Тэмдэглэлийн талаар:
Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд
Миний холбоосууд
*
*
*
*
|
Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд
Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ. Гэхдээ орос хэлээр
Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. Харин Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. Очихгүй бол бүр ч онигор болно”. Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш...
|
Бичсэн:
12:47, 2009-02-05 Amaraa |
Сэтгэгдэл (8)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
тэвчээрэн тулгуур
|
Үргэлжлэл...
Итгэл бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ.
Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх...
Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болн...
|
Бичсэн:
23:14, 2009-02-04 xvv |
Сэтгэгдэл (17)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
гэвч...
|
Өөр нэгэнтэй учраад мартсан нь үнэн
Өр зүрхнээсээ арчсан нь үнэн
Үгүйлж шаналахаас залхсан нь үнэн
Үлдэн сэтгэлээсээ хөөсөн нь үнэн
Гэвч,
Таарвал би чамдаа дахиад дурлана
Давтагдана бүх зүйл эхнээсээ
Далавч ургаад холын холд нисэж одно
Дарсанд согтон мансуурч солиорох л биз
Гэвч,
Харамсдаггүй би, харамсахгүй сүүлд ч
Хаягдаад үлдсэн ч, орхиод явсан ч
Хараад л үлдэнэ, мөрөөдөөд л хоцроно
Хайрандаа өлгийдөн залбираад л зогсоно
Гэвч,
Маргааш амьдралын зам дахин огтлолцвол
Магадгүй нүдэнд чинь би өөрөөр харагдвал
Зүрх сэтгэлүүд холбогдон хөтлөлцвөл
Зүлгэн дээр гэрээн бариад амьдра...
|
Бичсэн:
22:55, 2009-02-04 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
анья...
|
Холын холд тэнэн одох бодлоо яалтай
Хонгор түүнийг бодож болохгүй хорвоог яалтай
Хорих тусам зөрүүдлэн цовхчих зүрхээ яалтай
Хослож чадахгүй тавиландаа гомдох сэтгэлээ яалтай...
Нийлж чадаагүй нь зовлон гээд уйлаад ч яахав
Нимгэлж дундлана гээд уугаад ч яахав
Зүрх сэтгэлдээ хайрлан жаргах боломж нь байхад
Зүгээр л бодолдоо тэврээд инээмсгэлээд алхая...
Би тэрлүүлж цовдлуулсан зовлонт биш
Бие нь шархалсан өвчтөн биш
Битүү шаналж уйлагнахаа болино
Бирд сэтгэлээр шунахаа тэвчинэ...
Чишш чимээгүй...
Үгээ залгиад, нүдээ анья
Өнөөдрөөс эхлээд би зүгээр л залбирна
Өөрийнхөө шун...
|
Бичсэн:
22:55, 2009-02-04 xvv |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мазаалай юу идэж байна вэ?
Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг Алтайн өмнөх говийн Мазаалайн шанд, Шар хулс, Цагаан Богд, Цагаан тохой, Хуцын шанд, Өлзии билгэхэд нутагладаг мазаалай баавгайн идэш тэжээлд 26 зүйл ургамал оролцдогийг бүртгэсэн байна. Мазаалай баавгайн идэш тэжээлийн ургамлын зүйл (Ялгадсанд тохиолдсон ургамал) Р. Тулгатын мазаалайн бааснаас тодорхойлсон 26 зүйл ургамал дээр бид 6 зүйл ургамал нэмж бүртгэснээр Алтайн өвөр говийн нэр бүхий нутгийн мазаалай баавгайн тэжээлд янз бүрийн улиралд 32 зүйл ургамал ямар нэгэн хэмжээгээр оролцдогоос 2 зүйл хармаг, намхан бажууна. 4 зүйл зээргэнэ, 2 зүйл ...
|
Бичсэн:
20:22, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (10)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мазаалай махчин уу? аль эсвэл өвcчин үү? Таагаарай!
Алтайн өвөр говийн мазаалай баавгайн одооны идэж байгаа тэжээлийн бүрэлдэхүүний 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай зүйл эзлэж байгаа нь энэ зүйл нэн ховор амьтны амьдралын хэвийн үйл ажиллагаанд зохицон, хоол (боловсруулах эрхтний физиологит нийцсэн бүрэлдэхүүнтэй хүнс хэрэглэж байна гэж үзэх онолын үндэсгүй юм. Мазаалай баавгай өөрөа махан идэшт амьтан. Махан идэшт амьтны хоол боловсруулах эрхтний анатомын бүтэц, физиологийн үйл ажиллагаа өвс ургамлыг өвсөн тэжээлт амьтдынх шиг бодисын солилцоонд оруулж, өөрийн эрч хүчийг нөхөн сэргээх тийм золилдолгоо байхгүй, тийм үйл ажиллагаа ч ...
|
Бичсэн:
20:22, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мазаалайн зүй бусын хорогдол маш бага болтугай!
Сүүлийн жилүүдийн мэдээнээс үзэхэд бамбарууш дагуулсан мазаалай үзэгдэх нь ховордсон байх юм. Жил өнжиж төрдөгөөс үзэхэд нөхөн үржил, нөхөн төлжил тааруу амьтан болтой. Эр, эмийн тооны харьцаа тодорхойгүй учир үржлийн биологийн чадавхийг тодорхойлох төсөөлөх ч боломжгүй юм. Өргөн уудам говь цөлөөр бие биеээсээ- хэт их алслагдсан тул жилд ганц тохиох үржлийн үедээ эр эмийгээ олж үржилд орох нь бэрхшээлтэйн дээр нутаг алслан сэлгэх боломж тааруу олон жил нэг нутагт байран амьдарч байгаа бодголиуд хоорондоо цус ойртох биологийн зохисгүй үзэгдэл байж болох талтай.
Байршил нутгийн хэт гандуу э...
|
Бичсэн:
20:22, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мазаалайн үрс маш олон болтугай!
|
Мазаалайн ороо хөөцөө V-VIII сард болж ичээндээ II-III сард ихэнхдээ ихэр бамбарууш гаргадаг. Нялх бамбаруушаа торнитол төрсөн эвш ичээ нүх, бамбаруушныхаа ойр хавиар гөрөөлөн идэшлэдэг. Мазаалай баавгайн үржил, бамбаруушийн /торнилт өсөлтийн талаар тодорхой судалгаа үгүй боловч V сарын сүүлчээр бамбарууш нь мануулын чинээ болдог тухай яриаг А.Болд тэмдэглэсэн байдаг. Баавгай өөрөө том биетэй ч төл нь маш жижигхэн дөнгөж 500 грамм жинтэй төрдөг юм. Хайгуулынхан, судлаач, байгаль хамгаалагч нартай тохиолдсон үйл явдлаас үзэхэд ихэнхдээ бамбарууш дагуулсан эвштэй тааралдсан тухай ярианаас үзтэ...
|
Бичсэн:
20:22, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Улсын нийслэлд ирсэн анхны мазаалай
|
Жараад оны эхээр хил хамгаалах албаны байлдагч Цагаан Богд ууланд III сарын дундуур хадны агуйн амсар дээр нялх гөлөгний чинээ 2 бамбарууш байсан тухай ярианаас үндэслэн үзэхэд мазаалай баавгайн бамбарууш мөн л бусад зүйл баавгайн адил жижигхэн төрдөг бололтой юм. Хил хамгаалалын хайгуулын 2 байлдагч 2 бамбарууштай эвш нэг уулын агуйд байран байхыг олж мэдээд бамбаруушнаасаа эхийг нь холдохыг хэд хоног хүлээсэн боловч хүн байгаан сэжиг авсан эвш 8 хоног нялх бамбаруушнаасаа огт холдоогүй ажээ. Байнга ажиглаж байж эхийг нь идэшлэхээр жаахан холдох хооронд 2 бамбаруушийг нь авч амжиж майхандаа а...
|
Бичсэн:
20:18, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мазаалайн зан араншин
Мазаалай баавгай тайван бэлчиж идэшлэж яваа юм уу алхах үедээ нэн аажуу удаан хөдөлгөөнтэй, болхи, бөөдии амьтан мэт харагдана
.
Тайван алхаж буй мазаалай
Гэхдээ мазаалай баавгай сонор сэрэмжтэй, чимээ холоос сонсдог, хараа тааруу амьтан. Цочиж үргэсэн үедээ хөнгөн шаламгай, уулын өөд, уруу ялгалгүй хол хол харайж далд ордог. Хад асганд дүүлэх, дамжин гүйхдээ маш гарамгай, шалмаг. Баавгайнуудын адил дошгин, ширүүн хэдэр зантай. Бамбарууштай эвшнээс бусад нь ганцаараа амьдардаг. Ус, тэжээл дээр юмуу хаана нэгтээ тохиолдохдоо биө биенийгээ хажиглан архиралдан арцалдаж хэдэрлэнэ.
Чад...
|
Бичсэн:
19:57, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Дөрвөн улирлын өнгө
Ичээнээс гарснаас хойш III-V сард мазаалай баавгайн өвлийн үс бараг хөдлөхгүй хэвээрээ байдаг. Хуучин ус V сараас эхлэн даахирч ширэлдэн дороос нь шинэ ус ургана. Дал мөр зоогоор үлдсэн өвлийн үс VIII сар хүртэл дайхарсан хэвээр байсныг А.Г. Банников, Э.М.Мурзаев нар ажигласнаас үзэхэд энэ хавийн үс хамгийн сүүлд унадаг бололтой. Зуны үс тачир сийрэг, сор хэлбэртэй байдгаараа өвлийнхөөс ялгаатай байдаг. ...
|
Бичсэн:
19:25, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Юу ч хамаагүй юу таарсанаа иднэ ээ жишээ нь...
Мазаалай баавгай ургамлаас гадна цох шоргоолж зэрэг шавж хахилаг ногтруу шувуу, хар сүүлт, янгир ямаа, хавгтай тэмээ туулайн сэг зэм бор шишүүхэй, хадны барагчин, шар чичүүл, морин цөцүүл, өмнөговийн алагдаага, козловын атигдаахай гэх мэт мэрэгчдийг иддэг(Тулгат, 1993) байна. Мазаалай баавгайн амьтны гаралтай хүнсэнд шавж 25 хувийг, шувуу 5 хувь, хөхтөн амьтан 70 хувийг эзлэж байна. Амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтөн дотроос 51 хувийг мэрэгчид(жижиг дугай дотор амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтний хувийн жинг амьтны сэг зэм-19, мэрэгчид-51,нийт 70 хувь ...
|
Бичсэн:
19:19, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мазаалайн дуртай өвс, ногоо, жимс жимсгэнэ
Тэмээн хөх буюу ерөндгөнө Зээргэнэт хөндий
M
Орос махирс мазаалай баавгайн дуртай хүнс
Улаан гоёо Цагаан гоёо аргамжин цэцэг
Мазаалай баавгайн үндсэн хүнс зээргэнэ
Хөмөл таана
Мазаалай баавгайн хамгийн дуртай сайн иддэг хармаг(Nitraria Sibirica Pall) түүний жимс
|
Бичсэн:
19:03, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Мазаалай бол элдэв идэшт амьтан-Юу ч хамаагүй иднэ гэсэн үг л дээ
Мазаалай баавгай элдэв идэшт амьтан. Түүний ялгадас, бэлчээр нутагтаа идэшлэсэн байдлаас үзэхэд тэжээлийн зонхилох хувийг ургамал эзэлдэг. Хавар ихэнхдээ бажууны өнжмөл үндэс, мап, амьтны сэг зэм, зун хармагийн жимс, шагшуурга, махирс, сухай болон хэд хэдэн зүйлийн ургамлын ургал эрхтэн, цэцэг, жимс, бор шишүүхэй, шар чичүүл, морин чичүүл, хадны барагчин, алагдаага, голио, царцаа, дэвхрэг, зүйл бүрийн амьтны сэг, намар ургамлын үндэс, ургал эрхтэн, жимс, үрээр идэшлэдэг амьтан. Идэш тэжээл ховор, хамгийн гандуу нөхцөлд багаахан нутагт хязгаарлагдмал амьдралтай энэ зүйл ховор, том махан идэшт а...
|
Бичсэн:
18:55, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Миний амьдрал-Энэ амьдрал Эгэл биш ээ, Энэ амьдралаас өөрийгөө би олсоон!
Мазаалай ингэж амьдарна аа товчхондоо бол
Мазаалай баавгай намрын сүүл өвлийн эхэн сараас ичээнд орж хаврын эхэн сард ичээнээс гардаг. Эвш ичээндээ төрж бамбаруушаа торнитол түүнийхээ ойр хавиар гөрөөлж бэлчдэг. Эр болон сувай бодгалиуд нэгэн үе ичээнийхээ оир хавиар хүнс гоочилж байснаа баян бүрд хавиар гөрөөлж бэлчдэг. Хаврын хавсарганд гол төлөв өтгөн шагшуурга, эрс, том хад нөмөрлөн байрладаг. Салхи шуурга багатай үед аараг толгодоор хэсэн бажууны өнжмөл үндэс ухаж иднэ. Ногоо соёолж зүйл бүрийн ургамлын үндэс хөөж, навч нахиа гарах V-/I сард захын нам уулсын хажуу бэл, аараг толгод сайр ...
|
Бичсэн:
18:40, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Өвөлжөө-Зэгстэй дулаахан газарт тухлаж аваад унтана аа
Мазаалай баавгай намрын сүүл, өвлийн эхэн сараас хаврын эхэн сарын дунд хүртэл говийн хахир хатуу хайрган өвлийг ичээндээ унтаж өнгөрөөдөг амьдралын өвөрмөц хэмнэлтэй амьтан. Эгц цавчим хадтай уулын хадны гүн агуй. хаана хаанаасаа нөмөртэй нишэнгэн туж шугуй, сухайн ширэнгэ зэрэг хамгийн дулаан, хүн амьтаас зайдуу, нуугдацтай орчинд хэвтэр засч ичээндээ бэлтгэдэг. Ичээний хэвтэртээ хатсан нишингэ, дэрс, үет ургамлууд зузаан зулж дэвсч зөөллөдөг. Мазаалай ичээгээ хамгийн зэлүүд нуугдацтай орчинд засдаг тул тэр болгон хүнд үзэгдэх нь нь ховор.
Мазаалай баавгайн хуучин ичээ
Цагаан богд у...
|
Бичсэн:
18:35, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Намаржаа-Нишингэн туж
Алтайн өвөр говийн мазаалай баавгай намрын улиралд бажууна-хармагт сайр садарга, таана-хөмөлт уулын ам хөндий, дэрст, нишингэн туж, хадтай нам уулсын бие, баян бүрд задгай уст нутагт зонхилон байрлаж намрын сүүл өвлийн эхэн сараас ичээлэх орчноо амидан байрладаг.
Мазаалай баавгайн намрын идээшил нутаг нишингэн туж
|
Бичсэн:
18:31, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Зунжаа-Зээргэнэтийн хөндий
Хаврын сүүл зуны эхэн сараас ургамал соёолж, зүйл бүрийн ургамлын навч нахиа дэлгэрэх үеэр нишэнгэ-сухай-тооройт баян бүрдийн шугуй, түүний булаг шандг задгай усны ойр хавь, зээргэнэ-бажууна-хармагт уулын хөндий, бэл аараг, гуу жалга, сайр садаргат толгодын бие хажуу, туж нишэнгэт, туж зээргэнэт шугуй, баян бурд мазаалай баавгайн зуны үндсэн идээшил нутаг болдог.
Нишингэ-сухай-тооройт муж Мазаалайн зуны идээшил нутаг
Зээргэнэт туж - Мазаалайн зуны байршил
...
|
Бичсэн:
18:22, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хаваржаа-Алдарт сэгс цагаан богд
Мазаалай баавгай өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдэн бие биеээс алслагдсан говийн дундаж өндөр бэсрэг уулс, түүний ам хөндий, аараг толгод, хадтай уулсаар хүрээлэгдсэн баян бүрдэд идээшин нутагладаг амьтан.
Мазаалай баавгай хавар ичээнээс гарсны дараа их хавсарга, шороон болон цасан шуургатай үед баян бүрдийн нишэнгэн шугуй, өтгөн дэрс, сухайн ширэнгэ, хадны нөмөр нөөлөгийг бараадан байрладаг. Ичээнийхээ ойр хавьд байх олонтаа.
Цагаан Богдын оргил Мазаалай баавгайн хаврын идээшил нутаг
...
|
Бичсэн:
17:53, 2009-02-04 Amaraa |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Унагахгүй...
|
Гараас минь атга би унагаахгүй
Гарч ирээд үнсээд явсан ч би уйлахгүй
Чанга зуур битгий алдаарай
Чамайг би ямар ч байсан гаргах болно
Зүгээр л би мөчир байж ч чадна
Зүүгдэж бариад гараарай
Зөрж гараад орхиод одсон ч болно
Зөөлөн гарыг чинь дурсаад ургаад л үлдэх болно
Ямартай ч хөтөл намайг
Явмаар бол хамтдаа гулгасан ч болно
Амьдрал хэмээх мөсөн талбай дээр
Аль алиныгаа түшээд эргэлдсэн ч болох...
2009.1 ...
|
Бичсэн:
16:01, 2009-02-04 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|