...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Битгий айгаарай

Зарим аалзны тухай

Монголын өмнөд говьд тоонолжит аалз, талын цагаан тэмээн аалз, хилэнцэт аалз, загийн шар аалз тархах ба тэд шөнийн цагт идэвхитэй явж хоол тэжээлээ олж иднэ.

 

 

 

Загийн шар аалз - арваалж (Galeodes solifugides)

 

Монголын өмнөд говьд загийн шар аалз элбэг тархжээ. Хурдан гүйж харайхаас гадна үсэрч чадна. Загийн шар маш өвөрмөц үйл хөдөлгөөнтэй, ууртай догшин, ховдог амьтан тул бие биеэ барьж идэх, бусад төрлийн аалзыг хазаж гэмтээн барьж идэх явдал ч бий.

Загийн шар нь өөрөөсөө хор гаргадаггүй. Хазах үед хошуун дээрх хоол тэжээлийн үлдэгдэл арьсны гүнд нэвтэрч бохир оруулснаас ...


Бичсэн: 19:45, 2009-10-07 Melody
Сэтгэгдэл (31) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гаж донтонгуудын давхцалдаан

     Өнөө өглөө гэрийн дэлгүүрт ороод цай сахар авах гээд ортол эр эмгүй хөгшин залуугүй үс нь сэгсийсэн, хувцас нь сундуйрсан, ам нь бүүнкэрлчихсэн, нүд нь улаан гэж яаваа, гартиглачихсан,  цусгүй цагаан  царайтай  хүмүүс  л хаа нэгтэйгээс ирсэн зомбинууд аятай чив чимээгүй биенийгээ мөргөчих шахан чимээгүйхэн хөлхөлдөнгөө ямар нэг юм хайгаад нэгжээд байх шиг байнаа. Бодуул шар тайлах, гэдэс цатгах, амны цангаа гаргах, толгой тархины гажуудалыг зогсоох юм л хайжаагаа бололтой. Өчигдөр  дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр байгаагүй л байлтай, энэ хүмүүсийн гаж дон яагаад хөдөлчихдөг байнаа.  Дашбал...

Бичсэн: 13:39, 2009-10-07 director
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө

Амьтан алах яагаад зөв гэж?

Нэг хүний блог дээрээс нэлээн дээр үед уншаад өнгөрч байсан. "Гадныханд бэлэг өгөхдөө анхаараарай, арьс ширээр хийсэн зүйлс битгий бэлгэлээрэй дургүй байдаг гэх маягийн утгатай зүйлс байсан санагдана"

Аа гэхдээ Монголчуудын хийгээд жуулчдад зардаг, хүмүүст аваачаад бэлгэлдэг зүйлс бол ихэнх нь малын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ан амьтан, уулын зэрлэг амьтан биш өөрснөө үржүүлээд, өсгөөд, хамгаалаад тэжээгээд, илээд, үнсээд, маажаад зун нь өвс хадаж хадгалаад өвөл нь түүнийгээ өгч, өвдөхөд нь асарч, төрөхөд гэртээ оруулж, өнчирсөнг нь угжиж тэжээсэн тэр малын...

Бичсэн: 10:57, 2009-10-06 xvv
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Photoshop World Guru ялагч Монгол хүн болжээ

Монголын график дизайнер гэр бүлийн бүтээл дэлхийн тэмцээнд тэргүүлэв

Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе хэмээх компанийн нэр логотой байдаг. Кальфорнын алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Энэ программ дэлхийн дизайн урлангийн мастеруудын компютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж чөлөө завгүй ажиллан чөтгөр ч гайхмаар уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг билээ. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компют...

Бичсэн: 10:33, 2009-10-05 xvv
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бүдүүлгээс хамаргүй нь...

Урд талд 10 гаран насны хоёр жаахан охин алхана. "Аальгүй хогнууд вэ? Охинтой болохоороо даруухан хөөрхөн ааштай болгож хүмүүжүүлэх юм шүү..." энэ тэр гэсэн юм бас бодогддог болчихжээ. Тэгж явтал тэдний урд явсан нэг даруухан царайтай хөөрхөн охин мөхөөлдөснийхөө уутыг шууд унагчхаад авсангүй юу, ямартай ч алхаж явсан зам дээрээ хаячихлаа. Харин нөгөө "аальгүйчүүд"-ийн маань нэг нь "Хөөе чи хогоо аваач ээ!" хариуд нь "Сургуулиас гарчихсан байна шүү дээ"...

"Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж ард түмэн маань ярьдаг байсан. Гэхдээ "Соёлгүйгээс аальгүй нь мянга дээр" юм байна. Гол нь тэр охины эцэ...

Бичсэн: 07:44, 2009-10-04 xvv
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ямар вирусын програм хамгийн сайн бэ?

arstechnica.com нэгэн хэрэгтэй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд  судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч б...


Бичсэн: 23:33, 2009-10-02 xvv
Сэтгэгдэл (22) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Юу ч гэхүү

     Өнөөдөр нэг л бүрхэгхэн байнаа. Нэг андын эмээ нь талийгч болсон. Бас нэг андын багын найз нь бас л талийгч болсон байхын.  Хоёулаа өнөө өглөө шүү. 1998 оны энэ өдөр ардчилалын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан..Яачихсан өдөр вэ. Хичнээн олон хүн үүнд итгэж чадахгүй гансран суугаа бол. Үхэл гэдэг зүйл хэнийг ч  цаг нь болсон ч бай гүй ч бай дураа хүрвэл хэзээ ч хамаагүй дуртай цагтаа аваад л явдаг нь шударга бус мэт. Өглөөнөөс хойш одоо хүртэл утсаа аваад эмгэнэл илэрхийлэх  зүрх хүрэхгүй л сууна. Ирсний хойно явдаг нь жам ч гэлээ бурхан  өгсөн шигээ буц...

Бичсэн: 14:24, 2009-10-02 director
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

.NET programming in Ubuntu

Миний бие Линукс системтэй танилцаад 6 жил, Убунтутай танилцаад 3 жил гарантай болж байгаа ухаантай. Гэтэл Линуксын нэгэн боломжийг огт мэдэлгүйгээр өнөөг хүрчээ. Тэр боломжийг олж мэдэнгүүтээ Убунтуд дурлаж байснаа бүр хайрлах шат руугаа орлоо шүү дээ. Миний олж мэдсэн, надаас бусад нь аль хэдүйн мэддэг байсан болов уу гэмээр энэ боломж намайг ёстой л алмайрууллаа даа.

Би бээр Моно гээч зүйлийг хальт энд тэндэхийн мэдээний гарчиг дээрээс харсан ч яаг юу болохыг сонирхож уншилгүй өдийг хүрсэн билээ. Ном уншаад сууж байсан чинь .NET-ийн програмууд зөвхөн Виндоус дээр бус ямар ч платформ дээр ажи...

Бичсэн: 12:48, 2009-10-02 xvv
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сэмэрч хийсэх хэдэн үгс

Гуниг дагасан шөнийн уйтай мөчүүдэд

Гутрал чирсэн хайрын дурсамж хөврөх юм

Гундаж яваагүй сэтгэл зүрхний минь хүч

Гуйвж бас сэмрээд юм үлдэх шинжгүй ээ

 

Хайрлаж явахсан гэсэн бодолдоо

Хамаг бие минь дүрэлзэн асаж

Хатан бүсгүй төрхөнд чинь сэтгэл алдан шунаж

Харанхуй шөнийг умартаад шүлэглэж суух нь юун бэ

 

Догдлон байж чамайг хараад санаа алдан тайвширдагсан

Дорд муу үзэгдсэн ч хамаагүй дэргэд чинь л байхаар сайхансан

Дусал дуслаар нулимс бөмбөрөөд чамайг бас үддэгсэн

Дуу дуулан тайвшрах гэж дутуу хагас аялдагсан

 

Чиний үгийг хүлээсэн хоног өдрүүдийн уртыг яана

Чин зүрхнээсээ хайрласан цаг...


Бичсэн: 22:23, 2009-10-01 Тодбэх
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй


International Herald Tribune сонины 2009 оны 8-р сарын 3-ны өдрийн дугаарт энэ нийтлэл гарсан байсныг өнөөдөр л шивж оруулж амжлаа. Гадныхан бидний тухай юу гэж ярьж буйг сонирхоорой.

 

Amid search for Identity, a rush to venerate, and profit from, a conqueror.

BY DAN LEVIN

Jesus Christ lords over Rio de Janeiro, a quartet of American Presidents gazes patriotically from the face of Mount Rushmore, and Lenin keeps watch over his erstwhile namesake, St. Petersburg. But if there were a global contest to honor larger-than-life men on a colossal scale, Mongolia might just vanquish them all-again. Gengh...


Бичсэн: 21:29, 2009-10-01 Melody
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Цуврал алуурчид- 3

Белль Ганнес  /1859-1908?/

Энэ удаад та бүхэнд онцгой цуврал алуурчнаар “бэлэг” барьяа гэж бодлоо. Энэ бол эмэгтэй цуврал алуурчин  Белл Ганнес юм.

“Алуурчин эхнэр” гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд алдаршсан тэрээр 1859 онд Норвегийн цагаач иргэний гэр бүлд төржээ. Өөр нэг мэдээлэлд түүнийг Христианд төрсөн, хэрмэл илбэчин эцэг нь охиноо ид шидэнд сургасан ч гэж ярьдаг. Белль 1884 онд Макс Сорсенсон гэгчтэй гэрлэсэн боловч нэг ч хүүхэд төрөөгүй учраас 3 охин үрчилж авчээ. 1890 онд Макс Сорсенсон нас барж эхнэртээ их хэмжээний даатгал үлдээжээ.  Оршуулгын дараа Белл их хэмжээний даатгал авсан ...


Бичсэн: 11:59, 2009-09-30 Обдоо
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Hero

     Хүнд гайхуулаад байх юм биш ч гэсэн би тамхинаас гарч чадсандаа баяртай байна. Үүнээс хойш, түүнээс цааш би баргийн юмыг бол даваад гарчихаж чадна гэдэгтээ маш итгэлтэй болсон шүү. Хүн өөрөө өөртөө баатар байж болдог.
     Тамхинаас гарах тийм амар биш л дээ. Олон жил татсан над шиг хүний тухайд бол тийм амар байгаагүй. Гэхдээ мөнгө төгрөг үрэхгүйгээр , эрүүл мэнддээ оруулах хамгийн зөв хөрөнгө оруулалт бол тамхийг хаях явдал. Би багцаагаар бодоход 14 жил татжээ. /7 дугаар ангиасаа татсан гэж үзвэл/ Энэ хугацаанд нэг удаа чихэндээ янз бүрийн юм нааж нэг удаа тамхинаас 1 сар гарч байсан. Тэ...

Бичсэн: 08:45, 2009-09-30 Обдоо
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Joomla! 1.5 Монгол орчуулга гарлаа

Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.

Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу....

Бичсэн: 11:58, 2009-09-29 xvv
Сэтгэгдэл (26) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Чамдаа

Чиний минь уруул бал бурмын амттай байлаа

Чин зүрхний хайрын улаан дарсны өнгөтэй байлаа

Чимээгүйхэн инээмсэглэх нүд чинь оддын гэрэл гэгээтэй байлаа

Чихэнд сонсогдоогүй ч зүрхний чинь цохилт янаг хайрын хөгтэй байлаа...

 

Булбарай гарыг чинь атгаад явахад бусдаас би жаргалтайгаа мэдэрлээ

Бурхан гуйсан ч чамайгаа өгөхгүй ээ гээд ардаа нуугаад алхалмаар байлаа

Борхон нүдэнд чинь сэтгэл татагдаад хайрын мананд төөрөө юу би чин...


Бичсэн: 23:22, 2009-09-28 Тодбэх
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Янаг хосын дуулал

Хайрын цэцэрлэгт хүрээлэнд хос залуус алхална

Ханхүүгээ  сугадаад хөөрхөн бүсгүй мишээнэ

Ханаж цадаж уйдамгүй дурлалын харцаар ширтэлцэнэ

Хагацаж салгаж боломгүй хайрын сэтгэлээр гагнагдана..

 

Хүсэж бас тачаадсан халуун амьсгаагаа мэдэрцгээж

Хүний нүднээс далдхан хоёулхнаа байхыг л эрхэмлэнэ

Харанхуй шөнийн жиндээх салхийг анзаарах сэхээгүй тэд

Хайрынхаа илчэнд дул...


Бичсэн: 23:19, 2009-09-28 Тодбэх
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Цуврал алуурчид -2

Жон Уэйн Гейси

 

 

 

 

 

(3 сарын  17, 1942 – 5 сарын 10, 1994)

John Wayne Gacy: Чикаго, Иллинойс муж,

Ял: Цаазлан хороов:  5 сарын 10-нд , 1994 (52 насанд нь)

1972–1978 онуудад нийт 33 залуугийн /хүүхдүүдийн/ амь насыг хөнөөжээ. 

 

 

 

 

 

Солиотой гэмээр хүний ухаанд багтамгүй энэ гомосексуал цуврал алуурчны тухай Холливудын хэд хэдэн кино бүтээгдсэн байдаг юм. Түүнийг хамгийн...


Бичсэн: 11:41, 2009-09-28 Обдоо
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ганцаардан хөрвөөсөн хүсэл

Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэ...

Бичсэн: 09:45, 2009-09-28 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ДУРЛАЛДАА ШАТСАН ЗҮРХ



Дуулим хорвоод чамтай учраад
Дурлалын галд өр зүрхээ шатаалаа
Дуулаж бас уйлмаар ч юм шиг
Дуусаж барагдахгүйгээр гунимаар ч юм шиг


Холхи оддын анивчааг ширтээд
Хонгор ...

Бичсэн: 23:34, 2009-09-27 Тодбэх
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Туулайн бөөр



-Жимс идээч, Мэлоди!
-За зүгээр ээ.
Тоохгүй байтал тогооч ах "Энэ жимсийг заавал идэж үз" гэсээр урьд өмнө огт харж байгаагүй нэгэн төрлийн жимсийг өглөө. Туулайн б...

Бичсэн: 17:53, 2009-09-27 Melody
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ХАЙРЫН ҮГ


Хайрлаж явахын сайхныг хонгор чамаасаа мэдэрлээ

Хайрын дууны ая эгшигт энэхэн мөчид уярлаа

Хацар гоо чиний сайхан төрхөнд сөхөрлөө

Хамаг бие сэтгэл минь бүсгүй чамруу тэмүүллээ


 

Үзмэн ягаан уруулд чинь бал бурам шингээ юу

Үзэсгэнт сайхан төрхөнд чинь саран авхай уусаа юу

Амраг хайрын сэтгэлийг минь гал мэт өрдөөд байна

Алаг хөөрхөн нүд чинь хархүү намайг соронздоод байна

Амтлаг сайхан уруулыг чинь шимэн шимэн таалахсан

Алган дээрээ үсийг ...


Бичсэн: 17:41, 2009-09-27 Тодбэх
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones