...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Хувийн цуглуулга...



Шведийн алдарт Death metal хамтлаг болох Hypocrisy-ийн дуучин, гитарчин Peter Tagtgren...


Бичсэн: 11:10, 2010-04-17 Зоригт ван
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хувийн цуглуулга...


За энэ сүрхий хүн бол Америкийн алдарт DEICIDE хэмээх death metal хамтлагийн дуучин Glen benton гэдэг SATANIST залуу байгаамаа...Энэхүү хамтлагийн KILL THE CHRISTIAN гэдэг дуунд нь би дуртай...Эй залуу байхдаа ч энэ зурагтай футболкоо өмсчөөл, үсээ боогоол ээмэр явдаг байлаашдээ...Хуучнаа дурсах сайхан байна шүү...

Бичсэн: 23:18, 2010-04-15 Зоригт ван
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хар Отгоо, Шар Отгоо...

"Амгаа"
Араатан гэвэл хар Отгоо
Алцагануур гэвэл шар Отгоо
Гоо гэвэл Болорцэцэг
Гомдмоор гэвэл Анхмаа
Янаг гэвэл Сэрчмаа
Янхан гэвэл Энхмандах
Амгаа харин агуу юм
Арай бусдаас ондоо юм
Ингээд Амгаа амьдарсаар
Эгэл бусдыг шоглосоор....

Хөөрхий хар Отгоо гэж 220-ийн атаман байж билээ...Одоо ч нээрээ байхгүй бурхан болсон гэлүү, аавын хаалга татсан гэлүү нэг л юм болсон гэсэн...Янз бүрийн баяр болохоор л ирээд татвар хураана. Хүүхдүүд их дургүй. Харин хаа очиж намайг яадагчгүй байсандаа. Манай найз бид 2-ыг аая Лимп бизкитүүд гээд хэхэ...

...

Бичсэн: 21:24, 2010-04-13 Зоригт ван
Холбоос

...........................

"Энхмандах"-т
Ээ чааваас Энхмандах
Эгэл Б..........д дурлажээ
Ээж ааваас заяасан биеэ
Ээрэмлийн машинаар сийчжээ
Харин тэгтэл Б...............
Хайргүй гэдгээ хэлжээ
Хайран сайхан залуу нас
Хайргүй гэдгийг сонсоод
Эргэж тэнхрэх шиг боловч
Эргээд буцах гэж чадсангүй
Гол нь харласан Энхмандах
Гоморхож уйлаад үхэв...

Хахаха би яг тодхон санаж байна. 2003 оны хавар 10аа төгсөх гээл бужигналдаж байсан үе...Хичээл дээр Манай ангийн Амгаа гэдэг нэг банди бичиж өгсийн хахаха. Одоо болтол тэр бичиж өгсөн өөдөсхөн цаасыг нь би  7н жил хадгалжээ хөөрхий...

...

Бичсэн: 21:15, 2010-04-13 Зоригт ван
Холбоос

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА


Ажлын байранд тавих шаардлага:

1. Хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх. Үүнээс шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар 2-оос доошгүй жил ажилласан, эсхүл мөн хугацаагаар эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, криминологийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн буюу багшилсан байх;
2. Магистрын зэрэг хамгаалсан, эсхүл магистрантурт суралцаж байгаа;

3. Гадаад улсын аль нэг түгээмэл хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
4. Компъютерийн хэрэглээ болон интернэтийн орчинд ажиллах чадвартай байх.

Жич: Дээрх шаардлагуудын аль нэгий...

Бичсэн: 11:39, 2010-04-09 Обдоо
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эссэ бичлэгийн уралдааны дүн

Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Нийт 68 эссэ уралдаанд ирүүлснээс шүүгчид удирдамжид заасны дагуу эхний шатанд 20 эссэг шалгаруулсан байна. Уралдааныг 5 шүүгч шүүв. Ингээд нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдыг жагсаавал:

Д.Адъяасүрэн., Газарчин дээд сургууль
Д.Идэржаргал., МУИС, НШУС
Г.Гантуяа., УБИС, Гүн ухаан, улс төр судлал
Х.Түвшинбаяр Цагдаагийн Академи
М.Үйлсдэлгэр Цагдаагийн Академи
Б.Оюунжаргал., МУИС. ХЗС
Д.Хишигбаяр., МУИС. ХЗС
Н.Нарангарав Цагдаагийн Академи
Б.Энхцэцэг ., Цагдаагийн ...

Бичсэн: 14:37, 2010-04-08 Обдоо
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хориэмон

Токио Их сургуульд сурч байхдаа 1997 онд хоомпээж хийдэг компаниа байгуулах үед Такафүми Хориэ гэдэг энэ залууг хэн ч таньдаггүй байлаа.

Түүний байгуулсан Livedoor гэдэг компаний үйл ажиллагаа урсдаг шатаар дээш өгсөх мэт саадгүй урагшилсаар 2005 он гэхэд бэйсболын баг худалдаж авахыг оролдох, телевизийн сувгийн ихэнхи хувьцагааг худалдаж авах хэмжээнд "том" хөдөлж эхлэхэд олон нийт түүнийг мэддэг болж, анхаарал хандуулж эхэлсэн юм.

Тэр үеэс Хориэмон гэдэг хочтой болсон мань эр ихээхэн эрх чөлөөнд дуртай, түргэн шинэчлэл-хөгжил бол хамгийн шилдэг гэдэг үзэл бодолтой нэгэн гэдэг н...

Бичсэн: 22:20, 2010-04-06 xvv
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хүсэл

Бүсгүй минь би чамайг маш ихээр хүсэж байна
Бөглүү сэтгэлийн гүнд цоожилж гинжлээд дийлдэхгүй нь
Бүрэнхий үдшээр одод чиний нэр болж анивчаад
Бүх л өдрийн турш инээмсэглэлийг чинь харахыг хүсдэг

Зөөлөн уруулд чинь уруул шүргэхийг хүсэж байна
Зүрхний гүнд халуун гал дүрэлзэж байна
Зүүд нойронд минь эргэлдэн бүжих үзэсгэлэнт гүнж чиний
Зүйрлэмгүй жаргалтай инээдийг үргэлж сонсохыг хүсэж байна
...

...

Бичсэн: 00:18, 2010-04-06 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Яг одоо л би үнсмээр байна

Ялдамхан жиргэх хос болжмор шиг наалдан суугаад
Янзаган нүд, хамар, хацар дээр чинь үнсмээр
Янаг тачаалынхаа үүдийг чиний л өмнө нээгээд
Яг одоо л би уруул дээр чинь үнсмээр байна

Галзуурсан юм шиг дурлалыг яг одоо л амсмаар байна
Гараас чинь атган суугаад хүзүүн дээр чинь үнсмээр байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар чамдаа л нээж харуулаад
Цэвэрхэн булбарай арьсанд чинь уруул шүргэн суумаар байна...
...

Бичсэн: 23:42, 2010-04-05 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН МИНИЙ МОД” хөтөлбөр

http://sor-too.blogspot.com/ за энэ үнэхээр сайхан ажил санаачилжээ. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Харин сая л харлаа, өнөөдөр уулзалт нь юм байна. Дэмжиж оролцох болно оо.
Ганц ээждээ ч биш ирээдүйдээ, өөрсдийн үр хүүхдүүддээ зориулсан зүйл болно гэж бодож байна. Хүн бүхэн төрнө, хүүхэдтэй болж хүүхэд гаргана. Тэгэхээр хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө хийж буй ажил болно доо.

blogmn.net сайтынхан болон найзууддаа уриалахад blogmn болон Монгол хүүхэд бүлгэмийнхээ зүгээс нэгдэн хамтдаа эдгээр залуустай холбогдож дэмжиж, хамт тарьцгаавал ямар вэ?

...

Бичсэн: 11:25, 2010-04-04 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Зарим хэрэгтэй утасны дугаарууд

БГД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 362539
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 70150052
СБД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН -350793
СХД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 685065
ХУД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 341003
ЧД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН 70110279
ТҮРГЭН ТУСЛАМЖ - 103
ХАЛДВАРТЫН ТҮРГЭН- 100
ХОРДЛОГЫН ҮНДЭСНИЙ ТӨВ- 450097
ТҮЛЭНХИЙН ТӨВ 70135032
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ - 1908, 313838
КЛИНИКИЙН 1-Р АМАРЖИХ ГАЗАР - 70111416, 70111417, 70111418, 70111419, 70111420
КЛИНИКИЙН 2-Р АМАРЖИХ -324495, 321451
КЛИНИКИЙН 3-Р АМАРЖИХ ГАЗАР - 70164401, 70164406, 70169075
УЛСЫН КЛИНИКИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ - 329648, 323857, 323230
КЛИНИКИЙН 2-Р НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - 701502...

Бичсэн: 19:02, 2010-04-03 xvv
Сэтгэгдэл (27) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нярай хүүхдийн хамар цэвэрлэх

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал аав ээжүүд минь амаараа сорж авч болохгүй. Иймэрхүү хандлага нэлээд ажиглагддаг тул бүр аминчлан захиж байна. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч  хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг.

Нярай хүүхэд байнга хэвтээ байдалд байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлдөг. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрээд байдаг. Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэм...


Бичсэн: 18:56, 2010-04-03 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ц.Хулан "Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь!"

Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ...
Холын цагаан саран нь би байсан гэвэл
Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан
Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж"
Тэнгэрлэг ха...

Бичсэн: 14:16, 2010-03-29 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эмүжин

Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16 Ойрын хэд хоног Эмүжингийн номыг харав. "Хонгор хүү минь чи намайг энхрийл" гэдэг тас янаг шүлгээр нь анх мэддэг, бас дуртай болж байж билээ...

Амьдрал түүнд өөрийн ул мөрөө гүнзгий үлдээсэн бололтой. Энэ номонд нь гэнэхэн янаглал, гэгээн дурлалын тухай бичсэн шүлэг гэж алга... Гуниглал, ганцаардал, хуурмаг болоод зуурдын учралын тухай л шүлгүүд...

Танилцах зар барьсан залуу
танимхайран угтана
Хүүхэдгүй , ган...

Бичсэн: 14:01, 2010-03-29 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Firefox 3.6 хурдан шинэчлээрэй

Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна.
3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай.



Шинэ хувилба...

Бичсэн: 10:24, 2010-03-29 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Б.Оюунбилэг: Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд улам залуужиж байна

Сүүлийн жилүүдэд манай улсад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо ихэсчээ. Нийт эмэгтэйчүүдийн 35хувь нь өвчний эх үүсвэр болох вирустай байгаа нь тогтоогдсон байна. Энэ талаар “Оби-эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн, хавдрын мэс заслын их эмч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

Умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн энгийнээр тайлбарлавал ямар өвчин бэ?

Эмэгтэй хүний савны амсар хэсгийн хавдрыг хэлдэг. Умайн хүзүүний хорт хавдар нь эд эсийн гаралтай хавдар гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Юунаас болж хорт хавдар үүсдэг юм бэ?

-Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан байдаг. Хамгийн эрсдэл өндөртэй нь, хүний папиллом вирусээр үүсдэг. Энэ вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Өөрөөр хэлвэл, замбараагүй бэлгийн хавьталд орох,...

Бичсэн: 17:21, 2010-03-23 xvv
Сэтгэгдэл (23) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Итгэхгүй

Уншсан сонссон болгондоо итгээд явдаг мань мэтийн хувьд бас л хэцүү л хэрэг байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гуайн http://twitter.com/Temuujin_Kh/ twitter дээрээс дараахыг уншлаа. http://twitter.com/Temuujin_Kh/status/10865366513 гээд бас http://twitter.com/Temuujin_Kh/status/10865399556 гэсэн байх юм. Огт ийм юм яриагүй хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж байгаад л биччихдэг юм байна. Хэнд юунд итгэж, юунд итгэхгүй байхыгаа сайн бодож, хянаж байхгүй бол ч...

Бичсэн: 22:22, 2010-03-22 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ц.Энхлэн.Үнсье


Бичсэн: 14:33, 2010-03-19 a3xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Р.Эмүжин Тэнэгхэн минь

.

Бичсэн: 14:26, 2010-03-19 a3xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Б.Эрдэнэсолонго.Мартаад Санаад

.

Бичсэн: 14:22, 2010-03-19 a3xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones