...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

10-В гэж анги ямар байсан яг тэр хэвээрээ л байна...

                   

ЭРДМИЙГ СУРААД БУЦЛАА ГЭХЭЭС
АЮУЛХАЙ ЦЭЭЖИНДЭЭ ДҮҮРЭН БАЯРТАЙ
ЭРГЭЭД АНГИДАА СУУХГҮЙ ГЭХЭЭР
АЛАГ НҮДЭНДЭЭ СУВДАН НУЛИМСТАЙ

             за ойрын хэдэн сар энэ муу блогтоо шинэ бичлэг оруулсангүй удаан хугацаагаар блогоо орхижээ кк...Өнөөдөр өглөө сэрэнгүүтээл нэг юм бичмээр санагдаад сэтгэл хөдлөөд тэссэнгүйдээ би...Би гэдэг хүн 1993 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн арван жилийн 31-р дунд сургуульд 1В гэж ангид элсэн орж арван жил суралцаж 2003 онд төгссөн юм...Хүн болгоны бага насны хамгийн ариун нандин МАРТАГДАШГҮЙ ДАВТАГДАШГҮЙ  бүхэн чухам тэр л арван жилийн сурагч ахуй үед...

Бичсэн: 10:00, 2012-04-07 Зоригт ван
Сэтгэгдэл (20) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монголчуудынхаа талаар та хэр зэрэг мэддэг вэ?

Энэ хүүг Өвөр Монголд болсон бослогыг намжаах зорилгоор Хятадууд энэ тэмцээнд оруулж байр эзлүүлсэн гэж ярьж байхыг сонссон. Аль нь ч байлаа гэсэн Өвөр Монголчуудыгаа янз бүрээр хэлдэг, аялга хэлээр нь дооглож, тохуурхдаг, тэднийг Хятад гэж боддог, ярьдаг хүмүүст жоохон ч гэсэн өөр бодол төрүүлсэн байх.

Дэлхийн дээр амьдарч буй олон олон Монголчууд бүгд өөр өөрийн хэлний аялга, өөр өөрийн онцлогтой. Тэднийг Монгол гэдэг нэр, Монголын гэдэг түүх, Монголоо гэх сэтгэл нэгтгэж байдаг. Үүнийг уншиж байгаа та хэрвээ бусад Монголчуудынхаа талаар сөрөг бодол урьд нь төрж байсан, сөрөг илэрхийлэл гаргаж...

Бичсэн: 18:22, 2012-03-24 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Би айж байна

Би жирийн иргэн. Тийм учраас л үүнийг бичиж сууна. Би 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдлаас үүдээд цагдаагаас сүнсээ зайлтал айдаг болсон. Гэвч цаг хугацаа аливаа зүйлийг мартагнуулдагийн жишгээр энэ тухай бодох сөхөөгүй явж. Гэтэл уржиг­дар Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг цагдаа нар биелүүлэхээс татгалзсан нь эл айдсыг сэргээлээ. Одоо мөрдөж буй хуулиар бол Монгол Улсад эцсийн шийдвэрийг гаргадаг ганц байгууллага бол шүүх. Шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Шүүхийн шийд­вэрийг үг дуугүй биелүүлдэг байх хуультай. Зарим нь са­нал зөрж магадгүй ээ. гэхдээ би л лав тэгж боддог...

Бичсэн: 15:20, 2012-03-19 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нэгэн хужаа таблетны талаар

  За саяхан нэг хужаа таблет авсан юм. Түүнийхээ талаар танилцуулъя. 10.1" нэлээн том эд, барихад жоохон эвгүй, бас харьцангуй санаснаас хүндэвтэр. Авсныхаа дараа 7" жижгийг авсан нь ч зүгээр байсан юм уу гэж бас бодогдсон. Гэхдээ кино үзэх тоглоом тоглох, ном унших, нэт хуудас үзэх зэрэгт бол том нь хамаагүй гоё байгаа. Бас жижиг гартай хавтас хамт авсан болохоор тэрийг нь залгачихвал netbook болчихно амар тэгэхээр бас 10" нь ч зүгээр юм шиг бас санагдаад байгаа.
Ер нь нэтээр захиалж авах гэж байгаа бол сонголт хийхийн өмнө 7" 10" лав гартаа барьж үзэж байж, юунд яаж хэрэглэхээ сайн бодож бай...

Бичсэн: 20:47, 2012-03-08 xvv
Сэтгэгдэл (30) | Сэтгэгдэл бичих | Холбоос

iPad дээр iOS 5.x дээр Монголоор бичих

iOS 5.x хувилбартай iPad дээр Монголоор бичих апп Cydia руу орсон гэнэ....

Бичсэн: 16:27, 2012-03-04 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Android vs iOS

Андройдын айфоноос, ер нь бусад ухаалаг төхөөрөмжүүдээс давуу талыг зар...

Бичсэн: 12:59, 2012-02-26 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

iOS 5.x дээр Монголоор бичих

 Эхний зураг дээрх нь төхөөрөмж харгалзахгүй ажиллана Харин дараагий...

Бичсэн: 08:33, 2012-02-21 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ааваа


Үрээ гээд та минь намайг хүлээсэн байна
Үнсүүлэх гээд би таньдаа яарсан ...

Бичсэн: 14:13, 2012-02-20 arius
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Алдсан хүн нэг тамтай, Авсан хүн арван тамтай...

Сар шинийн баяр хаяанд ирж бүгд л баяртаа бэлдэцгээж дэлгүүр хоршоо ч х...

Бичсэн: 13:07, 2012-02-20 Зоригт ван
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

нууж хайрлана

удаан хүлээсэн учрал
уйтгар гуниг авчирсан ч яах вэ
уулзахыг хүсэж би өөр...

Бичсэн: 10:44, 2012-02-20 arius
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Android нэмэгдэв...

За Android-ын талаар тусд нь блог нээхээ болиод энэ блогтоо аль алийг нь оруулаад явж байхаар шийдээд нийлүүлчихлээ. Тэгээд би өөрөө Нээлттэй эхийн дэмжигч болохоор цаашид Андройдыг илүү дэмжиж мэдээлэл оруулах байх. Хэд гурван зураг сонирхуулахаар шийдлээ:...

Бичсэн: 23:30, 2012-02-15 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Skyroam Gmate - iPod touch, iPad-г утас, Android, iPhone-г 2 SIM-тэй болгох төхөөрөмж

За нэг ийм хөөрхөн төхөөрөмж байдаг юм байна. Мэдэхгүй нэг нь мэдээд авахад илүүдэхгүй байх. Хэрэв та iPod Touch эсвэл iPad-тай бол утас болгож болох юм байна. Бас iPhone -oo unlock хийж чадахгүй байгаа бол бас энэ аргаар ашиглаад байж болох юм байна.
Бас уг...

Бичсэн: 19:27, 2012-02-13 xvv
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

уучил намайг

 Амьдрал минь би чамдаа
Арай л гамгүй хандаж уучлаарай
Асгаруулж уйлаад ч яах вэ
Ай би өөрөө л хамгийн буруутай

Өнгөрсөнг өнгөрсөн гэж
Өөрийгөө уучлах аргагүй
Өрөөлийн юм шиг хүйтэн хандсанд
Өршөө амьдрал минь намайг уучил

Цэцэг цэцгийн өнгийг гундаах
Цэмцгэр залуу ...

Бичсэн: 01:28, 2012-02-09 arius
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хэвээрээ

Хэвээрээ
хатахдаа 
хамаг үзэсгэлэнгээ гээдэг сарнай биш болохоор
хайрласан сэтгэл минь хэвээрээ 

Хэвээрээ
хэн нэгнийг ихээр санаж
Хээр талд бэлчээсэн бодол
Хэнхэн яргуй шиг зөөлөн хэвээрээ
 
Хэвээрээ байна
Хэлэх үггүй ч нууцхан ширтдэг 
Хэрэггүй гэж мэддэг ч
Хэмжээгүй ...

Бичсэн: 00:17, 2012-02-08 arius
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

сэтгэлийн аргамжаа

Сэрмээргүй байна энэ зүүднээс
Сэлгээ байхгүй ховор 
Сэтгэлээр аргамжигдсан найзууд минь

Хааяа би түүнд учиргүй гомддог
Харин маргааш нь инээж чаддаг
Халуун мөрийг нь дэрлээд уйлдаг
Харцнаас нь түүнийг ойлгоод аргаддаг

зурвасхан гэрлийн хугарал шиг
зуугуухан явсаар ...

Бичсэн: 23:56, 2012-01-23 arius
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дүүмэд

гал халуун харцтай нүдээ
ганцхан над дээр тусгаад хэрэггүй залуу минь
гандах намрын цэцэгс шиг
гарцаагүй би чиний сэтгэлээс хагдрана
 
өөрөө ч гэсэн би үүнийг хүснэ
өмчлөх эрхгүй дээ баярлах шиг болно
өндөр өвс салхины  аясаар найгах шиг
өнгөцхөн дурлалдаа чи хэт ...

Бичсэн: 21:08, 2012-01-16 arius
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

СЭТГҮҮЛЧ нараас хүсэх хүсэлт

"Сэтгүүл зүй" гэж... Энэ яг юу гэсэн үг юм бол? ЗҮЙ гэж... Сэтгүүл, сэтгүүлч... Сэтгэх...
лав л зүгээр нэг юмнуудыг зүй наа гээгүй л бололтой... Сэтгэ сэтгэ сэтгэ...

Зүй, зүйтэй, ёс зүй, хууль зүй, эрх зүй, зүй ёс, зүй зүй зүй...

Маш олон хүнд хүрэх зүйлийг с...

Бичсэн: 12:47, 2012-01-15 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Багшаас надад

Эрэвгэр хөөрхөн нүдээрээ инээвхийлж байгааг чинь харахад баясалтай

Ихийг бүтээх хүслийг тань мэдрэхэд жаргалтай

Аливаад хандах хандлагыг чинь танихад бүүр ч бахархалтай

Аясын салхи шиг Цоглог хөөрхөн охин чамдаа

Алс ирээдүй чинь эвлэг байхын ерөөл...


Бичсэн: 14:54, 2012-01-06 Pagmaa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

My sweet december



Өнгөрсөн байхгүй
Өнөөдөр, зөвхөн энэ цаг мөч
Ирээдүй байхгүй
Инээмсэглэл, зөвхөн инээмсэглэх нүд

Сэтгэлдээ нуусан гунигийг чинь би мэдэхгүй
Сэрэхэд чинь хажууд чинь байж тайтгаруулахыг би хүсэхгүй
Бодит амьдралаас түрхэн зуур амрах бидний
Боломж, my sweet december...

Бичсэн: 23:56, 2011-12-16 arius
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шинэ жилийн дурсамж

Ойрд бичлэг бичээгүй бүүр үг эвлэхээ ч байжээ. Ямар нэгэн зүйл бичиж өөрийгөө хөглөхгүй байхаар улам л холдоод байдаг бололтой юм. Тэгэхээр бичих чадвараа сэргээхийн тулд бяцхан дурсамж маягийн зүйлс бичихээр шийдлээ л дээ. 
Шинэ жил гэхээр миний үеийнхэн бү...

Бичсэн: 16:44, 2011-12-16 arius
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones