...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Цас хаялсан үдэш

Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, за...

Бичсэн: 02:05, 2010-03-06 xvv
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хамгийн гажууд нэртэн...

Монгол хүн бүр үр хүүхэддээ утга төгөлдөр нэр өгдөг уламжлалтай. Гэтэл нэг хүнийг тахин шүтэх дон шүглэсэн үед МЭЛС, МЭЛСЧО буюу Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэсэн нэрийн эхний үсгээр хүүхдэд нэр өгөх явдал байв.
Элдэв өвчин зовлон гай тотгор, далдын муу юмнаас хамгаалах зорилгоор Хүнбиш, Муугөлөг, Оргодол, Бэлтрэг, Хомоол, Энэбиш, Тэрбиш гэх мэт нэр өгдөг ёс ч байлаа. Эдүгээ тийм нэр ховор болсон боловч ард түмнийхээ ёс заншил, түүхэн уламжлалыг үл тоомсорлон хачин этгээд нэр өгөх явдал байгаа ажээ. Манай улсын паспорт авсан иргэдийн дотор Шунал, Шунахай, Яатуу, Ярвайдаг, Муйхар гэ...

Бичсэн: 17:04, 2010-03-05 Зоригт ван
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном

Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт  бүтээлийн нэг бол улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх ном юм. Энэ номыг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монгол урчууд одоогийн Төв аймгийн нутагт орших Манзширийн хийдэд урлан бүтээжээ. Уг ном нь цаас хэрэглэлгүй зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн хуудастай бөгөөд номын үсгийг цутгаж алтаар шаржээ. Уг ном 10 боть бүхий Түвд, Монгол, хятад хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан, суваргын з...


Бичсэн: 16:07, 2010-03-05 Зоригт ван
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бүсгүй танд баярын мэнд хүргэе!

Өргөн Монголын хатан
Өнөр бүлийн ээж
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Гэрээ гийгүүлэх саран гоо
Гэрэл цацруулах үзэсгэлэн гоо
Ээж аавын гүнж
Энхрий аальтай бүсгүй
Эрхэмсэг тансаг хатан
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай!

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..

(Эх сурвалж: YIM)
...

Бичсэн: 11:53, 2010-03-05 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монгол хэл минь устаж байна...

Сүүлийн үед гадуур явж байхад хаа сайгүй буруу зөрүү, хайш яйш бичсэн рекламны самбарууд, дэлгүүрийн хаяг, зарлалууд тааралдах болждээ. Ялангуяа 100-н айл орчмын барилгын дэлгүүрүүд. Аргагүйлдээ тэд нар бол санаатай тэгж бичиж байгаа юм чинь...Муусайн хужаагууд... Орой гэртээ орж ирээд зурагтаа асаана , хараал идсэн хэдэн сувгаар нь нэг бол Монголчуудыг мунхруулаад удаж байгаа нөгөө л олон ангит Солонгосын савангийн дуурь, аль эсвэл ядаргаатай хэдэн реклам нь зогсоо зайгүй юм үзүүлэхгүй цувчихна...Сүүлдээ бүр киноны дундуур реклам биш рекламан дундуур кино үздэг болждээ бид чинь...За яршиг г...


Бичсэн: 17:04, 2010-03-04 Зоригт ван
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өнөр хороололын Өөдгүй Баяраад...

Өнөр хороололын дундхан хавьд

Өндөөр нэгэн байшин буй

Өндөөр тэр байшинд нь

Өөдгүй нэгэн жаал буй...


Бичсэн: 15:59, 2010-03-03 Зоригт ван
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хорьдугаар зууны монгол зурхайч, Толгойдоо тооны машинтай хүн...


2010 оны 2-р сарын 19

-Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар бол гучаад онд хэлмэгдэж алуулсан хүмүүсийн хойд дүр нь-
Өдгөө их зурхайч маань бурхны оронд хэдүйн морилсон ч түүний үүх түүх амьд сэрүүндээ хуучилсан яриа өнөө ч үнэтэй хэвээр.
Зурхайч Дашдамба гэхээр Монголд мэдэх хүн цөөн. Харин “Малчдын календарь, хуанли” нэртэй цаг тооны бичгийг бол хэн хүн андахгүй. Гэвч энэхүү цаг тооны бичгийг 1970 оноос хойш гучин жил тасралтгүй зохиосон хүн бол Сундуйн Дашдамба юм.

Нэг. Миний мэдэх Дашдамба
Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын дал шахам жил хэн хүнийхтэй зүйрлэхийн аргагүй. Хар нялхаасаа өглөөн на...


Бичсэн: 14:39, 2010-03-03 Зоригт ван
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дэлхийд ганцхан нутгаараа бахархая...

  

Миний унасан газар угаасан ус маань хэдийгээр улсын нийслэл Улаанбаатар ч гэлээ аавынхаа төрсөн нутаг болох Төв аймгийн Бүрэн суманд би үнэхээр хайртай. Энэ нутаг орноороо бахархаж, уул усанд нь залбирч, шүтэж омогшиж явдаг хүн. Зүгээр ч нэг бахархаад байгаа юм биш угаасаа бахархахаас өөр аргагүй дэлхийд ганцхан миний нутаг. Нэр нь хүртэл шүлэг Нээрээ сайхан нутаг гэж Дэндэвийн Пүрэвдорж агсны Сэгс цагаан богдод гардаг шиг нээрээ л нэр нь хүртэл бүрэн бүтэн байхын бэлгэдэл юмдаа... Ардын хувьсгалаас өмнө Бүрэн сум нь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд харъяалагдаж байсан түүхтэй....


Бичсэн: 14:11, 2010-03-03 Зоригт ван
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нэгэн захидал

Амар байна уу?

Гайхамшигтай зүтгэлтэй, миний сайхан өгөөмөр сэтгэлтэй дүү минь...

Тэр л хот өөрийн тань сэтгэл зүрхэнд тэгж л бууж байгаа бол тэр л чигээрээ үлдэх байх л даа. Харин ээжийнхээ насан дээр өөрөө та ирэх цагт амьдралын үнэнг, ижий маань өгүүлж байхад би бээр яасан өчүүхэн нялх охин байсан юм бэ гэдгээ ухаарах тэр нэгэн өдөр ирэх байхаа. Амьдрал дунд тэнцвэртэй байдлыг олох гэж хичээл зүтгэл гаргаж, амжилт ололт, алдаа эндэгдэл гаргаж өдий хүрэхдээ өөрийгөө та “том хүн” болсон, өөрийн гэсэн үзэл баримтлал маань зөв гэж нэгэн үе залуу хүн бүр боддог болов уу? Миний үзэл бодлоос үл шалт...


Бичсэн: 13:09, 2010-03-03 Melody
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ТоЛиНд - tatah

Xааяа би өөрийгөө тэнэг гэж бодды,
Xувь төөрөг гээчийг өөрчлөнө гэж гүрийдэгий
Явуулын аальгүй салxи шиг xаа сайгүй тэнэчээд
Яаxаа мэдэxгүй xаа нэгтээ гэеүрч сууx гэж төрсийм чинь

Гашуун л биздээ нулимс , урсгаxгүй байвал барав
Ганцаардал гуниг хоёр нэг дорoo амьдардым чинь
Сэвтээ л биздээ сэтгэл, эмтрэxгүй байвал барав
Сэxүүн яваxын амтыг мэдэxгүй өнгөрсөн биш ямар

Эзэмд гэж сэтгэл байдгий
Эдэл гэж бие маxбодь оршды
Үнс гэж уруул заяасым xойно
Үxсэнээ xарамлаxы зүрx ч бас булгилдагий

Уйлж дуулж сөxөрч явлаа ч би
Өнгөө алдаxгүй ээ ямартай ч чиний өмнө!
Өтлөнө л биз дээ энэ бие, жамаас xойш
Өөртэй чинь зэр...

Бичсэн: 19:01, 2010-03-02 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Serial killer-11

Теодор Банди

/1947-1989 онд амьдарч байсан. АНУ-ын иргэн. Хоч нэр нь Тэд Банди, Крист Хаген. 1989 онд 40 эмэгтэйг алсан учир 1989 онд цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн./

Царайлаг эрэгтэй алуурчдын жагсаалтыг яар аргагүй тэргүүлдэг энэ эр харгис хэрцгий цуврал аллагаараа АНУ-д Белль Ганнесийн дараагаар 2 дугаар байранд бичигддэг юм. /PS: Цуврал алуурчдыг байр эзлүүлэх нь утгагүй боловч нэгэн сайтад ингэж бичжээ./ Дур булаам ааш, хэнтэй ч эелдэг боловсон харьцдаг хуурамч чанараараа олон найз нөхөдтэй, боловсролтой, сайн зөвлөгч, харилцан ярилцагч түүнийг гадаад т...


Бичсэн: 16:16, 2010-03-02 Обдоо
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тулгаа ба Оролмаа ккк...

Одоо мөдхөн төгсөх боллоо

Оролмааг Тулгаа оролдох боллоо

Ааш нь цайлган ариухан болохоор

Ангийн даргадаа татагдах боллоо...


Бичсэн: 11:42, 2010-03-02 Зоригт ван
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гомбоодоо зориулав...

Яст мэлхийнээс

Ялихгүй хурдан

Жаран хөлтөөс

Жаахан түргэн

Сахлыг нь харвал

Аав ч юм шиг

Сайн харвал

Хүүхэд ч юм шиг

Сул гарвал шидчихдэг

Суугаад уухаар согтчихдог

Толгойт нутгийн

Томоотой хүү

ЭХИС-д сурдаг

Эвдрээгүй хүү

Үг цөөнтэй Гомбоо хүү

Үнэхээр даруухан аятайхан хүү...

Миний муу найз хаана явнадаа...


Бичсэн: 11:26, 2010-03-02 Зоригт ван
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Уучлаарай Цоозолхон минь...

Эдээр гангарсанч

Эрдэмгүй

Металаар гангарсанч

Мэдлэггүй

Ном уншихаар

Нойр нь хүрдэг

Хуулна гэдгийг үзүүлдэг

Хуураад дараа нь зүхүүлдэг

ЦСА-4 ийн

Цоозол охин

Цадигаа алдсан

Царайгүй охин...

Энийг бичсэнд уучлаарай зүгээр л элэглэл шүү...сэтгэлээ бариарай Цоогий...


Бичсэн: 11:23, 2010-03-02 Зоригт ван
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Алдарт Бачкадаа зориулав...

ЭХИС-д анх элсэхдээ

Ингэнэ гэдгээ мэдээгүй

Оюутан болоод орохдоо

Од болно гэж санаагүй

Цуг явахаар алга болчихдог

Цуглаад ярихаар гөлрөөд зогсчихдог

ЭХИС-ийн охидод

Эрэлт ихтэй

Энхрий охидод

Элдэв мэхтэй

Басс гитар сурмаар аядаад

Бас болоогүй хамраа сөхцөн

Хамтлагт ороод удаагүй байж

Хачин хөөрүү зантай болцон

Уугаад суувал зодуулж мэднэ

Уурыг нь хөдөлгөвөл алуулж мэднэ.

Бүжиглэнэ бас жүжиглэнэ

Бүлтэлзээл зааланд пижигнэнэ

Армян төрхтэй Бачка хүү

Авъяаслаг нэгэн хөрслөг хүү

Хөөрхий муу Эбаг аваад хаяцан хүн шүү дээ наад Бачка чинь...Их эрээ...

...

Бичсэн: 20:32, 2010-02-28 Зоригт ван
Холбоос

Бардамнал...

Мориндоо мордсон Монгол хүний

Мохож цуцахыг нь үзэв үү чи

Илдээ далайсан дайчин эрсийн

Эргэж буцахыг нь харав уу чи

Хотоо манасан хоточ банхарын

Худлаа хуцахыг нь сонсов уу чи


Бичсэн: 20:29, 2010-02-28 Зоригт ван
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

James M. Buchanan

Миний шүтэн биширдэг эрдэмтний нэг болох James M. Buchanan  түүний хамтран зүтгэгч Gordon Tullock нарын сонгодог бүтээлийн нэг The Calculus of Consent: Logical Foundations of Constitutional Democracy гэсэн нэртэй номыг Liberty Fund сайтаас татаж авч болно. Энэ номны гол санааг хэдэн үгээр илэрхийлэхийг оролдъё. Улс төрийн амьдрал бол зах зээлтэй л нэг адил гүйлгээ (exchange) хийгдэж байдаг талбар юм. Улс төрчид мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах замаар засгийн эрхэнд гараад цаашид дахин сонгогдохын тулд сонгогчдод тал засах гэж татварын мөнгөөр тоглож байдаг. Яагаад гэвэл улс төрчид бол ...


Бичсэн: 08:38, 2010-02-28 Sukhee
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Liberty Fund

Сайн байцгаана уу? Миний блогоор зочилсон болон сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Бичлэг оруулаагүй нэлээд удсан байна.
Одоо блогоо сэргээе гэж бодож байна. Та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн мэдээллээр эхлэе. Зарим хүн надаас түрүүлээд олоод мэдчихсэн хуучин мэдээлэл байж ч магадгүй.

http://oll.libertyfund.org/index.php?option=com_staticxt&Itemid=28 хаягаар орж үзвэл бүх цаг үеийн агуу их сэтгэгчид, эрх чөлөөний дуу хоолой болсон хүмүүсийн товч танилцуулга, дээр нь хамгийн гоё нь тэдний сонгодог бүтээлүүд нь онлайн хэлбэрээр бүрэн эхээрээ байна. Уншаад барахгүй их материал. Карл Марксын...


Бичсэн: 08:00, 2010-02-28 Sukhee
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хүмүүсээ хүүхдүүдээ хайрлая...

"Хайрлая"   шүлгийг Н.Энхмандах

Хүмүүсээ хүүхдүүдээ хайрлая

Эдгэшгүй өвчтэй байсан ч хамаагүй хайрлая

Хүний орчлонд дахиж заяахгүй хүүхэд насыг нь хайрлая

Элгийг нь дэвтээж зовлонг нь нимгэлж энхрийлэн хайрлая

   Төрөхдөө тэр өвчтэй төрөөгүй

   Танхил хүүгийн ээж нь ч өвчин өгөөгүй

   Тариурын зүүнд байсан нян түүнд

   Тахлаас ч аюултай өвчин бэлэглэжээ

Эдгэшгүй тэр өвчнөөсөө болж

Эгэл нөхдөөсөө зовох болж

Өрөөндөө ганцаар суун бодолд дарагдан

Өнгөрүүлсэн амьдралаа бодон суудаг болжээ

   Энэ хорвоод хэлж мэдэхгүй зүйл гэж бас байнаа

   Энэ хүүг хэзээ үхэхийг нь хэлж мэдэхгүй

   Эмчлэх эм нь хэзээ гарахы...


Бичсэн: 20:07, 2010-02-26 Зоригт ван
Холбоос

Би хэмээгч...

Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу

Түлээ түлж үзээгүй тал нутгийн өлчир хүү

Таанын айрганд халамцаж талимаарч явсан танхай хүү

Таван хошуу малаа хариулан шимийг нь хүртэж явсан малч хүү

Уусан айргаа зөв шингээдэг

Уясан морио түрүүлнэ гэж бэлэгшээдэг

Хиад боржигоны удамтай халуун цустай халх хүү

Хиартал цохих хүчтэй Хадаа аваргын нутгийн хүү.

 За нэг ийм шүлэг гэхэд хэцүүхэн юм бичдэг ухаантай юмаа би гэдэг хүн чинь. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөрөө л биччихдэг юм. Инээд хүрхээрээ ч юмуу аль эсвэл эгдүү хөдлөхөөрөө л бичдэг гэхүүдээ. Ер нь голдуу эгдүү хөдлөхөөрөө л бичдиймдөө. Энийг ч гэсэн а...


Бичсэн: 15:05, 2010-02-26 Зоригт ван
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones