...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Бичсэн: Confidence of Youth

Үйлийн үртэй энэ хорвоод амьдрахдаа
Үхсэн ч сэхсэн ч тангаргадаа үнэнч явая
Үнэн худлын жинлүүрт төөрөхдөө
Уйлсан ч дуулсан ч зорилгоо хаялгүй амьдрая...

Бичсэн: 07:07, 2006-05-22 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Угаасаа л би бардам
Ухаант ардаасаа л өвлөсөн,
Даруухан байхдаа ч би омогтой
Дайчин баатруудаасаа авсан
Омог бардам зан зvрхэнд минь бий
Олон зууны соёл сэтгэлд минь бий
Эзэн Чингисийн хvсэл зvvдэнд минь ч бий
Эрэлхэг хөвгүүдийн цус судсанд минь бий

Бичсэн: 07:06, 2006-05-22 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Далай, завь, учиг. зангилаа...

Би бол урд нас энэ тэрд бүгдэд нь итгэдэгээ. Өвөөгөө бодоод маань уншчихаа. Тэгээд л зүгээр. Чаддаг бол зул хийгээд өргөчих. Чадахгүй бол зааж өгч болышд.. Гэхдээ би дахиад энэ форумаар орж иртэл дахиад л хэдэн сар шаардагдах байх хэхэхэ
...Ер нь ч тийм л байдгийн. Бас нэг миний итгэж явдаг юм бол тэнэг болгон өөрийн бурхантай байдаг гэж Тэнэгийг аз түшиж байдаг гэж хэхэхэ Би лав өөрийн бурхантай

..Нээрээ далай явах болгондоо, харах болгондоо аймар их юм бодох юмаа... Тэр агуу давалгаан, хүч, өөрийн хичнээн өчүүхэн амьтан болохоо мэдрэх,..салхи, салхинд хийсэх миний үс, бас түүний үс, усны ху...

Бичсэн: 14:08, 2006-05-20 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Үхэл

Би түрүү зун анх удаа далай яваад тоглож байгаад живж үхэхээ дөхсөн удаа бий. Тэгээд л хамаг амьдрал нүдний өмнүүр жирэлзээд л, ээжийгээ, гэрийнхнийгээ л эхлээд бодсон би үхчихвэл ээж минь яана даа гэж бодохоор яаж ийж байгаад л амьд үлдмээр, тэгээд ч хийж амжаагүй, үзээгүй юм маш их, уулзаж амжаагүй хүн... Энэ тэр гээд л.. Би тэрнээс хойш амьралын янз бүрийн амтыг мэдэрч, нэг амьдарчийгаагийнх юм юмыг үзэж, хиймээр байгаа юмаа бүгдийг нь л хийж байхыг хичээх болсон доо.. Ээж аав 2-гоо уг нь хүүгээрээ найзууддаа гайхуулаад онгирхоор чадалтай амьдарч чадвал...  чадахгүй л байна.. Ингэж явтал нэ...

Бичсэн: 06:33, 2006-05-20 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Make up буюу Монгол охиддоо гэж хэлэхэд...



Ер нь нүүр царай гэдэг эмэгтэй хүнд үнэхээр чухал, ямар ч эрдэм номноос ч бараг илүү ч юм шиг гэсэн хэхэхэ. Учир нь хэдий мундаг хичээл хийгээд, эрдэм сураад бусдыг манлайлж яваа ч биеэ, нүүр царайгаа арчлаагүйгээс сэтгэл дундуур явдаг эмэгтэйчүүд цөөнгүй байдаг мэт. Нэгэнт би ийм төрснөөс гээд нүүрээ арчлалгүй хаядаг нэг хэсэг бас байна. Бас дарвайтлаа нүүрэн дээрээ нүүр зураад явдаг ч охидууд байхын. Яахав тохируулаад будчихвал гоё харагддаг л даа. Гэхдээ миний хувьд ямар ч тохиолдолд байгаараа л байх нь хамгийн сайхан харагддаг. Тэгээд ч ямар ч царай муутай байсан цэвэрхэн булбарай арьста...

Бичсэн: 20:42, 2006-05-18 xvv
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дэлхийн шилдэг 30 зохиолоос...



Эсвэл

Энд дарж...

Бичсэн: 04:57, 2006-05-18 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Японы засгийн газрын тэтгэлэгээр суралцах шалгалт -2007

Нээрээ хүмүүсээ сонирхвол ийшээ ороод хараарай. Бүртгэл энэ тэр нь дуусчихсан юм болов уу яасан юм бол.

http://www.mn.emb-japan.go.jp/hp.htm
http://www.mn.emb-japan.go.jp/top_mon_fr.htm

Анагаахыг төгсөөд мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан 38-аас (андуурсан байж магад) доош настай, эсвэл одоо магистрантур, доктрантурын курсд сурч байгаа хүмүүс энэ шалгалтыг өгөх эрхтэй гэсэн байсан шиг санаж байна. Сонирхвол судлаад үзэхэд илүүдэхгүй байх шүү. Тэтгэлэгээр сурах боломж гэдэг бол...
Шалгалт нь Англи болон Япон хэл. (зөвхөн хэлний шалгалт юм байна) Тэгээд аль өндөр оноогоор нь авна гэсэн байсан с...






Бичсэн: 00:33, 2006-05-18 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дуунаас төрсөн бодол

"...Дэлхий ээж таньдаа би хайртай..." хэмээн дуулж суугаад нэгийг бодлоо л доо... Ер нь дуулцгаагаад л байдаг тэгсэн үнэхээр тэр хайртай дэлхийгээ хамгаалахаа мартаад, Дэлхий ээж та мөнх настай гэж дуулаад л тэрэндээ итгээд гүйцгээд байх уу?

*..Монголд гэхэд л дээх нь нэг яригдаад алга болсон хог ялган боловсруулах үйлдвэрийн асуудал байна. Зарим нь ч Улаанбаатарын хог багадаад бариагүй гэх, зарим нь засгийн газар мөнгө нэхээд бариагүй гэх. Миний сонссоноор гадаадын хэвлэлд үйлдвэр барья гэсэн Германы талын компанийг гэрээ хийх гээд ирэхэд Улаанбаатар хотын засаг дарга асан нэг нөхөр хувидаа ям...


Бичсэн: 15:22, 2006-05-16 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эх оронч үзэл

  Yй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд Монголоо хөгжүүлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хүн мэргэжлээсээ өөр, мэргэжил шаардагдахгүй ажил хийж, Америкт гэхэд л эмч хүн очоод ачигч, математикч мах, ногоо хэрчигч, инженер хүн асрагч хийж, бас Мексик голдуу цагаачидтай багагүй өрсөлдөж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан. Эмч эмнэлэгт ядаж сувилагч, инженер хүн засварчин хийж мэргэжил чадвараа тэлэх бололцоо бага байна. Хувь хүмүүс маань санхүүгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч үндэстний эрх ашгийн үүднээс харвал монголчууд бид ирээдүйд хожигдож мэдэх нь.

Тэд...

Бичсэн: 00:02, 2006-05-16 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Арубайто

Герман гаралтай цагийн ажил гэсэн утгатай Япон үг... Байто гэж бас товчилж хэлдэг. Японд бол гадаад оюутнууд бараг бүгд цагийн ажил хийдэг. Хэрвээ хийхгүй бол тэгээд л будаа гэрээсээ ганц алхам ч холдох аргагүй болно...  Би одоо яг тийм байдалтай байдаг.. Ямар ч мөнгөгүй үнэн балай байдалд байнаа. Байто хийж болохгүй гээд байдаг... За хурдан энэ хариу гараад нэг тийшээ шийдэгдээтэхвэл ч... Ядаж ирсэн өрөө ч талд нь ч ороогүй байдаг.. Хүмүүстэй бас уулзаж ийш тийшээ явмаар л байх юм... Яадаг юм билээ

...


Бичсэн: 06:47, 2006-05-11 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Газар ширтэн алхмааргvй..

Дээр ахтай ярьж сууснаас хойш бүүр нэг байж ядаад л байна.. Үнэндээ ч сая хүртэл хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй урагшаа харалгүй тувтан газар ширтээстэй, хөл доорхоосоо илүү урагш харахгүй яваад байгаа мэт... Өндийж юунд тэмүүлэн хаашаа явж байгаагаа харах гэхээр л гацчихаад байх юм...
Хүн урдаа зорилгогүйгээр амьдрана, тэмцэхгүй амьдрана гэж угаасаа л утгагүй... Тэгээд миний зорилго... бла бла бла бүүр нойр ч хүрэхгүй яах вэ одоо гэж бодож байгаа боловч яг хийе, гэсэн юмаа хийлгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр...
Уг нь ямартай ч Англи хэлээ үзээд, Япон хэлээ ч сайн үзэх нь л зорилго болсон газар ...


Бичсэн: 21:44, 2006-05-08 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монгол улс Хятадын хажууд хүчин мөхөс..

Үнэхээр тийм юмаа.. Би гэж худлаа хий цээжээ дэлдсэн нөхөр, тэр яриан дундаас нэлээд зүйлийг мэдрэв... Бас би ерөөсөө хүний үг сонсож сураагүй, сонсож дуусаад бодож байж хариулцгааж байя гэж бас нэг нь хэлж байсан...

Бас "Монголчууд ийм мияашдээ" гэж яг яагаад хэлчихсэнээ санахгүй байгаа ч би хэлсэн. Нэг найз маань чи өөрөө Монгол биш үү гэсэн... Тиймээ би ч бас өөрөө Монгол... Гол нь би гэж хэтэрхий биеээ тоож цээжээ дэлдсэн, бусдын бодол санааг хүндэлдэггүй, өөрийнхөө бодлыг бусдад тулгах гэсэн хэтэрхий дураараа баагий юм гэдгээ ухаарав...

За тэгээд Монгол улс одоогийн байдлаар үнэхээр Хятада...




Бичсэн: 23:55, 2006-05-06 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хувцас бурхан бие чөтгөрөө гэж...

Монгол дээл өмсөхөөрөө охидууд чинь засан ч гоё харагддын...
Өндөр хүнд бас хувцас гоё зохих юм даа..
Юу болоод өнгөрвөө дурлачихлаа гэж үү зүрх мээнь
Ер нь үндэснийхээ хувцсыг өмсөхөөр хүмүүс их гоё харагдахымаа. Ген мэнэнд байдгийн болов уу? Бодвол миний өвөг, элэнц хуланцуудаас үлдсэн ген байлгүй энэ дурламтгай зан хэхэхэ Аягүй бол элэнц өвөө гуай тэр ноёны гүнж мүнжид дурлаж явсан байхаа ... хэхэхэ
Энд нэг Япон жүжигчний кимонотой реклам ;)

http://panasonic.jp/viera/gallery/
http://panasonic.jp/viera/gallery/cm_pdp.html
http://panasonic.jp/viera/gallery/cm_lcd.html

> гэсэн тоглуулах товчин дэ...










Бичсэн: 00:49, 2006-05-02 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Би...

…Баярлаж явах гэж л би төрсөн
Бас гуниж явах гэж би төрсөн
Инээж явах гэж л би төрсөн
Уйлж явах ч гэж бас би төрсөн
Уул усны сайхныг бахдах гэж л төрсөн
Унаган нутгаа хайрлан харамлах гэж л төрсөн
Дэнжийн цэцэгсийг харж баясах гэж л төрсөн
Дэлхий ээжийн алган дээр бvвээлvvлэх гэж л төрсөн
Тэртээгээс цуурайтах хаадын нэрээр бахархах гэж л төрсөн
Тэргvvн мэхийн зурганд нь ёслох гэж л төрсөн
Хамгаалж vлдээсэн газар шороог нь хайрлах гэж л төрсөн
Харийн хvнээс бас харамлах гэж л төрсөн
Цаас vзэг хоёрыг нийлvvлэх гэж л төрсөн
Санаандаа орснооо бас бурах гэж л...

Бичсэн: 23:02, 2006-04-29 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Алганы зураасын нэгэн салаан дээр ирээд байж...

Сайхан дэмийрч байнаа хэхэхэ Өнөөдөр блогийнхоо орчуулгыг нэлээн явууллаа. одоо бага зэрэг үлдсэн.. Мэдээж миний Англи Монгол хэлний чадварыг тооцвол алдаа их л байгаа байх хэхэхэ Тэглээ гээд надаас өөр ийм сайхан завтай хүн алгаа За ёстой энэ веб гэдэг юмнаас холдохоор өөртөө хатуу шаардлага тавилаа... Маргааш нэг сайн сууж дүүгийнхээ танилцуулга хуудсыг хийгээд тэгээд л энийг хаяъя.. Хүн тоож ордоггүй хэдэн дэмий сайт Дэмий мөрөөдлөөс цаашгүй амьдрал... Эртүүд нэг найзтайгаа маргаад л, надад хөгжөөд байх хэрэг байхгтүй, багын найз нөхөд ямар ч үед нэгэндээ гологдохгүй энэ тэр гээд байса...

Бичсэн: 20:54, 2006-04-28 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тэврээд авч болохгүй харахын л заяа байна
Хөтлөөд алхаж болохгүй хайрлахын л заяатай юм
Үнсээд авч болохгүй хүсэхийн л заяа байна
Хазаад авч болдоггүй хүний алим байнаа гэж...

Тархи мартахыг хичээхэд зүрх зөрүүдлэнэ
Тамхи архи ч нэмэр болохгүй нэрмээс болно
Зүүд нойр ч зүгээр байлгахгүй түүнийг сануулна
Зөвхөн тэр л эмчлэх энэ балай өвчин
Нүд ч тэсэхийм биш зургийг нь үзчих юм
Нүгэлтэй юмаа энэ тахиагийн бие
Ямар ч эм тан нэмэргүй өвчнийг
Ямар хүний охин гарч ирж эдгээж өгөхийн бол доо гэсэн хэхэхэ

...Ингэхэд ер нь тэвчиж чадахгүйнээ арга алгаа
Энэ залууга...















Бичсэн: 02:22, 2006-04-28 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Англи хэл сурахымсаан...

Сонсох дасгал #2

TOEFL® Podcast #2

Questions About Formatting - Форматын тухай асуултууд

Script by Dr. Lucy Tse

Audio Index - аудио(дуу)ны  үзүүлэлт

Slow dialog - удаан яриа: 1:20
Explanations - тайлбар(ууд): 2:33
Fast Dialog - хурдан яриа: 9:15
Questions - асуулт(ууд): 10:08

Student: Excuse me, professor. Do you have a minute?

Professor: Sure, I can spare a little time right now. What can I do for you?

S: I wanted to ask you if it is possible to hand in a draft of the paper to see if  I’m on the right trac...

Бичсэн: 01:19, 2006-04-28 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Confidence of youth-н шүлэг

Удахгүй туул бургасгүй
Уул хөндий модгүй
Улс эх орон баатаргүй болж
Эх нутагтаа суух хүн олдохгүй эмээн тутааж
Эрдэс баялгийг нь гадагшаа зогсолтгүй зөөж
Энгүй далай шиг нутаг маань эмгэгтэй мэт гүдийж үлдэх нь...

Бичсэн: 00:52, 2006-04-28 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хөөрхөн юм.

   

Бичсэн: 00:13, 2006-04-26 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бас нэгэн өдөр..

Уг нь англи хэлнийхээ хичээлийг эхлэе гэж бодсон боловч...
Энэ шинэ авсан хост бас жоохон мияа байнаа.. Шалгаж байна гээд л байдаг. Сая хэдэн цаг орж чадсангүй...
Нэтээр баахан Монголын мэдээ уншиж срестэв

Нээрээ Хятад интернет компьтерийн тал дээр аймар байнаа. Yahoo, google, Cisco гээд Microsoft хүртэл хамаг мангасууд нь Хятадын засгийн газартай нууц гэрээтэйгээр ажиллаж байна. Компанийн дотоод хэрэг гэсэн хамгаалалтаар АНУ-н засгийн газар ч бүрэн хянаж чадахгүй байна гэж яригдах юм.. За энэ доор өөр нэгэн хүний бичлэгээс...


hyatad yahoo, google geed internetiin kompaniig ooriin nutagt oruulah...







Бичсэн: 03:25, 2006-04-25 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones