...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

“Монгол бэлэг” уралдааныг зарлажээ

Монгол Улсын Ерөнхий сайдын зарлигаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх Соёл урлагийн газраас нийт гар урчуудын дунд нэгэн сонирхолтой уралдааныг зарлажээ. Удахгүй болох цагаан сарын баярыг тохиолдуулан зарласан уг уралдаан нь “Монгол бэлэг” хэмээх нэртэй бөгөөд арьс, эсгий урлал, уран баримал, уран хайчилбар, хатгамал оёдол, хөөмөл зутгамал төмөр урлал, яс модон сийлбэр, баримтат кино, дуу хөгжмийн цомог гэсэн төрлийн бүтээлүүдийг авах аж. Харин уралдааны бүтээлүүдийг ирэх сарын 16-ныг хүртэл Монголын уран зургийн галерей дээр хүлээн авах юм байна.

Д.Аз
http://www.news.mn/news...

Бичсэн: 18:59, 2009-01-26 Amaraa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Магадгүй ээ

Говь цөлд сүүлчийн мазаалай үлдэж байж магадгүй

Гол мөрөн сүүлчийн удаа урсаж  байж магадгүй

Гоо сайхан байгаль гэж үгүй болж магадгүй

Гомдоллон уйлах дэлхий ээжийгээ бид сонсоогүй байж магадгүй

Горыг нь амсаад хүн төрөлхтөн сүйрч бас магадгүй ээ


Бичсэн: 18:27, 2009-01-26 Amaraa
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сэгс цагаан богдоос ирсэн Тэнэмэл мазаалайн захидал

Сэгс цагаан богд найраглал арай биш л дээ

Сайхан хотын
Цатгалан хүмүүс ээ

Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэнэмэл мазаалай би
Сайн гэхэд хэцүү л байна

 

Манай үүгээр ган болоод

Мал амьтантай хүмүүс олшроод

Мануусын иддэг хоол ховордоод

Махчин байсан би вээр бараг

Мацагтан болоод байна

 

Өлсөж үхэхгүй эрхэнд би

Өдөржин газар ухаж

Өвсний үндэс идэж

Өлөн ходоодоо дүүргэж явна

Өдгөө бараг гэгээрээд байна

 

Махны тарганыг идэж

Машины томыг унаж

Машид баяжсан та нар

Маргаашийн өдөр амьдрах үр хүүхдээ

Мазаалай надаас ялгаагүй болгож байна

 

Идэх уухын их шуналд чинь

Ижий дэ...


Бичсэн: 15:31, 2009-01-26 Amaraa
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ханилахаас өөр аргагүй


Марс гариг дээр ямарч амьд амьтан байхгүй, гэхдээ амьдралыг цоглоох магадлал боломж хамгийн өндөр гариг тул хүн төрлөхтөн эх Дэлхийгээ сүйрүүлсний дараа тэнд нүүж очихын тулд судалсаар. 2004 оны 1-р сарын 4-нд Ангараг гариг дээр эхний аппарат буужээ. Тэнд ус байгаа эсэхийг тогтоох зорилгоор буусныг уншигч Та андахгүй билээ. 
 
MER-2 аппаратын нэрийг сурагчдын дунд зарласан эссе бичлэгийн уралдааны дүнд өгсөн бөгөөд Spirit, түүний ихрийг Opportunity гэж нэрлэжээ. 

2003 оны 6-р сарын 10-нд Spirit аппаратыг ачсан Delta II сансрын хөлөг Дэлхийгээс хөөрөв. 180 кг жинтэй авсаархан Spirit Анга...

Бичсэн: 01:02, 2009-01-25 Melody
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

нялхрал...

...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...
(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
 
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...


...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса...

Бичсэн: 21:28, 2009-01-24 xvv
Сэтгэгдэл (23) | Сэтгэгдэл бичих | Холбоос

PAPER ART



Cайн байцгаана уу ойрд хөөрхий муу блогтоо салхи оруулсангүй шүү нээрээ. За тэгээд жаахан жуухан завгүйн дээр захуу зан жаахан хачирлаад шалтаг гэвэл зөндөө зөндөө. Нэг уншигч маань уул нь надаа их эрт захисан юм цаасан урлалын талаар мэдээлэл өгөөч гэж аль эрт л гуйж байсан тэгсэн чинь би гэдэг биеэ тоосон дүнхүү завгүй залхуу хоёроороо шалтаглаад зондоо удчихлаа уучилаарай. (Өмдний өвдөг цоортол сөгдөж хөөрхий духыг цөмөртөл мөргөв) Цаасан урлал бол их эртны урлал бөгөөд дундад азиас хөгжин улмаар их наран улсын ивгээлт ардуудын далай их буянаар сонгодог утгаараа хөгжсөн түүхтэй. Цаасан ...

Бичсэн: 14:30, 2009-01-24 DESI
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хонгорын элсний хайрын домог



Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр үргэлжлэн гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрлана.

Хонгорын элсний баянбүрдэд элдэв төрлийн шувууд чуулан, цахилдага цэнхэртэн ургаж, Сэрүүн Булгийн шүд хага ташим рашаан амны цангааг тайлна. Холгүй орших Хонгорын голын төмөр гүүр социализмын үед тарвас, хүнсний ногоо тариалан, бас ч гүй онгоц буудаг талбайтай байсан аж ахуйн залуусын нууцлаг болзоог дурсан ганихрана.

Хонгорын ...

Бичсэн: 00:30, 2009-01-24 Melody
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монголын өнгө...

Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:

http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398
Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая .

http://www.anjigai.com/post.php?post_id=129154





Бас гоё зурагнууд байна лээ. Тэр морь хөтөлсөн хүмүүсийг хараад л оронд баймаар санагдавшд хэхэ.
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b

ЭНД ДАРЖ Надиагын зу...


Бичсэн: 15:13, 2009-01-23 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шувууд ганганахад сэтгэл гэгэлзэн уярах мөртлөө, Шуурга сөрөн морьтой давхих дуртай юм

Шувууд ганганахад сэтгэл гэгэлзэн уярах мөртлөө

Шуурга сөрөн морьтой давхих дуртай юм

Ботго буйлахад өрөвдөөд нулимс унагах мөртлөө

Бороо сөрөн цувгүй алхах дуртай юм

Жаахан чамайгаа санаж бэтгэрээд гуних мөртлөө

Жавар салхи сөрөн толгой өргөх дуртай юм

Зөөлөн хатуугийн хооронд аргамжаатай мөртлөө

Зүрх сэтгэл минь чамайг санах дуртай юм

Чамдаа зориулав
...

Бичсэн: 14:30, 2009-01-23 Amaraa
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

NTRegOpt registry compactor

Regitry гэдэг бол Windows үйлдлийн системтэй компьютерийн гол тохиргоог агуулдаг хэсэг юм. Харин энэ нь удах тусам нэмэгдэж, компьютерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

NTRegOpt бол registry compactor буюу шахаж цэгцлэгч програм юм.

Таньд зөвлөхөд энэ програмыг хэрэглэхдээ  нээлттэй байгаа бүх програмаа хаагаарай. Суулгасны дараа танаас доорх цонхтой адил цонх нээгдэн асуулт асууна:


Энд хэдийгээр Vista бичигдээгүй ч NTRegOpt Албан ёсны веб саит дээр нь Vista-г бүрэн дэмжинэ гэж бичсэн байгаа.

Үүний дараа та хэрхэн таны регистиг янзлаж буй статусыг харах болно.

Ингээд дууссан...

Бичсэн: 12:22, 2009-01-23 xvv
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Yahoo messenger-н нууцуудаас

Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.



Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр ...

Бичсэн: 11:05, 2009-01-23 xvv
Сэтгэгдэл (34) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Зүүд минь ээ


Саяхан нэг зүүдэнд Баянзүрх дүүргийн орос эмнэлгийн тэнд нэг газар явж байсан чинь гэнэт Богд Хайрхан маань жинхэнэ галт уул болоод дэлбэрэх гээд ээ, хүмүүс Богд уулыг унтарсан галт уул байсныг нь мэдээгүй гэнээ, инээдтэй юмаа , тэгээд яг галт уулын дэлбэрэлтийн өмнө баахан үнс нурам тэнгэрээр нэг цацагддаг юм уу даа тэр нь дээрээс унаж ирээд л, йо бүх хүмүүс сандарч гүйгээд л, үнэхээр аймаар, би гэдэг хүн гэртээ гүйж оронгуутаа хамаг бичиг баримтаа хийдэг цүнхээ аваад, laptop-оо аваад л, гарах гэснээ за юу ч гэсэн ганц хоёр цамц аваадахья гээд л , йо йо аймаар үнэмшилтэй гэхдээ тун аймшигта...

Бичсэн: 23:25, 2009-01-22 Melody
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Мессенжэрт нуугдагсад



Яагаад нуугдаад байдаг юм? Хүн алж хүрээ талсан биш. Өдрийн од шиг орж ирж ганц хоёр үг сольчихоод л таг нуугдаад л... Нуугдсаар залхахгүй байна уу? Яахав, мессенжэрт тийм тохируулга байдаг л даа, тухайн хүнд дандаа offline харагддаг, тэрийг бас зарим нь хэрэглэдэг. Ойлголгүй яахав дээ. Нуугдагсад дундаас нэг хүнийг онцлон хэлэх гэсэн юм. Бүү ай. Зогсоо чөлөөгүй чалчигнах гээгүй, цаг завыг чинь үрэх гээгүй ээ, мэнд устай л явья, гадаадад байгаа хүн хэцүү л байдаг байлгүй, тэр тусмаа ажил хийж мөнгө олох гэж байгаа хүн бол бүүр хэцүү.  Би өдий болтол амьдрахдаа хэнд ч гай болоогүй юм шүү гэдгий...

Бичсэн: 21:00, 2009-01-22 Melody
Сэтгэгдэл (20) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Жаргал өөд тэмүүлэгчид


Манай ангид сурч байгаад 2004 онд Төв аймагт шилжин суралцсан шавь маань өнөөдөр Солонгосоос утсаар ярив. Нягт нямбай, сурлага сайтай хүү амьдралын шаардлагаар Солонгос явж ажилласан нь тодорхой. National Geographic сэтгүүлд АНУ-ад ажиллаж амьдрахын тулд Латин Америкийнхан тэр аяараа зүтгэдэг тухай өгүүлсэн нь монголчуудын Солонгосыг зорихтой утга нэг ажээ. Alex Webb-ийн зургуудыг харахад арьсны өнгөөр биднээс өөр хэдий ч үрчлээ, нүүр хувирал тун ижилхэн хүмүүс таваарын багоноос /ачааны галт тэрэг/ зүүгдэн аз жаргалын диваажин хэмээх Америк орныг зорино. Барих барьцгүй шахуу галт тэрэгний гө...

Бичсэн: 19:28, 2009-01-22 Melody
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Надаас холд

     Ёоооё ойрд нээрээ үнэхээр гэцүүджийнаа.   Сэтгэл доторх бөөн хатуу юмыг үйрүүлж хаях гэж хөмхийгөө зуусаар байтал хамаг араа салж унах нь. Хүмүүс Хайр дурлал, эхнэр нөхөр, архи тамхи, сээгий мээгий, баяр ёслол, анд найз, цас мөс, шүлэг найраглал, гээд л есөн шидийн сэдвээр жуман зүйл бичиж байхад би бээр  уттгатай хийгээд  утгагүй  бичлэгийг баяртай болоод бахдалтайгаар бичиж бөгөөд мутарлаж суухын сацуу зөв болон буруу алин болохыг үл ухааран ийнхүү суунам. . Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй, зүүдэнд харагдахгүй, толинд тусахгүй,  энэ муу намайг яадаг гээч. Намай...

Бичсэн: 17:41, 2009-01-22 director
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Жаргалтай хайранд шингэсэн Жаахан зүрхний минь Жавартай үдшийн үглэл

 

Жаргалтай хайранд шингэсэн

Жаахан зүрхний минь

Жавартай үдшийн үглэл ийм байна ..


Ээмгээ тайлаа болов уу тэр минь

Энэ жил үзэгдээгүй жавар байх чинь

Ээдээ мөн чиг тачигнаж байна даа

Чихнийхээ омгийг хайрчихвийдээ тэр минь

Чимээгүйхэн зүрх зовиноод байх чинь

Чиний төлөө гэх сэтгэл дэнслээд байна даа

Хүйтрэх тусам зам улам гөлийнө дөө

Хүрэх замд нь хальтиргаа бага л таараасай бурхан минь

Хүний л дээд тэрнийг минь түшиж хайрлаарай тэнгэр минь

...

Бичсэн: 16:36, 2009-01-22 Amaraa
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Жавартай өдрийн монолог

Жавартай цэнгэг агаартай сэнгэнэсэн хүйтэн хийгээд, харанхуйлсан нүдгүй босоо шороон шуурга, хувингаар цутгах мэт дуутай шуутай азарган бороо намайг байгаль хийгээд хувь заяа, бэрхшээл зовлон, өстөн дайснаа сөрж амьдарсан, өөртөө эзэн болж тэнгэрийн доор эрх чөлөөтэй омголон явж ирсэн Монгол хүн гэдгийг минь сануулж цог хийморийг минь сэргээх шиг болдог. Өсөж төрсөн нутаг минь надад зөөлөн хатуугийн туйлыг үзүүлж ертөнцийн үнэнийг арьс мах, оюун бодолд минь шингээнэм. Халууцах хийгээд даарахын хооронд, хасах нэмэхийн ялгал зуун нэгж байлаа ч Монгол хүн энэ л нутагтаа төрж, энэ л нутагтаа өсөж,...


Бичсэн: 16:10, 2009-01-22 Amaraa
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тамхи бэлгийн сулралд хүргэдэг

Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...

Бичсэн: 13:45, 2009-01-22 xvv
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хадаас хадахад пифагор хэрэггүй.

Хүү, Кетчуп хоёрийн надад бичсэн сэтгэгдэл 2 өөр өнцгөөс юмыг харах боломжийг олгож байна.  Тун зүгээр энэхүү сэтгэгдлүүдийг залуустааа толилуулъя  гэж бодлоо. Уншаад үзээрэй тун зүгээр шүү. Эвлүүлэг нэмэлт хачиргүй шууд л хийсэн болно.

 

Хүү: Анддаа гэж хэлэхэд нэг байтугай нэлээн хэдэн эмэгтэйг ч, нэг цэцэрлэгийн анги шиг хүүхэдтэй болсон ч хайрлаад явах зүрхтэй залуу минь битгий ай.

Мэдээж бидний өмнө хариуцлага тулж ирнэ. Гэвч бид даваад гарч чадна. Чи ямар ганцаараа зүтгэх биш, та 2 хамтдаа зүтгэнэ. Байргүй машингүй бол яадаг юм бэ хашаанд байшин барья, болохгүй бол бас нэг хос найзт...


Бичсэн: 10:23, 2009-01-22 Обдоо
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хацар чимчигнэм...


Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...

Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b

...

Бичсэн: 23:00, 2009-01-21 xvv
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones