...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Ubuntu Unity болон GNOME 3 шинэ харагдацад сэтгэл дундуур байгаа хүмүүст

Ubuntu ба бусад GNOME2 хуучин хэрэглэдэг байсан хүмүүс хуучин харагдацдаа дассан байсан. Шинэ үбүнтү юнаити ба GNOME3 дээр дасахгүй байгаад байгаа, эсвэл шинээр Үбүнтү хэрэглэж эхэлж байгаа ч илүү их боломж хүсэж байгаа хүмүүсийн хувьд GNOME 2 шиг болгох талаар зарим зааврууд оруулъя.

1-р арга
Ubuntu дээр Cairo-Dock хэмээх dock-ыг суулгаж хэрэглэхэд яг MacOSX шиг болоод хэрэглэхэд их амар бас харагдац гоётой байдаг. 12.04-өөс хойш Cairo-Dock алдаа багатай их сайн ажиллах болсон байгаа. Software Center дотроосоо хайж олоод ...


Бичсэн: 20:12, 2012-11-22 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хоосон

Зовлон

 

Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө:

төрөхийн зовлон, үхэхийн зовлон, өвдөхийн зовлон

Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь:

уур, мунхаг, тачаангуй

Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг.

 

 

Хутагтын дөрвөн үнэн

 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон...


Бичсэн: 01:23, 2012-11-19 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ААВ УУ? ЭЦЭГ ҮҮ?

ААВ, ЭЦЭГ-гэдэг энэ хоёр үг бол үнэндээ хүүхэн шаагаад хүүхэдтэй болгочихсон нэг нөхөрийг л хэлээд байгаа юм л даа. Гэхдээ бас өөр нэг өнцөгөөс хархад энэ үгс өөр өөр утга хадаглаж байдаг. Учир нь жаахан болох бүтэхгүй нөхдийг "Манай хүүгийн /охины/ Эцэг нь гэж нэг юм" (хүмүүсийн ярианд их хэрэглэгддэг) гэх яриаг бид бүгдээрээ л сонссон байх. Энэ бол ААВ гэдэгээс маш их ялгаатай. Харин тэр хүний амьдралд оролцоотой үүргээ биелүүлж хүн болгож , ухаан заяасан зам мөрийг нь заасан хүмүүнийг бол ААВАА гэж дууддаг. Тийм л хүмүүни...

Бичсэн: 08:06, 2012-11-18 DESI
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эд зүйлсийн түүх

Та уранхай оймсоо нөхөөд өмсөх, эвдэрхий электрон хэрэгслээ засаад хэрэглэхээсээ илүүтэйгээр хаяад шинийг авахыг эрхэмлэдэг үү? Тийм бол доорх видеог нэг үзээрэй. Сүүлийн үед их бичдэг болохоор бал олныг хэрэглэснээс соруулдаг чернилтэй үзэг хэрэглэвэл зүгээр юм байна гэж бодох болсон. Бас тэр хуванцар хонгион чернилээр цэнэглэдэг үзэг ч гэсэн үзгээ хямд зараад үлдсэн үнэнд нь олон чернилэн хонгио зарах зорилготой байх. Нэг гоё нарийн гардаг соруулдаг үзэг чернил олж авъя гэж бодож байгаа.

...

Бичсэн: 17:36, 2012-10-08 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нэг залууд

Хүүе залуу!!!

Хөнгөмсөг бүсгүйн хормой сахиж учирсан нэгнээ гомдоосон уу?

Хөөрхий нэгэн бүсгүйг орхиж хүйтэн бороонд цувгүй үлдээсэн үү?

Ухаалаг даруухан үгийг нь сонсолгүй, увиагүй үгээр булшилсан юм биш үү?

Хамгаас илүү гэж чамайг ширтсэн, харцыг нь чи дальдчуулсан юм биш үү?

Чиний л төлөө гэж цохилсон зүрх тэрхэн хооронд зогссоныг чи мэдэх үү?

Чамд итгэсэн ганцхан итгэл тэрхэн хоромд алдарсаныг  чи мэдэх үү?

Дусал нулимснийх нь шорвогыг чи мэдэх үү?

Дассан сэтгэл нь шархалсаныг чи мэдэх үү?

Сайханаас нь сайхан тө...


Бичсэн: 02:46, 2012-10-07 DESI
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Үл таних бүсгүйд ... бас таньдаг бүсгүйд...

Уяраагаад хэрэггүй ээ бүсгүй минь
Болзоот учиралыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний ялдам хоолой цуурай шиг замхардагыг би мэднэ

Налаад хэрэггүй ээ бүсгүй минь
Энгэртээ тэврэхийг хүсэхгүй байна
Сайхан хүүхний хөөрхөн дүр үүл шиг нүүдгийг би мэднэ.

Шивнээд хэрэггүй ээ бүсгүй минь
Үгийг чинь сонсохыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний худал үгс салхи шиг хийсдэгийг би мэднэ... гээд хуцчий яахээн та муунууд ха ха ха ...

Бичсэн: 01:58, 2012-10-07 DESI
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Цаасан шувууны үлгэр

Гурван эрдэнэд итгэмүй.

Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь.

Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.

Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл.
- Хямд гэв.

Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл,
- Муу үйл хямд гэв.

Ямар юм цөөн бэ? гэвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.

Ямар юм олон бэ? гэхэд
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.

Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.

Юу хортой бэ...

Бичсэн: 23:06, 2012-10-04 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ийм л

Миний хайр хаачаа вэ? Миний нулимс хаачаа вэ? Миний мэдрэмж хаачаа вэ? Миний хувь хүн минь хаачаа вэ? Юу ч мэдэрч, уяарч чадахаа байсан улаан дөрвөлжин тойпууг л олж харж байна. Ойрд блогтоо орж ирээгүйн шалтгаан тэр л байх. Сэтгэл учиргүй их өвдөхөд л чамайг байдгийг санан хуучин хуудсуудыг чинь салбайлган ахин дахин уншдаг эзнээ уучлаарай. Хүний гар хүрээгүй удаж тоос шороонд дарагдсан хөөрхий муу блог минь. Өнөөдөр би инээж сэрлээ. Харин уржигдар хар дарсан. Маргааш ямархан сэтгэгдэлтэй сэрэхээ мэдэхгүй нь хүний амьдралын...


Бичсэн: 21:04, 2012-09-19 arius
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гардасил вакцин 4 жил орчим л сайн хамгаалдаг гэнэ

Бэлгийн замаар дамждаг вирүсээс 4 жил орчим л хамгаалдаг вакциныг 11 настай бүх охидод хийх нь хэр зөв юм бол?
Би Монгол Улсынхаа иргэний хувьд Гардасилийн тухай сэтгэл эмзэглэмээр бичлэгнүүд , түүнээс л боллоо гэсэн охиноо алдсан ээжийн цөхрөлүүд, хортой вакцинийг хэрэггүй л хийлгэлээ гэсэн шаналуудыг олж мэдээд , мөн энэ вакцин манай оронд эхний ээлжинд 10 гаруй мянган хүүхдэд хийлгээд эхэлснийг сонсоод төр засгаасаа, үүнийг хариуцсан Эрүүл Мэндийн яам тамгийн газар түүний харьяа лабораторын газруудаас өөрийн эргэлзэ...

Бичсэн: 13:37, 2012-09-14 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нойр хулжаах хүсэл

Анивчих оддын дор нойр хулжихдаа
Аальгүйхэн инээмсэглэх дүрийг чинь мөрөөдөн мөрөөдөн санана
Унтаж чадахгүй хөрвөөх уртхан шөнө бүрийг
Уулзах хүсэлд автах хором мөч бүрийг
Угтан ирж буй учралынхаа төлөөс болгон хүлээе
Удаанаас удаан тэвэрч хамтдаа үргэлж байя
Өдөр, цаг, мөч бүрийг
Өнгөрөөж алдалгүй цуг байж
Өтлөн өвгөрч, үхэн одох хүртлээ ч
Өвгөн эмгэн болж үрчийж атийсан хойноо ч
Өнгө алаг хорвоод хоромыг ч алдалгүй хамтдаа өнгөрүүлэх
Өмчлөх шунахай хүсэл сэтгэл шөнийн нойрыг хулжаана



...

Бичсэн: 02:32, 2012-09-05 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хөг оров

Он удаан тоосонд дарагдсан хөгжим
Оюуныг эзэмдэн зүрхэнд уянгална
Намуухан бөгөөд зөөлөн нэгэн аялгуу
Намираа шиврээ бороо мэт аажим цутган эгшиглэж байна...


Бичсэн: 17:48, 2012-08-27 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эх нялхасын газрыг зүгээр байлгаач!

Хуучин хотын дарга нарын үед Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (хуучнаар Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв)-ийн хашаанаас хувийн байгууллагуудад таслан өгч зөвшөөрөл гарган кадастрын зурагт оруулсан байдаг юм байна. ЭХЭМҮТ-ийн удирдлагууд бас солигдон энэ байдлыг илрүүлэн сүүлийн үед нэлээд тэмцэл өрнөж буй ч шүүхийн шийдвэр нь хувийн байгууллагуудын талд гардаг байна. Хувийн байгууллагуудын зүгээс том машинууд дайран оруулж эдгээр газарт барилга барихаар шөнийн цагаар оролдож байгаа.

Хэрэв таны хүүхэд, эсвэл дүү чинь, ...

Бичсэн: 20:02, 2012-08-25 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эрчүүдэд: Жирэмсэн эмэгтэй хүнийг яаж ойлгох уу?

Бүсгүйчүүд жирэмслэхэд ямар хэцүү байдаг бол? Эрчүүд үүнийг хэзээ ч ойлгохгүй байх. Ямар хэцүү байдгийг үгээр тайлбарлах ч амаргүй болохоор бид эрчүүдийг жирэмсэн эмэгтэйчүүдийн оронд тавьж үзлээ. Ингээд доорх хэдэн жишээг уншаад эрчүүд бага ч болтугай ойлгон хандлагаа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

1-3 сартайд;

1. Орой болгон өөрийгөө хордлогонд оруул - жишээ нь удсан загас идээд араас нь сүү уу. Харин дараа нь юу болохыг нь мэдрээрэй.
2. Маргааш өглөө нь нойрны эм уугаад шууд ажилдаа яв. Хэрвээ дотор муухай оргиод...

Бичсэн: 14:33, 2012-08-18 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хувийн амьдрал

Гэгээрээд амар амарлингуй болчихсон юм уу яачихсан юм байгаа юм нэг их юманд сэтгэл хөдлөөд, эсвэл шунаж хүсээд ч юм уу байх аа больж дээ. Нас яваад намба суугаад байна уу, найман цагийнхаа өдрийн ажилд ядраад өвөө царайлаад байна уу мэдэх юм алга. Ямар нэгэн сонин соргог зүйлгүй өдөр хоног өнгөрөөд л байна. Сонин соргог зүйл хүсээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нөгөө Хүрэлээ ахын эргэлзээ гэдэг шиг л юм болж байна дөө...

Ямар ч байсан сэтгэлээр унаад, муу муухай юм болсон юм алга. Бас баясаж хөөрөөд сайн сайхан болсон юм ал...

Бичсэн: 20:05, 2012-07-27 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Skytel vs. Google


Санал нэг байгаа болохоор энэ мэдээллийг хуулж орууллаа. Гоё рекламанд хууртаж буруу сонголт битгий хийгээрэй:


Өнөөдөр гадуур Скайтел компани анхны Монгол андройд таблет худалдаанд гаргалаа гэсэн мэдээ энд тэнд цацагдаж. Иймэрхүү царайтай эд аж:

Скайтел шинэ таблет ху...

Бичсэн: 16:25, 2012-07-25 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тархинд хортой 10 муу зуршил

Анхаарал хандуулна уу!!!
Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе:

::Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвөлсөн тархинд хортой 10 зуршил::

1. Өгл...

Бичсэн: 21:58, 2012-07-09 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тархинд хортой 10 зуршил

rnrnАнхаарал хандуулна уу!!!
rnХүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе:
rn
rn::Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвөлсөн тархинд хортой 10 зуршил::
rn...

Бичсэн: 21:28, 2012-07-09 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хүүхдийн дууны нэг CD

Татаж авах:

www.blogmn.net/uploads/x/xvv/1341732425.zip

Бичсэн: 15:05, 2012-07-08 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

SpaceSniffer - том файл, хавтас илрүүлэгч

Диск дүүрсэн үед цэвэрлэхэд туслах нэгэн төлбөргүй хэрэглэх програмыг танилцуулж байна.
SpaceSniffer нь дискэн дээрх том файл хавтаснуудыг илрүүлэн ойлгомжтой дүрслэн харуулагч програм юм.

Татаж а...

Бичсэн: 13:15, 2012-07-08 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Олон улсын цөмийн хогийг Монголд булахын эхлэл

Эрдэм шинжилгээ судалгааны хогийг булшлах нэрийн дор бүхэл бүтэн 3 аймгийн нутагт цөмийн хог хаягдлыг булах байгууламж барихаар болж засгийн газар баталжээ. "Монголчууд цөм байтугай юмаа хийж чадах...

Бичсэн: 18:44, 2012-07-05 xvv
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones