...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

30 нас, гунихгүй гудийхгүй...

          Шинэ он гарчихлаа. Хийх зүйлс ч маш тодорхой. Товчхондоо 30 гарсан эрийн гунихгүй, гудийхгүй сайхан нас эхэлж байна. Даруу төлөв, ухаалаг ул суурьтай байх ёстой гэдгийг шинэ он гарахын өмнөхөн болсон үйл баримтууд /фактууд/ харуулав.
          Шинэ он гарчихсан байхад шал дав далий юм биччихдэг юм уу. Урьд блогийн нилээдгүй бичлэгүүдийг би ямар нэг эмэгтэй хүнийг эрж хайж байгаа тухай, эсвэл хэн нэгэнтэй суумаар байгаа тухайд зориулсан байх юм. Цагийн гарз гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л би хүнд дурласан. Азгүй гэмээр дурлал үргэлжилсээр. Гол нь тэр намайг зүгээр найз байх ёст...

Бичсэн: 15:09, 2010-01-02 Обдоо
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

надад дурла!

Зүрх цохилох ч цус тараах төдий
Зүгээр л амьгүй мах болчихжээ, цээжинд
Хөөрхөн бүхэн, ухаалаг бодолд чинь дурлаад
Хөтлөгдөн надаас оджээ сүнс минь, чиний зүг
Нэгэнт чамгүйгээр байж чадахгүйгээр
Нэвчин наалджээ дурлал, зүрхэнд минь
Буцаагаад зүрхээ өөрөөс чинь авахдаа
Булааж чамайг ч авах л болох нь дээ, гуйж байна
Хариуд нь бүхнээ чамд л өгье, юу ч үлдээлгүй
Хамт байхаас өөр боломж нэгэнт үгүй болсныг
Хайрт минь бас одоо л ойлгоорой
Хармагцаа дураараа дурласныг минь бас уучлаарай
Харин найз нь хичээнэ ээ ...наддаа дурлатал чинь...


...

Бичсэн: 14:58, 2010-01-02 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Мэндчилгээ



БЛОГМН.НЭТ хэмээх нэртэй өөрийгөө холбон сэтгэдэг хэн бүхэнд ирж буй шинэ 2010 оны халун мэндийг дэвшүүлъе!
Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бvхэнд амжилтаа бататгаж, алдаагаа засах ухаан, хvч өгөх болно! Шинэ он гарах мөчид хийсэн бүтээснээ үнэлж дүгнэн, хүч чадалдаа эрдэн, өмнөө томхон зорилго тавиарай!

Өнгөрч буй 2009 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн бас нэгэн сайхан жил байлаа: "Хөдөлмөрийн Алдар" алтан медалийн эзэн болж, "БЗД-ийн Тэргүүний Залуу Багш" цол хүртэж (хавар), зуны саруудыг хамгаас дуртай аялал жуулчлалын хөдөлмөртөө зориулан олон мянган километр аялж...

Бичсэн: 00:29, 2009-12-30 Melody
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Би азтай Монгол хүү

Зуу, зуун жилийн хүрдийг дэлхийн иргэдтэй хамт эргүүлэлцэж, эх нутгаа цусаараа хамгаалж, зүрхээрээ хайрлаж, бусдаас харамлаж булаалгалгүй үр ач бидэндээ үлдээж ирсэн, ухаантай мэргэн биш юм гэхэд увайгүй мулгуу биш хүмүүсийн үр сад, тэнгэрийнх нь улс биш юм гэхэд ямар ч л байсан хувь тавилантай улс оронд зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай боломжийн нэгэн болон мэндэлж, хорвоогийн тоосыг хөдөлгөн алхаж яваа хүмүүн билээ би.

Би Монгол гэж нэрлүүлж, Монгол цустай гэж омогшин бахархдаг, архи ч уучихдаг, авилгал ч авчихдаг, алтаа ч ухаад зарчихдаг, агаараа ч бохирдуулчихдаг хүмүүсийн л нэг. Гэ...

Бичсэн: 22:17, 2009-12-29 xvv
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд

Монгол хэт их гүрний бүрэлдэхүүнд байсан улсуудаас 17-р зуунд 4 их хаан билэгт хүмүүн төржээ. Энэ нь зүрчидийн Энэ-Амгаглан хаан, Монголын Занабазар, Оросын 1-р Пётр хаан, Энэтхэгийн Шах Жихан хаан нар болой. Монголын хэт их гүрний суурин дээр тэд ухаанаараа өрсөлдөж байлаа.
Тэдний дотроос Өндөр гэгээн Занабазар дэлхийн хэмжээний сод мастер, шашин улс төрийн бодлогыг хослон баригч, гэгээрсэн агуа их хувилгаан хүн.
Монгол түмнийхээ билгийн мэлмийд, үндэсний урлаг соёлын манлай болсон Майдарын гэгээн, язгуурын таван будда, цагаан, ногоон дарь эх, бүтээлээ дэлгэн дурайлгажээ. Монгол түмний сэтгэли...

Бичсэн: 21:49, 2009-12-28 Pagmaa
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бурханы хүүхдүүд болох Хутагт, хувилгаад гэж хэн бэ

Орчин үед Монгол орон амьд буддын уламжлалыг хадгалж буй ганц орон гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа юм билээ.
Яагаад гэвэл хүний сэтгэцийн гоц чадвар, сэтгэхүйн этгээд үзэгдлүүд хүний сэтгэлийн бузар дэв, муу муухайг сайн сайханд хувиргах дияан бясалгалын аргууд, түүний язгуур шалтгааны онолыг судлах талаар буддын гүн ухаан нэн урагш түрүүлж, хэдэн мянган жилийн уламжлал түүхтэй юм.
Хүн хүндээ зайнаас нөлөөлдөг, алсаас хүний сэтгэхүйг жолоодож, ятгаж мэдэж болдог энэхүү ид шидийн цаадах язгуур сурвалж нь хоосон чанарын онолд тулж очино. Үүнийг буддын гүн ухааны сэтгэл төдийтний ёсны хүр...

Бичсэн: 20:56, 2009-12-28 Pagmaa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Зүрх сэтгэлд нар манддаг

Сайхан өдөр байна аа. Сайхан андууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би чадна хүүхдийн бие даан төвийн шинэ жил тун сайхан болж өнгөрлөө. Зүрх сэтгэлд нар манддаг. Хүний сэтгэл гэж агуу юм даа. Өөрт байгаа хэдэн төгрөгнөөсөө аваад өгдөг нь хэд билээ дээ. Товчоор хэлэхэд 220 000 төгрөгөөр ёолк хийж дөнгөв. 120 000 төгрөг хүүхдүүдийн бэлгэнд, 120 000 төвийн багийш цалинд зарцуулагдав. Мөнгөний задаргаа: Амраа 100 000, Обод 50 00, Болороо 5+ зүрх сэтгэл, гар бие ,Чимгээ цасан охин, машин тэрэг + дулаан зүрх, Дөлгөөн 50 000 +  өвлийн өвгөн болов.  Ариунцэцэг бэлгэнд явалцсан + зүрх сэтгэ...


Бичсэн: 16:11, 2009-12-26 Обдоо
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сайхан өдөр

Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм даа. Дөнгөж сая гэнэтийн гэмээр үйл явдал болоод... Хууль зүйн яамнаас оны шилдэг ажилтан гэсэн шагналыг авав. 22-нд би гундаж гандсан бичлэг хийж байсан бол одоо сайхан ааштай, дотор гэрэлтэж байна даа.  Сайд өөрөө гардуулж байна. Над шиг бүдүүн тоймын нөхөр энэ удаад огт мэдээгүй байсан болохоор жинсэн өмд алаг цамцтай очиж шагналаа гардлаа. Сайд нүд нь орой дээрэ гарсан боловч дуугай л гардуулж байна. Би ч дуугай л гэмгүй царайлаад авлаа. Өнөөдөр оны шилдэг болсны найранд ирэх хүн байвал ирээрэй. Бүр хуулийн салбарын шилдэг болсон болохоор тэмдэглэлгүй өнгөрөөм...

Бичсэн: 16:02, 2009-12-25 Обдоо
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эссэ хэрхэн яаж бичих вэ?

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.  

1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.

2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх х...


Бичсэн: 11:18, 2009-12-25 xvv
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хуваарьтай шугам

...Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан наран бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном...

Тийм ээ, дэлхий дээр байгаа бид бүхнийг алтан наран ав адилхан гэрэлтүүлдэг. 2 андынхаа номыг өчигдөр уншлаа.

Өргөстэй ишийг нь харвал л сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь ондоо байдаг...

Хүний зөвхө...

Бичсэн: 23:59, 2009-12-24 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

О. Дашбалбар "Агсам тавимаар хорвоо"

Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ...

Бичсэн: 21:43, 2009-12-24 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

О. Дашбалбар "Галав эриний зөнч"

Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай!
Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэ...

Бичсэн: 21:41, 2009-12-24 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

4 болон олон мөртүүд

Дугариг цагаан саран
Үүлэн цаанаас мишээж
Дуу аялан би арманчиглан алхаж байхад
Дүн өвлийн жавар хацар чимхэн аяглаж
Дүрсгүй бужигнах ширхэгүүд хамар дээр буугаад хайлнаа гэж

   **  **   **

Хэрвээ надад хор байсан бол
Хүчээр чамд уулгаад өөрөө уух байсан юм
Хэн нэгэн Ромеог дуурайсандаа биш
Хэмжээгүй хайрандаа галзуурахдаа тэгэх юм...

   **  **   **

Зүрхэнд аялгуу алга
Зүгээр л дүүрэн байна
Романтик сайхан зүйл огт алга
Ороо нь орсон мэт дүүрэн л байна
Бичье гэсэн ч үгс алга
Бийр цаас нийлүүлсэн ч халил алга
Юм бүхэн л тэр л байна
Ерөөсөө л хэтэрсэн байна...

   **  **   **

Зүүд 1
Эргэлдэн бүжсэн нь зүүд байжээ
Инг...

Бичсэн: 01:52, 2009-12-24 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сайхны өмнө харц буруугүй

Хажуугаар өнгөрөх бүсгүйг би эргэж харлаа
Хайртай хүнээ мартсандаа тэгээгүй
Хан тэнгэрийн бүтээлийг сонжин нэг харсым
Харин өөрийн болгохыг хүсээгүй

Гунхсан сайхан бүсгүйг би эргэж хардаг
Гурав салаалсан гэзгийг нь хардаг
Гуйж очоод танилцъя гэж бодоогүй
Ганцхан хараад л баясаад өнгөрье гэсийм

Булбарайхан бүсгүйтэй зөрөөд би эргэж харлаа
Буцашгүй дурласан түүнийгээ мартаагүйээ
Бурхны бас нэгэн сайхан бүтээлийг
Бултхан хараад цаашаа явсан юм

Гоёл наадмыг үзээд би баяслаа
Гоонь гээд хайраа хайгаагүй юм тэндээс
Гоо охидын зураг шиг төрхийг ганц удаа
Гуутай бурхны жаазтай хөрөг шиг хараад л өнгөрсийм

Хараад өнгөр...

Бичсэн: 01:51, 2009-12-24 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Би хэн бэ ?

Урьд оруулж байсан бичлэгээ ахин нэг оруулж байна.  Би үүнийг ахин өөртөө сануулах хэрэгтэй болжээ. Бас нэмж хэдэн зүйл оруулав.


Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж...


Бичсэн: 09:41, 2009-12-23 Обдоо
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тэр яагаад ингэсэн бэ?

Тэр уг нь ингэе гэж бодоогүй юм аа. Яагаад ийм юм болчихов оо? ...

Бичсэн: 23:04, 2009-12-22 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бүсгүй чамд

Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унаса...

Бичсэн: 15:13, 2009-12-21 xvv
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шалгалт


Маргааш эхний улсын шалгалтаа өгнө. 28-нд дараагийн буюу сүүлийн...

Бичсэн: 17:28, 2009-12-20 Melody
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бэлэг

    Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйдээ төрс...

Бичсэн: 14:42, 2009-12-18 Обдоо
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шинэ жилийн үлгэр /зүгээр л унш даа/

   Тэвчсэнгүй ээ, дусал ниламс унагагаад хаясөөн..

 -Ээжээ аав я...

Бичсэн: 10:13, 2009-12-18 director
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones