...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Алдаа ямар үнэтэй вэ?

Амьдарлын ханиа зөв сонгоорой бүсгүйчүүд минь

Судлаачын хувьд гэмт хэргийн талаар янз бүрийн факт цуглуулж яваад анхаарал татсан нэгэн эмгэнэлт явдалтай холбоотой мэдээлллийг олж авсан юм. Энэхүү үйл явдал саяхан болсон бодит явдал бөгөөд энэнээс амьдарлын ханиа яаран сонгож байгаа эмэгтэйчүүдийг анхаараасай, бага сага ч гэсэн ухаарал аваасай гэсэн үүднээс бичсэн юм. Ингээд энэ эмэгтэйн захиаг толиулъя

          Юуны өмнө надад тохиолдсон энэ зовлон өөр бусад хүмүүст битгүй тохиолдоосой гэж найднам. Болдогсон бол жилийн өмнө болсон энэ явдлыг ухраагаад өөрийгөө ийм тэнэг алхам битгий хийгээрэй ...

Бичсэн: 10:26, 2009-12-17 Обдоо
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өдөр бүр аз жаргалтай

Бас нэгэн нартай өдөр, маргааш
Баяр баясгалан аз жаргалтай нэг өдөр, бүхэлдээ
Жирийн л нэг утаатай өвлийн өдөр, маргааш
Чиний тухай бодон инээмсэглэнэ, өдөржин
Уулзаагүй ч гэлээ бодолдоо төсөөлөн жаргалтай
Урдаас инээмсэглэх дүр, харцанд чинь ууссан, азтай
Уяхан энхрийд дурлах хувь заяанд төрсөндөө
Улам их баярлана би, бурханд
Цэцэгсээс ч илүү үзэсгэлэнг хором ч мартамгүй
Цээжинд мөрөөдөл дүүрэн, чанга тэврээд хамт
Цэнхэр тэнгэрийн доор хөтлөлцөн алхана, үргэлж
Цэнэг авна өглөө бүр, чинийхээ уруулаас
Үргэлж гүнжийгээ инээлгэнэ, эгдүүтэй инээдээр нь
Үнэхээр хөөрхөнд нь улам дурлана, тэгээд
Хүсэл хайр бүхнээ...

Бичсэн: 01:24, 2009-12-17 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дурсамж

Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай геометр
Давс граммалсан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Хайрлаж дурлалцсан гэнэн хосууд
Аашилж загнасан багш нар
Сэтгэл сэргээсэн завсарлагаа
Инээж эхэлсэн 1-р анги
Уйлж төгссөн 10-р анги
Энэ бүгд нийлээд 10-н жилийн дурсамж
Үерхэж дассан найз нөхөд
Үймүүлж дуусгасан хичээлийн цаг
Үйлээ үздэг ангийн багш
Хааяа зохиогддог ангийн ажил
Хагацаж салдаггүй найз нөхөд
Уйлж дуулдаг эцэг эх
Ухаарч өгдөггүй миний бие
Энэ бүхэн сурагчийн амьдрал
Эргэж буцахгүй зурвасxан үе...

(Эх сурвалж: месс...

Бичсэн: 11:08, 2009-12-15 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ай.... хүний хорвоо гэж...

Архи уувал архичин болчихдог
Авгай эргүүлбэл хүүхэмсэг гэчихдэг
Ажилгүй удвал гуйлгачин болгочихдог
Аядуухан байхаар ноомой гэчихдэг
Ай .... хvний хорвоо гэж !! ....

Сэмхэн дурлавал завхай л гэчихдэг
Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог
Сэpгэтлээ инээвэл ангалзуур гэчихдэг
Ай....хүний хорвоо гэж!!....

Санаснаа хэлчихээр шалчигануур гэчихдэг
Саймширч найзлахаар үнэгүй болчихдог
Ай.... хүний хорвоо гэж... яаж амьдрах ёстой вэ?

(Зохиогч, эх сурвалж тодорхойгүй...)

...

Бичсэн: 22:27, 2009-12-13 xvv
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Үзэсгэлэнт гүнж ногоон мэлхий хоёр

(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь өөрийнхөөрөө өөрчлөөд хүүхдэдээ ярьж өгөөрэй.)

Эрт ээ урьдын цагт нэгэн бяцхан ногоон мэлхий өөрийн намагтаа аж төрөн сууж, амар сайхандаа жаргадаг байж гэнэ ээ. Хэдийгээр намгийнхаа бусадтай адил энгийн л нэг ногоон мэлхий боловч төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө бусдаас өөр, илбэ шидэд автан хувирсан болохоор хэзээ нэгэн цагт цагаан морь унасан сайхан хан хүү болно гэж итгэдэг байж гэнэ. Мэлхий хүүг хэрэв үзэсгэлэнт гүнж уруул дээр нь үнсвэл түүнд шингэсэн хараал арилж буцаж хан хүү болох тухай, өөрийн улс нь ард иргэд, гэр бүлийнхэн...

Бичсэн: 20:44, 2009-12-13 xvv
Сэтгэгдэл (89) | Сэтгэгдэл бичих | Холбоос

blogmn.net сайтын бүх гишүүд анхаарна уу! :D Уулзаж танилцацгаах уу? Бас тоглох уу?

blogmn.net сайтын бүх гишүүд, гишүүн биш ч уншдаг бүх хүмүүс анхаарна уу!
Ирэх 7 хоногт Би чадна төвдөө хүн бүр хандив өгч, бас хоорондоо танилцаж ярилцаж нэг уулзацгаах уу?

Бас нэг Counter Strike тоглох саналтай байна. Эртхэн уулзаж тоглочихоод орой нь шууд уулзалтанд очсон ч болж байна. Дэмжихгүй байсан ч дэмжинэ үү!!!

Бичсэн: 00:53, 2009-12-12 xvv
Сэтгэгдэл (37) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гунигт дуу бүү аял .

      Би одооноос эхлэн эхнэр эсвэл найз бүсгүй хайхгүй байхаар шийдлээ.Блогоор ч тэр бодит амьдрал дээр ч тэр. Хайр дурлал энэ тэр гэж худлаа юм доо. Бүтэхгүй юм. Дэмий л сэтгэл зүрхээ өвтгөж зовоох . Залхаж гүйцлээ. Яг л нуруугаа авахуулсан морь шиг. Эмэгтэйчүүд намайг эр хүн гэхээсээ илүүтэйгээр ямар нэг “нийтийн хүн” эсвэл уйдсан үедээ гуниг сэргээгч, хөгжилтэй залуу, “запас дугуй” гэдэг нүдээр харах нь их.
                     Энэ ч яахав. Хүүхдийн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүмүүс сайт руу бүдүүлгээр халдаж доромжилж, дээрэлхэж байна. Тэр бидний тухай сайн мэддэг хүн бол...


Бичсэн: 16:09, 2009-12-11 Обдоо
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бичих шүлгийн мөр бүр модон санагдана
Би чамдаа зориулж илүү өөрийг бичмээр байна
Тааралдах тэрхэн мөчид нисэн одсон сүнс
Таашаал цэнгэлийн дээд гэмээр зүгээр л дүүрэн зүрх
Танил нэгэн бүсгүй чи миний гүнж...



Бичсэн: 01:06, 2009-12-08 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

...

Мөрөөдлийн гүнжээ төсөөлж зүүдэндээ би учирдаг байсан
Мөрөө давсан гэзгээ задгай тавьж, мөнгөн титэм өмссөн
Алаг нүд дулаахан харцтай, ааш ялдам гуалиг
Зүүдний дагинатай хамт зүлгэн дээгүүр зугаалж явсан
Төсөөллийн минь тэр гүнжээс 100 дахин илүү
Төрсөн бүсгүй хорвоо ертөнцөд байдаг гэж
Үнэхээр би ургуулж бодож явсангүй
Үүрийн зүүдэндээ харж байснаас минь илүү
Үзэсгэлэн төгөлдөр гэж байдгийг ч мэдсэнгүй
Үг яруу, ялдам зүүдний тэр дагинаас минь
Үлэмж дотно дулааныг 100 дахин илүү мэдрүүлж
Өөрийн минь зүрхийг уяраан ховсдох шидтэн
Өнгө алаг энэ хорвоод байх юм чинээ санаагүй
Өхөөрдөм инээд чинь тэр чинээгээ...

Бичсэн: 23:28, 2009-12-06 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ubuntu дээр GMobile-н интэрнэтэд холбогдох

Энэ асуултыг цөөнгүй хүн тавьдаг тул Мөнхбаатар андын блогоос хуулж орууллаа. Та мэдээллийн технологитой холбоотой зүйлсыг блогоос нь уншиж болно шүү: http://itblog.gmb.mn/
Зөвхөн GMobile гэлтгүй өөр интэрнэт хэрэглэдэг бас холбогдож болохгүй байгаа бол юутай ч оролдоод үзээрэй. Болж магадгүй.

GMobile-н интэрнэт хэрэглэдэг юм л даа. Windows дээр бол бараг л асуудалгүй нэт-д холбогдчихоод байгаа юм. Харин Ubuntu болон linux дээр тохируулж чадахгүй байгаа хүмүүс бас байж магадгүй гээд оруулчихлаа. GMobile-ийн acces-box нь dial-up, wireless, modem, usb-modem энэ тэрийн аль нь юм бүү мэд. Аль алинаа...

Бичсэн: 14:46, 2009-12-05 xvv
Сэтгэгдэл (30) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гашуун сургамж


Нэгэн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй манай ажил дээр хүрэлцэн ирж бидэнтэй уулзлаа. Баярцэцэг гэгч энэхүү хуульч бүсгүй цэл залуухнаараа хэрнээ нүдэнд нь гуниг хурсны учир гэвэл аймшигт осолд өртөж хамт явсан найз бүсгүйгээ алджээ. Түүний хоёр найз бүсгүйн нэг нь нуруу нугасандаа хүнд гэмтэл авсны улмаас насан туршдаа суунга болсон хэдий ч амийг нь аварсан хэмээн Баярцэцэгт талархаж яваа гэнэ. Угтаа Баярцэцэг түүнд тусалсан биш тэрхүү бүсгүй өөрөө амь насаа хадгалан үлджээ. Учрыг тайлбарлая.
Нэгэн сайхан өглөө гурван найз бүсгүй машин хөлөглөн хотын шуугианаас холдон амралтын өдрийг хөдөө өнгөрөөхө...

Бичсэн: 16:37, 2009-12-04 Melody
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

...

Инээмсгэлээд байна чамайгаа санаад
Итгэл дурлал дурлал бэлэглэсэн
Энхрий дотно харцыг чинь
Эргэн санах бүрдээ улам бүр дурлаж байна
Өнгөөр солонгорох ирээдүйг мөрөөдөлдөө би ургуулан
Өдөр өдрөөр би чамдаа дурлаж байна
Үзэсгэлэнт дулаахан бүхэнд чинь
Санан хүсэн дурлаж байна

Тиймээ инээд минь хүрээд байна
Тэр чигээрээ би чамд дурлаж байна
Холын тэртээ бүхэн ойртоод байгаа мэт
Хонгор бүсгүй чамд бага багаар татагдаж байна
Цаг хором бүрээр тэр дотор минь ургаж
Цахилах гөрөөс мэт бас тонгочон эргэлдэж байна
Итгэл хүч бэлэглэсэн ухаалаг үг бүхэн
Эсэргүүцэж тэмцэх аргагүй намайг тэр чигт нь булааж байна

Байнга ин...

Бичсэн: 07:59, 2009-12-04 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

"Тайчигч хулгайч хоёр"

      "Тайчигч хулгайч хоёр" ном худалдаанд гарлаа. Энэхүү номонд нэгэн цагт тайчигч хэмээх  гуншинтай нэгэн бүсгүйн талаар хүүрнэн өгүүлсэн энэ хүү зохиол түүхийгээрээ байхдаа л олны анхаарлыг татаж байсан. Үүний дараагаар  хатуу газрын хаалга татаж явсан зартай хулгайчийн амьдралын зам тайчигч хэмээх тэрхүү бүсгүйн амьдралын замтай огтлолцсоноор энэхүү зохиол  бүүр ч их сонирхол татаж билээ.  Нийгэмд хог шаар мэт үзэгдэж байдаг тэдгээр хүмүүс амьдралыг ямар шилний цаанаас харж байдаг бол?  Тэд хүмүүстэй хэрхэн ойлголцдог бол?  Тэд цэвэр ёс суртахуунтай хүмүүс мөн үү? гэх зэрэг асуултуудын ха...

Бичсэн: 11:27, 2009-12-03 director
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өөдгүй компьютер

Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан. Даарчих вий гэсэндээ машин барьж тээр шаалгүй тэврээд би гэртээ оруулсан. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй.
Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан. Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод...

(хахаха Хөөрхөн юм бэ Мессенжерээр ирсэн юм аа.)
...

Бичсэн: 11:22, 2009-12-02 xvv
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Талархал

Хүсэл хяслантай энэ орчлонд
Хүмүүн болж төрсөндөө талархаж байна
Ачийг нь хариулж баршгүй
Аав ээждээ талархаж байна
Халуухан дурлалын минь эзэн
Хайртай чамдаа талархаж байна
Наргиж муудсан ч надтай л хамт байдаг
Найз нөхөддөө талархаж байна
Эргээд ирээрэй гэж намайг дуудсан
Эх орон танд бүүр их талархаж байна

(Мессенжерээр ирсэн, зохиолч нь тодорхойгүй)
...

Бичсэн: 11:19, 2009-12-02 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Only you...

Өнгө ганган бүгдэд би дурладаг
Өхөөрдөм царайлаг охидод би дурладаг
Өдөр бүр би олон арав дурладаг
Өглөө бүр би зүрхээ үүрээд гардаг
Үдэш гэртээ дурлал...

Бичсэн: 06:47, 2009-12-02 xvv
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Only you...

Алдаж харвасан сумны зуу зуун шархыг
Анагаах бодис зэвэнд нь түрхсэн
Болор тунгалаг зэв нь хурц нэгэн сум
Бор зүрхний минь голч цэг дээр тусав...

Хөнгөн энэ сэтгэлэ...

Бичсэн: 06:19, 2009-12-02 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Зүрхний цэцэрлэг

Дурлал хэмээх хувингаар зөндөө их усаллаа
Хайр гэдэг нуураас шуудуу татахаар явлаа
Цэлэлзэн давалгаалсан нуур энүүхэнд байсныг оллоо
Цэцгээр хүрз хийгээд шуудуу тат...

Бичсэн: 05:58, 2009-12-02 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Анхаар, вирус

      Хэд хоногийн туршид мессенжрээр бас мэйлээр  таны таньдаг хэн нэгнээс   video, зураг үзэх урилга линкүүд ирж байгаа бол бүү нээгээрэй, бүү ороорой.
     Яла...

Бичсэн: 14:58, 2009-11-25 director
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Serial killers-9


Yang Xinhai , Yoo Young-Chul, бас Монгол гэмт хэрэгтнүүд...

Энэ удаад Азийн цуврал алуурчдыг оруулахаар шийдлээ. Азиуд угаасаа хаалттай ул.. Хийж ба...


Бичсэн: 16:36, 2009-11-23 Обдоо
Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones