...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Алдааны тухай лекцээс

"Алддаггүй хүн гэж байдаггүй. Хэрвээ хэн нэгэн алдсан бол алдааг түүнээс биш тухайн тогтолцооноос хайж олох хэрэгтэй. Хэн нэгнийг шийтгээд л өнгөрөх нь хэзээ ч шийдэл байдаггүй."

"-Хүнийг чанга шийтгэх, шийтгэл чанд хүлээлгэж байж хүн алдаа гаргахаа больдог...
-Хүн хичээж дээд зэргээр хөдөлмөрлөж чадвал тэр хүн алдаа гаргахгүй байх болно.
гэсэн ташаа ойлголтууд байдаг. Энэ бол маш худлаа зүйл гэдэг нь олон судалгаагаар батлагдсан зүйл..."

"Ямар ч зүйл дээр тархиа нээлттэй байлга, юунд ч бүү баригдаж бай. Хүний тархины ажиллагаа ямарваа нэгэн зүйлд итгэхийг хүсэж, түүндээ итгэсэн бол бусад барим...

Бичсэн: 20:57, 2010-09-10 xvv
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Намар юу хийж болох вэ ?


Ажилдаа явах зам сайхан шүү. Тэр наана нь оффис харагдаж байна. 
Бага зэргийн жавартай хажуугаараа модтой нарийхан гудмаар алхах би дуртай
Намрын сайхан өглөө эртээ ажил дээрээ очоод кофе ууж байх ч сайхан шүү. 

Ан тийн намар зугаалгаар явах ч бас тасархай шүү
Андуудтайгаа их явдаг байв.
Сайхан намар заримдаа уйтгартай биш жаргалтай байдаг

Тоглож наадах ч бас зүгээр шүү 

Загасчлаагүй бас удсан байна шүү
Уурга шидээд зогсож байх ээ мөн ч сайхан даа

Хааяа патиар татуулах бүүр ч зүгээр 
Тэр тусмаа уулзаагүй удсан нөхөдтэйгээ дуулж караокедэж болно

Омбдоо

...

Бичсэн: 10:30, 2010-09-09 Обдоо
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монголд хүүхэд хэрэггүй!!

Залруулга буюу хүлцэл өчих оролдлого.

Уншигч та гарчигнаас минь эхлээд “юүгээ солиороод” гэхчлэн зэвүүцэж мэдэх ч бидний энэ байж байгаа байдалыг дүгнэхэд энэ нийтлэлээ ийн нэрлэхээс өөр арга алга.

Уг нь бид чинь эрт цагаас үр хүүхдээ энэрэн хайрлаж, өтгөс буурлаа хүндэтгэн дээдлэх сайхан ёс заншлаараа дэлхийд гайхагдаж ирсэн атал өнөө цагт энэ заншлаа өвлөн авах нь бүү хэл, харин ч бүр нулимж хаях болсон. Төр, засгийн тэргүүн, дарга сайд нараас авахуулаад рок попын нэртэй, нэргүй оддын сонгууль, концертын сурталчилгаа, нам хөдөлгөөний жагсаал цуглаан гэхчлэн юм бүхэнд хүүхдийн нэрээр P...


Бичсэн: 21:37, 2010-09-07 xvv
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

3 нас=30 нас

 Блогч бичээд 3 нас хүрсэнээ өнөөдөр л мэдлээ. Юу юу ч амжуулав даа. Найз нөхдийн ивээлд орж гомдож, гомдоож, түлхэж, түлхүүлж, зүхүүлж, магтуулж, ухаарч, инээж хөөрч, уйлж дуулж, алдаж, онож явсаар 3 жилийг үджээ. Эндээс олсон юмыг цэгнэж үзэх эрх надад байхгүй ээ. 30 нас хүртлээ юу эсийг үзэхэв. Гэхдээ энэ 3 жил надад ихийг ойлгуулсаан. Гэнэн томоогүй, хөөрүү, онгироо, сагсуу насыг минь ирлэж хурцалж өгөв. Тонгорогний ир шиг л хурц байна даа ... гээд явах цаг минь дуусах яагаа ч үгүй байна. Бичих нас урд, мөрөөдлийг биелүүлэх цаг атганд, ололт амжилтанд дулдуйдан алдаа оноогооо нууж явах хуг...

Бичсэн: 14:24, 2010-09-07 Обдоо
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Буудъя

Буудалцах санал гаргасан Дэзи байвал холбогдоорой. Уг нь ойд пейнтбалл тоглох сайхан шүү. Унаа тэрэг, бас бус зүйлүүд хэрэг болох байхдаа. Ядаж байхад зун дуусч байдаг. Би хувьдаа өөрийгөө зэвсэглэж дөнгөнө. Эсвэл бааранд буудалцаж ч болох юм. Нэгнийгээ өглөө эмчилгээ авахаар шүү. Аль ч хувилбар байсан саналаа нэмэрлэнэ үү. /Ядаж байхад нэг өвөөгийн хүргэнийг эд бад хийхээр манайхны яриа ч бас байгаа бололтой./ ...

Бичсэн: 09:14, 2010-09-02 Обдоо
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Такси баригч

       
     Амьдрал сайхан, Амьдрах бүр сайхан гэсэн үгийг хэн нэгэн хэлсэн байдаг билээ. Нэгэн андын блог дээр хүртэл байдаг. Инээмээр санагдсан цагтаа инээ, уйлмаар байвал уйл.  Инээх ч тэнхэл хүрэхгүй цаг ирвэл яана. Хэзээ хойно хадан гэрийн хаалга тогшин хүлээх зуур харамсаад ч барахгүй гэмшвэл яана. Нуршилгүй нэгэн өгүүллэг тавьяа. Нэмж хасалгүй тэр хэвээр нь энд үлдээе. Таалагдана 100 хувь.
Энэ дуу, өгүүллэг хоёр яг л нэг санааг илэрхийлээд байх шиг.


     Урд шөнө vнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хvйтэн гэсэн vг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилvvдийн өвлөөс ил...

Бичсэн: 15:04, 2010-09-01 director
Сэтгэгдэл (29) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Би том залуу ...

Хэрэв хүмүүс чамд дургүй болж байвал чи олон дайсантай болж байгаа биш харин олны дунд байгаагийн шинж хэмээн хэн ч билээ хэлсэн үг ортой юмдаа. Хүн тэгээд л афоризм сонсоод хоосон амдрахь нь ямар ч утгатгүй. Алхам тутамд сургааль айлдсан хүмүүсээс залхаж ч байх шиг.  
Нэг хоёрхон жилийн өмнө зүв зүгээр найз байсан нэгэн  хуриман дээр таараад чи хэзээ ийм том болчихсон юм гэж хорон үг шиднэ. Хэзээ ч билээ ууж суухад  найз минь гэж байсан нэгэн хэзээ чи ийм болчихсон юм бэ гэж дуу алдана.  Хэзээ би ийм болчихсон юм бэ гэж үү?  Хэн ч хэзээ ч нэг төрхөөрөө байдаггүй. Харин би том жижиг байснаа үл ...

Бичсэн: 16:07, 2010-08-30 Обдоо
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монгол Улсад Цаазаар авах ялыг халах уу аль эсвэл...

ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

докторант Г.Оюунболд, магистр А.Түвшинтулга нар

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 1 дүгээр сард хийсэн мэдэгдэлтэй[1] холбогдуулаад цаазаар авах ялыг халах уу үгүй юу гэдэгт   эрүүгийн эрх зүйн салбарын болон хүний эрхийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Энэхүү мэдэглийг хийснээс хойш Монгол Улсын хил дээр гарсан дуулиант хэрэгт 3 хүн цаазаар авах ялаар шийтгүүлээд байна. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч уучлах болов уу яах бол ?

Энэхүү өгүүллээрээ бид цаазаар авах ялыг халах эсвэл х...


Бичсэн: 09:29, 2010-08-30 Обдоо
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хамгийн сайн шүүгч бол цаг хугацаа, гэвч түүнийг шийдвэрээ гаргах үед заримдаа бүх зүйл дуусах болсон байдаг...

Every man dies. Not every man really lives...

Love is like war: easy to begin but very hard to stop...

Sometimes the heart sees what is invisible to the eye...

Gravitation is not responsible for people falling in love. /Albert Einstein/

Don't marry someone you can live with. Marry someone you can't live without...

But

We waste time looking for the perfect lover, instead of creating the perfect love... (Don't wait! Go and go, you must be the hero and the winner of life...)

Бид заримдаа нүдний шилээ духан дээрээ тавьсан эмээ шиг л аз жаргалыг хаа холын газраас эрж хайдаг...

Хайр хэрэв чамд "ну...

Бичсэн: 21:06, 2010-08-28 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

найзаа гэж

өнөөдөр унтахгүйгээр шийдсэн бололтой би. хааяа өөрийгөө 3дагч хүн болгон төсөөлж, ярих нь надад таалагддаг. өөртэйгөө чи хэн билээ. яагаад ийм үйлдэл хийв, юу хүсээд байгаа хүн бэ гэх мэтээр ярихад хариулт олдохгүй байгаа юм шиг хэрнээ энэ эмэгтэй чинь яаж байнаа гээд бодохоор бүх зүйлсийг ойлгоход арай дөхөмтэй санагдана. хааяа ингэж төсөөлөх чадвар байхгүй болтлоо төөрөхөд хүний үнэнч найз нөхөд л авардаг тийм үү?

гутлаа даахгүй чирсэн балчир байхдаа учраагүй ч
гурван жил хажууд байсан найз минь
гуниг үргээж, сэтгэл дулаацах үгсийг чи
гуйгаагүй байхад яг олоод л хэлдэг.

...

Бичсэн: 23:32, 2010-08-25 arius
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монгол бичгээр блог бичих туршилт

...

Бичсэн: 01:36, 2010-08-24 xvv
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Windows XP дээр юникод Монгол бичиг таниулах

Windows Vista-аас хойших Windows үйлдлийн системд Монгол бичиг дэмждэг болсон. Харин Windows XP дээр энэ боломжийг нэмэх боломжийг зарим нэгэн нөхөд хийжээ.

Татаж авах:
http://www.dusal.net/downloads/MongolianPack.exe

Хэрхэн суулгах вэ?
Файлыг татаж авч ажиллуулаад х...

Бичсэн: 22:55, 2010-08-22 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хүн уншиж, бичихээ болихоор олон зүйлсээ алддаг гэдэг үнэн бололтой ялангуяа саруул оюун ухаан, өөрийгөө. уншиж түүнээс авсан мэдлэг чадвар сэтгэлийн хөөрлөө илэрхийлэн бичнэ гэдэг хүний хөгжиж өөрийгөө чадавхижуулж байгаагийн нэг гол хэлбэр юм даа. амьдралд зовло...

Бичсэн: 13:00, 2010-08-20 arius
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Чиний тухай бодоод л баймаар анир үргээх мөчүүд

 

Чимээгүйхэн суугаад л баймаар  орчлонгийн нам гүм шөнө

Чиний л тухай бодоод л баймаар анир үргээх мөчүүд

Чин зүрхний минь үгийг хайр болгон сиийлэх үзэгнийхээ

Чимээ гарган цаасан дээр гүйх жимийг дагадаг ч юм бил үү...

 Шүлгэн мөртүүдээ сэтгэлийн гүнд тарих ахуй дор

Шүүдрийн дуслаар хөлөө норгоод жаахан алхдаг ч юм бил үү

Шүүрэн шанаг шиг болсон зүрх сэтгэлээ анагааж

Шүлэг бадгаараа хайрын галыг ноцоодог ч юм бил үү

 

О...


Бичсэн: 18:42, 2010-08-19 Тодбэх
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хүлээлт

 

Намар навчис гандахад сэтгэл минь зунаараа л хүлээнэ

Нас өтөл болоход итгэл минь залуугаараа л хүлээнэ

Нар мандах бүрийд дотроо гэгээ татууланхан хүлээнэ

Намайг байхгүй болоход дурсамж л чамайг хүлээнэ...


Бодол зүүд болон амилахуйд сэрэх бүрийдээ хүлээнэ

Борхон зүрх сэмрэх тусам итгэл горьдлогоор л хүлээнэ

Болох үгүйг нь мэдэхгүй ч болзоотой юм шиг л хүлээнэ

Ботгон алаг нүдэндээ хайрын нулимстай л хүлээнэ

...

Бичсэн: 18:33, 2010-08-19 Тодбэх
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ямар гайхалтай нам гүм бэ

үнэр, анир, ойн чимээнд
үг хомсдож, үлгэр мартагдахад
үгүйлж хэн нэгнийг, гансрахад
үнэнч найзын яриа

ямар гайхалтай нам гүм бэ

үнэн худлын дэнс хорвоод
үг хэрэггүй ухаарлын эгшинд
үндэс мөчирлөж үргэлжлэх амьдрал хэвлийд нь мэдрэгдэхэд
үрээ хүлээх эхийн сэтгэл

ямар гайхалтай нам гүм бэ

үүр туяарч нар мандтал
өвөрт чинь эрхлэж тэврүүлсэндээ
өөрөөсөө ичиж би нүдээ аньсан
өглөө

ямар гайхалтай нам гүм бэ

...

Бичсэн: 16:07, 2010-08-19 arius
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хоёр найздаа аз жаргал хүсье...

Өнөөдөр ч харин бороотой сэрүүвтэр сайхан өдөр байх чинь вээ хөөш...Ууг нь гадагшаа гарах ажилтай юмсан...Ажил ч гэждээ нэг найзынхаа хуриманд уригдсан юм...Оюутан ахуй цагийн минь найз минь удаан үерхсэн найз охинтойгоо  сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг өлзийтэй сайн өдөр гэж хуримаа хийж өрх тусгаарлан гал голомтоо бадрааж байгаад нь найз нь их баяртай байнаа...Уда...


Бичсэн: 10:26, 2010-08-18 Зоригт ван
Холбоос

Болоогүй болзооны тухай

Өнөөдөр магадгүй бид бороонд норох байж
Өөрийн минь чадах юм гэвэл цамцаа тайлах л байж
Хэрэв хамт алхсан бол шалба норох л байж
Хийж чадах зүйл маань цамаа тайлах л байж

Нойтон биес наалдан алхах байсан болов уу?
Норж сэтгэл чинь дэвтэх байсан болов уу?
Над руу хараад инээмсгэлэх байсан болов уу?
Намайг үнсэхэд ичингүйрэн улайх байсан болов уу?
...

Бичсэн: 20:35, 2010-08-17 xvv
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

бороо

шар, ногоон, цэнхэр дусал
шанагаар, хувингаар асгах ус
шалбааг, шавар, шавхай
шаргал дурсамж, шалба норсон бие

гуниг лавшруулан асгарах хур
гутралд арай ч хүргэхгүй шаналал
гурвалжин өрөөндөө би ганцаараа
гудамжинд орох бороог ширтэнэ...............

ээ хөөрхий
эвийлж аргадах шивнээг чинь хааяа би сонсохгүй юм
эрхэмсэг цахилгаан, үзэмжээс чинь эмээхгүй ч
энэ эгшинд харин би чамайг ойлгомоор байна
энэрэл зүрхэнд хурж ...

Бичсэн: 14:57, 2010-08-14 arius
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

яг миний зүүдэлсэн шиг

миний зүүдэлсэн шиг нэг тийм инээмсэглэл
чиний уруул дээр тодорно
алив танилцая залуу минь
ахиад ингэж таарахгүй бол яана
алдаж одоо л нэгнээ явуулбал
амьдралынхаа турш харамсах юм шиг санагдаад байна.

миний зүүдэндээ харсан шиг нэг тийм харц
чиний нүдийг одоо чимэж байна
инээмсэглэх уруул дээр минь уначихсан түүнийг
ингээд л өөр дээрээ байлгаад баймаар
эгшиний дараа бид зөрж өнгөрөх нь
эргээд харахад минь бас н...


Бичсэн: 14:48, 2010-08-14 arius
Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones