Тэмдэглэлийн талаар:
Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд
Миний холбоосууд
*
*
*
*
|
Англи хэлний хичээл4
Families 2 (Гэр бүл 2 ) Family 2 The Bell Family- Бэллын гэр бүл Do you remember Mr and Mrs Bell and their children Carol and Robert? Санаж байгаа биздээ Ноён, хатагтай Бэллын хүүхдүүд Карол Робэрт 2 ыг? Mr Bell`s parents are dead and he does not have any brothers and sisters, he was an only child. Ноён Бэллын эцэг эх нас барсан. Түүнд ямар ч ах дүү байхгүй тэр айлын ганц хүүхэд байжээ. Mrs Bell`s parents are still alive, she has a younger sister and an older brother. Хатагтай Бэллын эцэг эх амьд...
|
Бичсэн:
11:57, 2011-01-31 legion |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Англи хэлний хичээл3
Past simple tense-question form-Энгийн өнгөрсөн цаг – асуух хэлбэр - "Did..? " Асуулт үүсгэхийн тулд хувирсан туслах үйл үг болох "did" + өгүүлэгдэхүүн + үйл үгийн анхий хэлбэр дээр бичигдэнэ. Зөвшөөрсөн хэлбэр Үгүйсгэсэн хэлбэр I worked. I didn`t work. You worked. You didn`t work. He/She worked. He/She didn`t work. It worked. It didn`t work We worked. We didn`t work. They worked. They didn`t work. Асуух хэлбэр Did I have something? you do he like she want it need we play ...
|
Бичсэн:
11:54, 2011-01-31 legion |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Англи хэлний хичээл2
Энгийн одоо цагийн үгүйсгэсэн хэлбэр - I do not The Present Simple negative - Жирийн одоо цагийн үгүйсгэсэн хэлбэр - "don`t" = do not | "doesn`t" = does not Гуравдагч этгээд (he, she, it) үгүйсгэсэн хэлбэрт үйл үг нь "s" дагавар авна. Жишээ нь: Do you read book? Yes, i do Does he like candy? No, he likes ice cream I/we/you/they do not do not have do not read do not like do not eat do not drink I/we/you/they don`t don`t have don`t read don`t like don`t eat don`t drink He/she/it does not does not have does not re...
|
Бичсэн:
11:52, 2011-01-31 legion |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Англи хэлний хичээл1
To be-Am/Is/Are (To be үйл үг) To be үйл үг нь англи хэлний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйл үг юм. Энэ нь туслах ба гол үйл үг болон хэрэглэгдэж болно. Бараг бүх үйл үгнүүд ямар нэг төрлийн үйл хөдлөлийг илэрхийлж байдаг бол To be үйл үг нь дангаараа хэрэглэгдэж байгаа тохиолдолд ихэвчлэн нөхцөл байдлыг илэрхийлэхэд ашиглагдана. Энэ үйл үг хүн, юмс, үзэгдлийг тодорхойлж хэлэхэд мөн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг илэрхийлдэг. Маш энгийнээр тодорхойлвол одоо цаг дээр: 1. Мэдээллийн шинжтэй I am a doctor. That is a car. They are students 2. Шинж тэмдэгийн чанартай ...
|
Бичсэн:
11:44, 2011-01-31 legion |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Найзуудаа гэж...
Хүний амьдралд найз нөхөд гэж зүйл байхгүй бол ер нь ямархуу байхсан бол...хүмүүст бол тэгээл багын, байрны, баарны, арван жилийн, архины, амьдралын, ажлын, их сургуулийн гээд л өч төчнөөн л найз байх юм...Найз нөхөдгүй байна гээд төсөөлөхөд хүртэл хэцүүхэн л юм...Надад бас нутаг нутгаас ирсэн олон оюутан найз байлаа одоо ч тэгээд ихэнх нь хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг шиг бараг бүгд л төгсөөд нутаг нутгийн зүг амьдралаа хөөн одлоодоо...Уулзахгүй удна гэхээр нэг л эвгүй оргиод үгүйлээд хавь ойр эзгүйрээд онцгүй л байнадаа...Аялсан дуу болгон нь хүртэ...
|
Бичсэн:
20:52, 2011-01-30 Зоригт ван |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хатуу дискний талаар зарим нэгэн зүйл
|
Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.
Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.
Тэгээд болохгүй бо...
|
Бичсэн:
01:49, 2011-01-30 xvv |
Сэтгэгдэл (22)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Сайхан шинэлээрэй
Алсалж буй tiger жилээ Амжилт бvтээлээр vдэж Ирж буй rabbit оноо Инээд хөөрөөр угтаж Сvрэг мал чинь super тарган Сvv идээ чинь fresh сайхан, Даага давхар далавчтай, Бяруу бакь булчинтай Төрлөөрөө тvвшин nice Бултаараа буянтай happy Айл хотлоороо нуль party Алт мөнгө авдраар full Хямралыг chance болгож Эвдрэлийг эвлэрэл болгож Everyday энх тунх Anytime эрvvл саруул Ондоо ок Сардаа сак Ноён нуруу тэгш Nо problem амьдраарай
|
Бичсэн:
13:11, 2011-01-29 legion |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Ш. Сүрэнжав - Багш /найраглал/
|
Ерийн малчны хотноос Ертөнцийн дэвжээнд гаргасан Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм. Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм. Чийгтэй даавуугаар зүлгэсэн Тод хар самбар дээр Чихнээ яруу эгшгийг Цагаан цэрдээр бичсэн Чимэг болгон хайрлагдсан Монгол гэдэг нэрийг Цээжит зүрхний тольтод Гэгээн гэрлээр сийлсэн Эрдмийн түлхүүр ч багштайгаа Эхэлж учирсан минь азтай Эрдэний хайгуулч танхимдаа Цэхэлж суусан минь золтой ... Өвлөөр ногоон гацуур Сүлд модны чимэг гэж Өнгийн олон амьтад Сүж түүний дагуул гэж Хоёр оны солбицол дээр Цагаан сахалтай өвгөн Хойчийн олон багачуулд Захиас бэлэг өгдөг гэж Аглаг хөдөөгийн сургуульд Анх багш минь заасныг Ангайн гайхаж явсан Алдрай насаа мартаагүй ээ би Ахмад үеийн багш нарт Хийхгүй ажил гэж байгаагүй Хөгжим баривал дуучин Клубт очвол жүжигчин Багт гарвал ухуулагч Байшин барьвал инженер Бүлээрсэн хүүхдэд эмч Бүрэлгэсэ...
|
Бичсэн:
17:55, 2011-01-28 xvv |
Сэтгэгдэл (101)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
80-аад оны эхэн үеийн бага насны цагаан сараа гэж
|
хэхэ нээрээ багын юм санаанд ороод .80-оны эхэн үед чинь мань бага ангид .ёоёо.ёстой цагаан сараар 1 цадна гэдэг чинь тэр шүү дээ .хүлээж хүлээж байсан баяр болохлоор мань мэтийн хүүхдүүдийн бөөн баяр.тэгээд л айл хэснэ гэж байгаа манай сум нилээд том болохлоор айл ихтэй.за тэгээд л хэсэж өгнө дөө ахтайгаа нийлж байгаад л. бас болоогүй даалимбан дээл шаачихсан.тэгээд л за энэ гудмыг дуусгасан одоо энэ гудмыг гээд л хэмжиж өгнө.ядаж байхад 1 гай бас байнаа.нөгөө сурагчийн зөвлөлийн агаа эгээ нар гудам болгоны үзүүрт зогсчихсон хүүхэд бүрийг зогсоож шалгаад л замын цагдаа лугаа адил,ханцуйндаа аймар том улаан даавуутай .хэрэв баригдвал анги бүлэг эд нарыг нь бичиж аваад л ёоёо үнэн солиуруулж байгаа юм чинь.1 өдөр би баригдлаа.худлаа шааж өгч байноо.би 2 юмуу за 3 ангид ч байсан бил үү.тэгээд л хэллээ дээ өө энүүхэнд манай хамаатны ахынх байдаг юм гээд л я...
|
Бичсэн:
23:26, 2011-01-27 legion |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Баатархуяг
|
МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан нийтлэлч Баатархуягийг шоронд хийх гээд байгаа нь улайрлын дүр зургаас илэрхий. Прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд 4 удаа буцаж байсан ч энэ үйлдэлд нь заавал ял шийтгэх даалгавар хэрэгжих шатандаа орсон шиг. Би Баатархуягийгийн нийтлэлийг их уншдаг. ...
|
Бичсэн:
14:43, 2011-01-27 Обдоо |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Танихгүй эмэгтэйн захидал-4
|
Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон. Нүүр маань чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц намайг яаж догдлуулсныг чи мэдээгүй. Чи толгойгоо үл ялиг хөдөлгөн намайг үүдний өрөөнд гарч уулзъя гэж дохив. Тэгээд чи зориуд чанга дуугаар нөхөдтэйгээ салах ёс хийн тооцоогоо бодуулаад намайг хүлээж байна гэдгээ надад ойлгуулаад гарч одов. Би даарсан мэт чичрэн догдолж хөөрснөөсөө болоод нэ...
|
Бичсэн:
21:06, 2011-01-26 legion |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Танихгүй эмэгтэйн захидал-3
|
Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь гаргасан гэхэд чи юу боллоо гэж итгэх юм бэ? Хэрвээ миний үгэнд итгээд нууцыг минь илрүүлж би чамтай холбоотой байж чи өөр хүний хүүхдийн төлөө санаа тавих хэрэгтэй болбол чи тийм байж чадах байсан гэж үү. Тэгсэн бол чи намайг сэжиглэж бидний дунд үл итгэхийн сүүдэр хүүшлэх б...
|
Бичсэн:
21:05, 2011-01-26 legion |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Танихгүй эмэгтэйн захидал-2
|
..Балчир үр минь өчигдөр шөнө үхлээ. Хэрэв би амьд явах учиртай бол дахиад л гав ганцаараа үлджээ. Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ. Миний сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ Инсбург хотод тамтаггүй хоёр жилийг өнгөрүүлэхдээ мэдсэн юм. Би тэгэхэд ёстой л торонд орсон болжмортой адилхан суудагсан. Миний хойт эцэг болох үг дуу цөөтэй, тайван зантай тэр хүн надад тун сайн байдаг байв. Ээж минь миний өмнө санамсаргүй буруу хэрэг үйлдчихээд түүнийгээ ...
|
Бичсэн:
21:03, 2011-01-26 legion |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Танихгүй эмэгтэйн захидал -1
|
Та бүхэндээ Стефан Цваиг -н "Танихгүй эмэгтэйн захидал" зохиолыг З. Тунгалагын товчлон орчуулснаар хүргэж байна. “Танихгүй эмэгтэйн захидал”
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав. Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа со...
|
Бичсэн:
20:51, 2011-01-26 legion |
Холбоос |
|
Р.Чойном "Би"
|
Би – Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр Арслан зааны цусаар бух гөрөөс зурж Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.
Би – Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.
Би – Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.
Би – Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад Охин нойтон үрсээ хормой доороо нууж Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.
Би – Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэ...
|
Бичсэн:
05:11, 2011-01-25 xvv |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Монголчууд 500-аад төрлийн өвс ногоо иддэг...
|
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон...
|
Бичсэн:
21:23, 2011-01-24 xvv |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Еншөөбү Сонгоол Буриад Бямбын Ринчен (1905-1977)
Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг б...
|
Бичсэн:
21:22, 2011-01-24 xvv |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Р.Чойном Нутгийн дуу
Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж Дуулим хээр талын ардын сайхан дууг Дурланхан бахарханхан чагнанаа би Босоо чихтэй шаргын нь ...
|
Бичсэн:
18:38, 2011-01-24 xvv |
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Гэнэн материалист ба үнэт зүйл
|
Хорвоо ерөнцийн гарвал үүслийг хоёр байдлаар авч үздэг нөхдийн тухай нийгмийн ухааны хичээлд бүүр арван жилд үзэж байсан минь бүдэг бадаг... Ямар ч гэсэн нэг хэсэг фил...
|
Бичсэн:
22:15, 2011-01-21 Обдоо |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Эмүжин : Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
|
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас Ахиад би ямар залуу явах биш дээ Хорин тав хүрчихлээ гэж Гомдоллохоо болъё Хор шар атаа хорслын цаана Насаа нууж явъя Дураараа л г...
|
Бичсэн:
23:51, 2011-01-20 xvv |
Сэтгэгдэл (8)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|