...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Тэр нэг залууд зориуллаа...

Урьдчилж авсан хэдээрээ

Уугаад дууссан гэвүүдээ

Угтаж байгаа амьдрал чинь

Уналт шүү дээ тэнэгүүдээ

Өчигдөрийн уусан архи чинь

Өглөө нь гараагүй явна уу даа

Өнөөдрийн энэ амьдрал чинь

Өрөвдмөөр ч юм даа малнуудаа!!!



Бичсэн: 11:31, 2010-02-26 Зоригт ван
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

A Sound 30н жил хамт байхсан

За алдаа байж магадгүй шүү хүмүүсээ хэлж зөвлөөрэй...

             G
Миний радио надтай дугарахаа больсон

             C
Харин би түүнд итгэж чадахгүй гайхсан

             G
Гурав хоносон дөрөв хоносон би хүлээсэн

              C
Харин тэр надад юу ч хэлэхгүй хэвээрээ
   Bm
Тэр эвдэрсэн бол яана

   Bm
Би итгэхгүй байна чамд

   Am
Дуулахгүй байна чи

   Am
Дугарахгүй бол би яана

   Bm
Өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсаан

   Am                                           D
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар

Чамаас сурсан дууг дуулан өөрөө зурсан
Миний зурсан зурганд чи ууртай байх шиг
Шинийг авса...


Бичсэн: 18:34, 2010-02-24 Зоригт ван
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

“Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна”
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

            Эссэний уралдаан  нь их, дээд сургуулийн сонсогч, оюутнуудын дунд явагдах бөгөөд энэхүү эссэ бичлэгийн уралдаанд шалгаруулж шилдэг эссэг олны хүртээл болгоно.  Заавал хуулийн их дээд сургууь гэж хязгаарлахгүйгээр нийгмийн чиглэлээр сургалт явуулдаг бүх сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой юм.

Зохион байгуулагч байгууллага:

·         Швейцарын хөгжлийн агентлаг

·         Хууль Зүйн Үндэсний хүрээлэн

·         Цагдаагийн Академи

·         Хүний аюулгүй байдлын судалгааны төв

·         Залуу су...


Бичсэн: 17:34, 2010-02-24 Обдоо
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эгдүүцэл

Түрийний бөөс

Толгойд гарчихаар

Түлээчин хужаа

Төрд гарчихаар

Монгол эрчүүд минь

Мохохгүй яадийн

Монгол улс минь

Мөхөхгүй яадийн...


Бичсэн: 16:58, 2010-02-24 Зоригт ван
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тэссэнгүй...

Хичээл хийдэг нь ховордчихоор

Хэнээтнүүд нь олширчихийн

Хөлдүү толгойтнууд нь олширчихоор

Хөөрүү багш нар нь догширчихийн

   Эрдэмгүй бүдүүлэг энгүй маанагуудаар

   Энэ сургууль минь дүүрэн байна

   Ээдээ тэдний эмгэнэлт амьдралыг

   Энхмандах хүү хүүрнэн байна

Бялдуучлах, долигонох, тал засах, дулдуйдах

Баяр хүргэе багшаа гэж худлаа тэвэрч мулгуйдах

Энэ бүхнийг хараад инээд хүрээд болсонгүй

Энхмандах миний эгдүү хөдлөөд тэссэнгүй...

...

Бичсэн: 15:39, 2010-02-24 Зоригт ван
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Харанхуй

Хав харанхуйн дунд би бүдчинэ
Хачин олон өнгийн солонго толгой дээр туяарна
Хайж явна чам руу хүрэх гарцыг
Харин итгэл мөрөөдөл алга зүрхэнд
Хав дарж нуусан зүрхний чинь тэр мухрыг
Халхалж далдалсан өргөст төмөр хашааг
Гаталж хүрэхийг хүсэн бидэрнэ
Галзуурмаар нь чи хэтэрхий хол, улам холдох мэт...



Бичсэн: 00:16, 2010-02-24 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний Yзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрү...

Бичсэн: 22:29, 2010-02-23 xvv
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ганц бие байх 11 шалтгаан

ЗА энд цагийн сайханд хогийн сав руу зүрхээ чулуудаж байгаа эмэгтэйн зураг байсан юмаа, цагийн сайханд гэдэг нь БлогМН зураг чөлөөтэй upload хийдэг байсан цаг үе юм.

За тэгээд ганц бие бүсгүйчүүд үй олноороо өсөн үржиж байгаа өнөөгийн энэ хүнд нөхцөлд яагаад чухам тэдгээр дагинас ганц бие байхыг илүүд үзэх болсныг тайлбарлая: Ерөөсөө үндсэн 11 шалтгааны улмаас л эмэгтэйчүүд нөхөрт гардаггүй гэнэ шүү.

Шалтгаан 1: Айдас. Хууртагдахаас,  мэхлэгдэхээс буюу "араар тавиулахаас" айдаг. Ялангуяа, өмнөх амьдралдаа хэн нэгэнд тамлуулж байсан бол дахин тийм байдалд орохоос айдаг. Мэдээж хэрэг, хүнтэй ханил...


Бичсэн: 17:28, 2010-02-23 Melody
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Манай байрны олны танил хүмүүс

Манайх 19р хороололын 32р байранд амьдардаг байхад манай байранд маш олон алдартангууд болон ирээдүйд олонд танигдах олон хүмүүс амьдарч байсан байна. Өмнө нь Lumino хамтлагийн MC-буюу Тэмүүжинг бичсэн бол одоо харин үлдсэн хүмүүсээ бүгдийг нь бичихээр шийдлээ. Манайх 32 тоот амьдардаг байсын. Харин 31 тоотод залуу уран бүтээлч болох спортын төв ордны 2 давхарт байрлах Hamba film студийн захирал та нарын мэдэхээр бол Орхидос киноны найруулагч Б.Ганболд буюу бидний дууддагаар Боогий ах байна( эхний зураг), түүний аав нь цагтаа Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж явс...


Бичсэн: 12:08, 2010-02-23 Зоригт ван
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дуучин Намсрайноров ба Би

 Би гэдэг хүн 1998 оноос хойш  бараг тогтмол нэг жил өнжөөл хөдөө цагаан сар хийдэг уламжлалтай болсон юм. Тэр уламжлалын дагуу би 3н жилийн өмнө байхаадаа яг битүүний өдөр гандангийн үүднээс нутаг явах унаа хайж хайж ашгүй нэг микро автобус олж явсан юм. Суусан унаа маань харин  хүн ачаа хоёрыг ёстой нэг ачих шиг болсондоо...Тэгж тэгж нэг юм бид замдаа ч гарлаа. Зам цас багатай гайгүй байна. Ачаа ихтэй болохоор бараг гэлдрэх мэт л явж байлаа. Нөгөө сажилж явбал хүрнэ гэдэг шиг гэлдэрсээр яваад нэг юм манай сумын наад талын залгаа сум болох Төв аймгийн Өндөр ширээтийн нутагруу оржээ...Нар ч жа...


Бичсэн: 20:35, 2010-02-21 Зоригт ван
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

The Lemons хамтлагийн Дугараа ба Би

   Залуус та бүгд The Lemons хамтлагийн гишүүдийг бүгдийг нь надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Тэгвэл та бүгдийн бас сайн танихгүй нэг гишүүн байдаг нь тус хамтлагийн арын албаны ганц дайчин болох техникч Дугарсүрэн буюу Дугараа юм. Дугараа бид хоёр 10н жилийн нэг ангийн хоёр л доо. Ээж эмээтэйгээ амьдардаг айлын ганц хүү байсан. Эмээ нь хөөрхий одоо байдаг болов уу? Яадаг бол...Бага ангидаа шилжиж ирээд 8-р анги төгсөтлөө манай ангид байсан юм. Бага ангид байхдаа үеийн бид нараас хамаагүй том биетэй маш гоё цэвэрхэн хувцасладаг хүү байлаа. Бас болоогүйээ ангийн нэгдүгээр атаман ба...

Бичсэн: 19:14, 2010-02-21 Зоригт ван
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Татарын Заяа, TG-Цэлмэг ба Би

           Би 2005 онд нэгэн ресторанд ажилладаг байлаа. Нэг өдөр манай 10н жилийн ангийн найз маань надруу залгаад энэ тэр сонин хачин ярьж байгаад  rock-оо ( би 10н жилд байхдаа сургуулийнхаа уртаашаа 3хан рокийн нэг байсан болохоор намайг тэгж дууддаг байлаа гэж...) хөгшөөн чи маргааш нөгөө зохиосон дууны үгнүүдээ аваад ирээч мани чинь Татарын Заяа, TG – Цэлмэг хоёртой танилцсан, маргааш манай биллиарданд ирнэ гэсэн тэгээд чамтай танилцуулмаар байна гэлээ.Би ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Тэгээд маргааш нь ч боллоо би ч найзынхаа циркийн урд байрлах snooker биллиардны газар очлоо. Ороод ...

Бичсэн: 12:23, 2010-02-19 Зоригт ван
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Какүрюү Ананд ба Би

  Арлын Япон орныг донсолгож яваа олон Монгол сумочдын нэг нь Какүрюү Ананд юм. Ананд манай дээд ангид сурч байсан бөгөөд сагс сайн тоглодог даруухан хүүхэд байж билээ. Ер нь тэдний ангийнхан бүгд л сагсаар сайн байсан юм. 1998 онд Улаанбаатар хотын 10-н жилийн сургуулиудын дунд зохиогдсон найрал дууны тэмцээнд манай сургууль орохоор болж дуу хөгжмийн багш Гэрэлтцолмон, Нямсүрэн гээд 2 багш маань хүүхдүүд шалгаруулж авахад Ананд бид хоёр тэнцэж орохоор болсон юм. Ингээд бид нар нийт 5н дуу дуулахаас нэг Орос дуу, нэг гоцлол дуу, үлдсэн 3 нь  найрал дуу дуулахаар болж 4н янзаар хоолой салга...

Бичсэн: 11:09, 2010-02-19 Зоригт ван
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Lumino - гийн MС - Тэмүүжин ба Би

 Манайх 19р хороололын 32р байрны 3р орцонд анх далан хэдэн онд ашиглалтанд орсноос нь хойш 96 он хүртэл амьдарч байсан юм. Манай энэ байранд одоо олны танил болсон олон сайхан хүмүүс амьдардаг байсны нэг нь Lumino хамтлагийн  MC буюу Тэмүүжин байлаа. Тэднийх 2р орцны нэг давхарт байдаг байсан. Хоёр хүүтэй айлын том нь юм шиг байгаа юм. Дүүг нь бид нар Түмээ гэж дууддаг байсан юм. Тэмүүжин болхоор манай ахаас ганц нэг ах байсан байх дүү нь надаас бас тэр хавьцаа ах байсан санагдаж байна. ...

Бичсэн: 14:22, 2010-02-18 Зоригт ван
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Sho, Oppozit-н Энэрэл ба Би

 Намайг  2006 онд ШУТИС-н харъяа Эрчим хүчний инженерийн сургуулын  ДЦС-1 буюу дулааны цахилгаан станц гэдэг ангид оюутан болж ороход  манай ангид овоо хөөрхөн нуруулаг туранхайвтар биетэй жаахан барзгар нүүртэй нэгэн банди байсан нь одоо та бүгдийн мэдэх, нэгэн үе залуусын дунд хит болоод байсан Амьдралын тоглоом гэдэг дууг дуулдаг Sho хамтлагийн одоо бол Oppozit хамтлагийн гишүүн айхтар хип хопчин гар Энэрэл байсан юм. Тэр үед  үг дуу цөөтэй хүүхэд яваадл байдаг байсан. Харин ийм гар болно гэж тухайн үедээ манай ангийнханаас хэнч таамаглаагүй юм. Энэрэл гэхдээ нээх удаан эрдэм ном хөөгөөгүйдээ......

Бичсэн: 13:05, 2010-02-18 Зоригт ван
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Цэрэг байлаа .. гэж

 Хилийн заставуудаар судалгааны ажлаар явж байгаад ирлээ. Сүүлдэж бичиж байгаа бол хүлцэл өчиж байна.

Ака буугаа дүүдээ үлдээгээд

Аранз маньяаркаа бас л үлдээгээд ...

Дасал болсон хорооны хашаа руу

Дахин дахин эргэж хараад

Ховорхон гардаг эр цэргийн нулимс

Хоромхон зуур асгарсан юм

Энэ дуунуудын утгыг ч мэдэхгүй дуулдаг байж дээ. Цэрэгт байхад сайхан байв. Тухайн үедээ л ялны алба мэт санагдаж байвч эргээд бодоход сайхан байдаг юм. Миний төсөөлж байсан хилийн цэргийн алба  үнэхээр бахархам ажээ. Чихээ хөлдөөчихсөн мөртлөө л үгүй гээд нууна. Ер нь барагтай юмыг бол цэргүүд их нуудаг юм билээ. Хилийн харуулын м...


Бичсэн: 12:57, 2010-02-17 Обдоо
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Зүүд

Найзуудтайгаа нэгэн жижиг гол руу гүүрэн дээрээс үсэрч тоглож байх юм. Гол зарим хэсэгтээ гүнзгий, зарим хэсэгтээ гүехэн. Үсрээд л инээлдээд л. Гэтэл нэг сахилгагүй охин доороос нь зүүгдээд найзуудаараа татуулаад гүүр руу шууд авирч байх юм. Би үсэрч гарч ирээд эрэг дээрээс хараад зогсож байлаа. Гэтэл нөгөө охиныг татаж байсан хоёр охин дийлэлгүй унагаад гүехэн хэсэг рүү нүүрээрээ ус руу унав. Эхэндээ ч бүгд шоолж инээгээд л. Гэтэл усан дотор цус...
Нөгөө охин эргэж дээшээ харж усан дотор суухад толгой нь аймар ярагдаад хагарчихсан, бид сандран гүйлдэж очоод түүнийг тэврэн эмнэлэг рүү гүйсэн. Хоёр гар дээрэ...

Бичсэн: 11:50, 2010-02-17 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Vanquish-н Tsetse ба Би

 Би 1993-2003 оны хооронд  220 мянгатын 31р сургуульд суралцаж төгссөн юм. Бага байхаасаа л урлагийн үзлэг цэнгээнт бүжгийн тэмцээн энэ тэрд бол ангиасаа байнга л ордог идэвхитэй жаал байлаа. Энэ ч утгаараа сургуулийн нэрийн өмнөөс бас нилээн олон уралдаан тэмцээнд байр эзэлж байлаа.  Манай сургуулийн дуу хөгжмийн багш маань намайг 6р ангид байхад 4р ангийн хүүхдүүдээс бүрдсэн РЕП бүжгийн Пирамид нэртэй хамтлагийг байгуулахад одоогийн энэ Намнандоржийн Цэцэнбилэг гэж хүүхэд байсан юм....

Бичсэн: 21:36, 2010-02-16 Зоригт ван
Сэтгэгдэл (20) | Сэтгэгдэл бичих | Холбоос


 











body { background-image:url(http://www.wallpaperpimper.com/wallpaper/Art_&_3D/Women/Man-And-Woman-1-HT7UOF2FOD-);background-attachment:fixed;} table { background-color: transparent; } td { background-color: transparent; }

Бичсэн: 22:24, 2010-02-15 ENKHEE_ACTION
Холбоос

Хурд хамтлаг Цэргийн бодол

Дуугаа сонсоод дагаад дараарай залуусаа...

 Em

Өнчин дэрэн дээр нойр хулжаад

 Am                     D
Өнийн ирээдvйг сэтгэн байхад минь

 G                     Em
Өөрийн эрхгvй чи минь бодогдож

  Am                   B               Em
Өр зvрх минь чамруу тэмvvлнээ
  Am                  D
Цэрэг би чинь ингэж бодохоор

 G                             Em
Цээжин дотор минь гал дvрэлзээд

 Am                       D
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч

 G                             B                  Em
Цэ...


Бичсэн: 15:44, 2010-02-14 Зоригт ван
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones