайтаас энд дарж уншиж болно.

Бас нэгэн нэлээн амар дууны үг оруулах арга бол WinAmp, Real Player, iTunes гээд нэлээн олон прогр...




Бичсэн: 01:56, 2006-07-24 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нохой

Мал эзнээ дуурайдаг
Малгай толгойгоо дуурайдаг гэдэг.



Хүн ер нь өөртэйгөө адилхан нохойнд дуртай байдаг гэсэн.  Херлуф Бидструпын нэг зураг байдаг даа эздүүд нь нохойтойгоо их адилхан хэхэхэ. Миний хувьд овчарк, тэр дотроо немц овчаркнд маш дуртай, бас Шотланд овчаркнд хайртай ;)

Сая нэг ийм Монгол сайт оллоо.
http://www.dog.mng.net/
Энд немц овчаркийн тухай ингэж бичжээ.

Немц овчарк гэж чухам яг юу вэ? Юуны тулд ийм хосгүй албаны нохдыг бий болгосныг мэдэхэд ойлгомжтой болно. Олон жилийн өмнө Германд хонь хамгаалдаг ноход байдаг байсан. Тиймээс энэ талаар та бүгдэд дэлгэрэнгүй өгүүлье.
Тэд өндөр...












Бичсэн: 01:04, 2006-07-24 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өөртөө сануулах нь...

5 сарын 28-ы бичлэгээс..

 Амжилтаар “цангадаг” хүний мөрдөх 20 дүрэм

1.Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2.Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.

3.Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.

4.Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.
5.Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө...










Бичсэн: 11:13, 2006-07-21 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

iPod програмын багц

За энд нэгэн iPod-той ажилладаг програмын үнэгүй багцыг танилцуулъя!

XPlay v2.2.4.0
XPlay нь шууд хуулж тавих, болон хуулж авах байдлаар iTunes-н оронд хэрэглэж болох програм юм. Apple iPod-г Windows үйлдлийн систем дээр MacOS дээрх форматаар хэрэглэдэг.

IPod Access for Windows v2.6
Энэ нь iPod дотроос дуунуудаа хуулж авах зориулалт бүхий програм.

ImToo iPod Movie Converter 2.1
iPod-д зориулсан бас нэгэн видео хөрвүүлэгч.

ImTOO iPod Movie Converter is best video and movie conver...

Бичсэн: 09:54, 2006-07-21 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

iPod wizard

iPod Wizard хэмээх програмыг танилцуулъя!


...

Бичсэн: 08:58, 2006-07-13 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн

 

 

Хvнийх болоод явчих нь бас л амарха...


Бичсэн: 01:51, 2006-07-10 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Юундаа ингээд Монгол Монгол гээд байгаа юм бэ?

Тогоруугийн бичлэгийг уншаад өвчин хөдлөв гэсэн х...

Бичсэн: 01:27, 2006-07-10 xvv
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

iPod nano

Маш жижигхэн бөгөөд хөнгөн, өнгөт дэлгэцтэй болсон. Хар цагаан 2 өнгийн загвар. харандаа шиг л нимгэн жижигхэн. 1Гб-4Гб хүртэл. Багтаамжийн хувьд видео зэргээс арай л бага юм. Өнгөт кэйснүүд байдаг.

 

...

Бичсэн: 16:14, 2006-07-07 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Япон хүмүүсээ гэж...

Сая нэг Монголд дуртай Япон сумо залуугийн блогийг орж уншлаа л даа. http://ameblo.jp/tungalag 
 тэгсэн чинь нэг бичлэгт нь нэг ийм хэсэг байна л даа. Би ч гэсэн бас хэд хэдэн хүнээс Япон хүмүүс өөрчлөгдөж ба...

Бичсэн: 09:36, 2006-07-05 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монгол улс хөгжиж байна уу?

Гэхдээ хэтэрхий их гаж зүйлс байгаа юм бишүү? Хөгжөөд байна л гээд байгаа.. тэгсэн чинь үзүүлэлтүүдээрээ африкийн улсуудтай л эн зэрэгцээд явж байгаа шүү дээ. Эсвэл урьд нь тэднээс ч хөгжилгүй байсан болж т...

Бичсэн: 09:35, 2006-07-05 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дэлхийн аварга

За дөнгөж саяхан Итали Германыг гоё хожлоо хэхэхэ Би ч угаасаа Италийг дэмжиж байсан. Германы гол алдаа нь ганц гай болж байсан Клосег гаргаснаас болсым шиг санагдсан хэхэхэ Мэдээж багийн тоглоом л доо, гэхдэ...

Бичсэн: 07:23, 2006-07-05 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones