...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Би хаана төрөө вэ?

 
            Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангин...

Бичсэн: 17:43, 2009-02-17 Pagmaa
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сайн байцгаан уу!

Сайн байцгаан уу? Blogmnii hamt oloon.
Өнөөдрөөс эхлээд би та бүхэнтэй үзэл бодол, мэдлэг оюунаа солилцож байхаар танай блогт нэгдлээ






Бичсэн: 16:50, 2009-02-17 Pagmaa
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv

 

Сайхан шүлэг олвол чамдаа л уншуулмаар санагдаад …



Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv
Хачин тунгалаг тэнгэрээс чамайгаа ширтэж
Vл vзэгдэх салхитай цуг хацрыг чинь илбэн
Vvрд чамтайгаа амьдрахсан гэж шивнэж суугаа шvv

Зуны vдшийн нартай цуг өвдгийг чинь дэрлэн
Зулзган хус шиг гоолиг бэлхvvсийг чинь энхрийлэн
Өөр хэн ч хvрээгvй цэвэр биеийг чинь vнэрлэн
Өврийн хангайн цэцэгс бvхэнтэй цуг өлмийд чинь сөгдөж байгаа шvv...
Хамгаас ариухан чамайгаа харахсан гэж
Ханагар дэлхийн уул бvхэнд би шингэсэн
Хасын тунгалаг царайг чинь vнсэхсэн гэж
Халгин урсах салхи бvхэнд ...


Бичсэн: 13:12, 2009-02-17 Amaraa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Надтай бүжиглээч...

Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр
Цав цагаан даашинзтай чамайгаа
Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе

Огцом цоглог аянд урья
Омголон бүсгүй минь надтай бүжиглээч
Бусдын нүднээс харамлан гайхуулж
Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе...

Надтай бүжиглээч...

Бичсэн: 23:12, 2009-02-16 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эзэн чинь баймаар

Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...

Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар...
...

Бичсэн: 23:00, 2009-02-16 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

чөтгөр чарладаг...



Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч
Цээжин дотор чөтгөр чарладаг
Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь
Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж

Хацрыг нь тачаадан харамлахдаа
Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг
Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар
Хайрыг нь булаан эзэмдмээр гэж

Авсанд нь бүгдийг  хийчихье гэж
Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг
Алчихмаар санагдана тэр залууг нь
Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж

Хардан багтрах сэтгэл адгана
Халууран бачимдаж оволзоно, шатам
Ганц түүнд л гэж шунах чөтгөр
Галзууран дотроос чарлаж байна...



...

Бичсэн: 00:29, 2009-02-16 xvv
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

My love

Өнөөдөр би жаргалтай байна
Үнэрийг чинь санаад мөрөөдөж сууна
Үсний чинь торгон ширхэг бүхнийг гартаа төсөөлж
Үнсмээр хацрын булбарай арьсыг уруулдаа ургуулж
Өндгөнд мэдрэгдэх зөөлхөн торгоныг мөрөөднө
Үлгэрийн дагина инээмсгэлэл зүрхэнд тодорч
Өхөөрдөм дурлам хоолой сэтгэлийн гүнд эгшиглэнэ...

Мансуурал, гуниглал, жаргал, инээмсгэлэл...
Чи, мөрөөдөл, амьдрал, гэрэл, үүл, харанхуй, зүүд... 
 
An empty street, an empty house
A hole inside my heart
I'm all alone, the rooms are getting smaller...

...

Бичсэн: 00:29, 2009-02-16 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Намар шиг...

Нэрийг нь мэдэх зүсийг нь таних ч танихгүй бүсгүй чи
Нэг мэдэхэд гуниг төрүүлж бодолд оруулна
Хаа нэгтэй чи минь алхаж яваа байх
Хавь ойроо цацруулан гэрэлтүүлж яваа байх
Харин миний энд бүүдгэр манантай л байна
Хаашаа ч гарцгүй хана намайг тойроод
Хааяа хааяахан гуниглаад суудаг болчихож
Намар болоод навчис унах шиг
Надаас чамайг холдон явснаас болоо юм уу
Өөрөө би ингээд сууна гэж мэдээгүй байсан юм
Өнөөдөр чамайг мартчихсан сууна л гэж санасан
Өөр нэгэнд дурлаад дуулж явна гэж бодсон
Үргэлж бодоод санаж дурсах хугацаа ч байгаагүй
Үргэж холдохыг хичээсэн ч чадахгүй нь
...

Бичсэн: 00:29, 2009-02-16 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

яв эсвэл ир

Зүүдэнд ирээд байдгаа больчихгүй юм уу та
Зүгээр байлгаж болдоггүй юм уу гэмгүй байхад
Орой үдэш зөвшөөрөлгүй зүүдэнд ирээд байдаг
Одоо чи ер нь хэн юм бэ
Ядаж байхад нимгэн нойтон хувцастай
Ялдам аашилж үсээ дэлгэн эрхлээд
Үүрд ч хамаагүй илбээд баймаар торгон
Үнэр нь согтоож ховсдоод байдаг шидтэн
Үнэгчлэх зүүдэнд ирээд байдаг гүнжтэн минь
Өөрөөс минь жаахан холхон байгаад өгөөч
Үгүй эсвэл үргэлж хамт байгаач
Үүрийн зүүдэнд л ирэх чинь тамлаж байна намайг
Үүл манан дунд төөрчихсөн 
Өөрийгөө би олохоо байчихаад байна...
 
I'm sitting in here in a borring room
It's just another r...

Бичсэн: 00:29, 2009-02-16 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ирээдүйн аав, ээж болон шинэхэн аав ээжүүдэд зөвлөх нь..

Энэ зөвлөгөө нь ирээдүйн ээж, аав болох залуус болон саяхан ээж аав болсон бүх хүмүүст хандаж байгаа гэдгийг анхаарна уу. За олон таван үгээр яахуу шууд зөвлөгөөгөө эхлээд эхлээд явчий. Одоо гадуур аймар утаатай байна ш дээ тэ. Тэрэнтэй холбоотой зөвлөгөө.

 

Зөвлөгөө 1.  Хэрвээ хүүхэдтэй болхоор төлөвлөсөн бол намар битгий жирэмсэн болоорой. Учир нь жирэмсний эхэн үеийн зулбалт утаатай холбоотойгоор өвлийн саруудад маш их байдаг гэж байсан. Тийм болхоор тооцоотой байх нь хамгийн эхний зөв арга хэмжээ шүү.

 

Зөвлөгөө 2. Дараагийн алхам бол эхнэр тань жирэмсэн болсон л бол зун ч бай өвөл ч б...


Бичсэн: 00:20, 2009-02-16 xvv
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

өөрийн ордны зурхайг өрөөлийн газраас копи пэст хийв

Кетчупээс будаа идэв https://ketchup.blogmn.net/20222/

эндээс копи пэст хийв. http://360.banjig.net/p/blogs.php?user_id=272512 кэкэ. Та ч бас ороод өөрийнхөө ордыг хайгаад олоорой. ерөнхийдөө уншаад үзтэл өөрөө өөрийгөө дотоод сэтгэлдээ дүгнэж боддогтой минь 70-80 хувь нь тохирч байна шүү. Магтсан хэсгүүдийг тордуулав. Ер нь намайг хэлчихсэн хэсгүүдийг нь. Харин таалагдаагүйгээ бүдэгрүүлсэн. Ногооноор байгаа нь зөрчилдсөн алдаа байв...
Мөн зурхай дараагийн болон өмнөх орд руугаа хэр зэрэг ойр төрснөөс бас хамаардаг гэдэг. Би болохоор жинлүүрийн бараг тэг дунд болохоор цэвэр жинлүүр гэж хэлж ...

Бичсэн: 21:08, 2009-02-14 xvv
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Улаан хацарт зоригт эр


Эх орон минь гэж бодтол саяхан "Морин хуур" наадмыг Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулгад үзэж явахдаа энэ зургийг хараад дуу алдан авсан юм. Гайхамшигтай зурагт самбар Хилийн Цэргийн Удирдах газрын гадаа байх юм. Тэр баруун гар талын улаан хацарт хүүг хараад өөрийн эрхгүй хайр хүрэв. Ёстой л нөгөө "Чин амрагтаа хэлж үзээгүй мөртлөө Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлсэн юм" гэдэг шүлэг түүнд тохирч байна. Овчаркны харц яг зурагчин дээр тусчээ. Дурандаж буй хилчин хархүүгийн баруун гарын чигчий хурууг анзаар. Ийм залуусаар мануулсан хил маань халдашгүй байна гэдэгт итгэнэ, би....

Бичсэн: 20:05, 2009-02-14 Melody
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бид эх орондоо хайртай


МОНГОЛ гэдэг Зоригтон эрчүүд нь зодгон дор өсөж,
                             Зогсоогоороо нөгчдөг зоримог сайхан эх орон
МОНГОЛ гэдэг Саран гоо саальчин охид нь Салхинд борлосон сайхан эх орон
МОНГОЛ гэдэг Тэнгэр нь цэлмэг, Тэгш тал нь цэлгэр, Тэнд суугчид нь цэмцгэр
                              Тив дэлхийд хосгүй сайхан эх орон
МОНГОЛ гэдэг Уул нь өндөр, Ургац нь өтгөн, Урсгал нь тунгалаг
                              Уужим сайхан эх орон
Хас банкны сурталчилгаан дээрх энэ шүлэг таалагдлаа, яагаад заавал сурталчилгаа гэхээр нэг бол харь хэлний үг өгүүлбэр, нэг бол хуулбарласан хэлл...


Бичсэн: 20:05, 2009-02-14 Melody
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хайрын өдрийн мэнд!



Зүрхнийхээ түлхүүрийг атгасан ганцхан түүндээ хайртай гэдгээ хэлээд үнсээрэй... Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе!


Бичсэн: 08:55, 2009-02-14 xvv
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

500 орчим юникод Монгол тиг

Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё тигүүдээр бичих боломжтой боллоо. Энэ тигүүдийг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!

Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ тигүүдийг мөн тараахад туслаарай.

Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж тигүүдээ татаж аваарай.

Windows үйлдлийн системд зориулсан суулгац хувилбар
Татах:
Хөнгөн хувилбар (180 орчим фонт): Unicode_Mongolian_Fonts_light.exe
Бүтэн хувилбар (500 орчи...

Бичсэн: 18:03, 2009-02-13 xvv
Сэтгэгдэл (206) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Цагаан сар

За юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ.
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f62380e011f65aa57d00269/ холбоосыг мессенжерээр явуулсан Оргио анддаа баярлалаа. Тэгээд нэлээн урт юм байна. Би өөрийнхөөрөө түүгээд тавьчлаа. Бүгдийг уншихаас залхуурсан хүн миний редакторласан хувилбарыг уншиж болно шүү. Нэлээн бодууштай хэрэгтэй зүйлс гэж бодсоноо түүлээ:

... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал ...


Бичсэн: 15:28, 2009-02-13 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

хөггүй

Хөггүй зүрх зурагдсан пянз шиг
Хүслээр болихгүй чийртэй гиншинэ
Аяыг нь хөглөөд аваач бүсгүй минь
Аль дуртайгаа хүссэнээрээ тоглооч

Гонгинох зүрхний минь чихийг
Гоолиг хуруугаараа мушгиач
Хөгийг нь тааруулж аваад
Хүссэн аяа тоглооч...


Бичсэн: 13:27, 2009-02-13 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

дахиж гаргамааргүй...

Торонд зүрхээ цоожиллоо
Тонгочиж байгаад ядрана биз
Дахин ингэхгүйн тулд
Даавуугаар бүтээж орхиё

Сэтгэлээ хайрцагт түгжлээ
Сэмрээд замхрах биз
Гэнэдэж алдахгүйн тулд
Гинжээр гадуур нь хүлье



Бичсэн: 13:10, 2009-02-13 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хар тамхи

Хий сонсоно хоолойг, чих
rnХэзээний төсөөлчихнө инээмсэглэлийг, нүд
rnУргуулан бодож гиеүрнэ, тархи
rnУдирдлага алдаж тэмүүлнэ, хөл ...
rn
rnТайван байлгахгүй зүрх ядаргаатай
rnТархийг өдөж дарамтална
rnНэг нэгнээ эрхтэнүүд уруу татаад
rnНэхэх хугацааг гиеүрэн үрнэ...
rn
rn
rn 

Бичсэн: 13:10, 2009-02-13 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ойлгохгүй..

Сайхан бас үзэсгэлэнтэй нь ганц гэхгүй ээ
Санах төдийд зүрх сандардаг нь юу вэ
Өөрөөсөө илүү хайртай, дуртай гэхгүй ээ
Өр зүрхийг эзлээд байгааг нь гайхна
Үнэндээ юунд татагдаад байгаагаа мэдэхгүй
Өдөр бүр тааралддаг бусадтай л адил ч
Үйлийн үр үү, мартъя гээд чадахгүй нь
Үргэлж шунах сэтгэл орох газаргүй
Өрц дэлдэх зүрх намжих янзгүй

...

Бичсэн: 13:04, 2009-02-13 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones