Тэмдэглэлийн талаар:
Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд
Миний холбоосууд
*
*
*
*
|
Сүүлчийн Неандерталь бүсгүй
|
1994 оны 3-р сард Умард Испанийн нэгэн агуйд аялж явсан залуус агуйн салаа руу оров. Хөл доор нь юм тээглэхэд, хартал хүний эрүүний яс шорооноос цухуйж байв. Гэмт хэргийн ул мөр оллоо хэмээн цагдаад мэдэгдсэн залуус 43,000 жилийн өмнө өөд болсон хүмүүсийн 140 ширхэг ясыг илрүүлжээ. Хожим судлаачид малтлагаар 1500 гаруй яс олсон нь хамгийн ихээр Неандертальчуудын үлдэгдэл олдсон газраар EL Sidron агуйг алдаршуулав.
ДНХ-н шинжилгээгээр тэдгээр хүмүүсийн насыг төдийгүй үхлийн шалтгааныг, гадаад төрхийг нь тогтоожээ. Тэрхүү шинжилгээний дүнгээр, тэдгээр хүмүүс цайвар арьстай, улбар өнгийн ү...
|
Бичсэн:
10:23, 2008-12-24 Melody |
Сэтгэгдэл (11)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хэвтээ Босоогийн агуй
|
Хэвтээ Босоогийн агуй нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан суварга хэмээх байгалийн үзэсгэлэнт газрын ойролцоо оршино. Дундговь аймгийн Өлзийт сумаас 70 км, Уланбаатараас 426 км, Мандалговиос 156 км, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 40 км зайтай үзэсгэлэнт Цагаан суваргын зүүн талд хойт өргөргийн 44″30″, зүүн уртрагийн 106″57″-д Э.Авирмэд уулын хөндий говь дунд байрладаг. Уг агуй нь гарал үүслийн хувьд элэгдэл эвдрэлийн гаралтай.
Агуйд орохдоо зогсоогоороо, улмаар бөхийж, цааш явган суун мөлхөж, хамгийн нарийн хэсэгт нь элгээрээ газарт наалдан мөлхсөөр агуйн нөгөө амаар нэвт...
|
Бичсэн:
08:46, 2008-12-24 Melody |
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
iPod-оос компьютер руу дуу хуулах.
|
iPod-ноосоо дуунуудаа хэрхэн компьютер руугаа хуулах вэ? Floola хэмээх програмын тусламжтайгаар та үүнийг хийж чадна. Энэ програм нь үнэгүй бөгөөд iTunes шиг дуу оруулж чадахаас гадна дууг компьютер рүү гаргаж хуулж чаддаг ба, ер нь iPod-той ажиллах нэлээн олон боломжтой. iPod-ноосоо дуугаа хуулахын тулд програмаа ажиллуулаад (програмыг суулгах шаардлагагүй шууд ажиллана) өөрийн iPod-ныхоо загварыг яг зөв сонгох шаардлагатай. Өөрийн iPod-ны загварыг мэдэхгүй бол энд дараад мэдээд аваарай. Тэгээд програмаа ажилласны дараа Item->Copy to... гэж ороод дуугаа ямар байдлаар нэрлэн хадгалахаа сонг...
|
Бичсэн:
17:23, 2008-12-23 xvv |
Сэтгэгдэл (41)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Баярлалаа найзуудаа
|
Би чадна төвийн үйл ажиллагаанд тус дэм үзүүлсэн бүх хүнд баярлалаа. Сайхан сэтгэлт андууд, алс хол суугаа хүнлэг сэтгэлт залуусын ачаар тус төвийн үйл ажиллагаа сайн явагдаж байгаа гэдгийг үүгээр уламжлан хэлэхэд таатай байна. Тиймээ бид нэг сувгийн , нэг сэтгэлтэй тийм л сайхан хүмүүс. Та нараараа бахархаж байгаа шүү. Хүүхдийг бодож байгаа тэр гэрэл гэгээтэй сэтгэл чинь тэднийг ирээдүйн та нар болгох юм шүү .... Хүүхдүүд маань ч та бүхэндээ баярлаж байгаагаа үгээр илэрхийлж тэр сайхан цагаан сэтгэлээрээ “баярлалаа ах эгч нараа “ хэмээн дамжуулсан юмаа.. Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас, бид т...
|
Бичсэн:
16:23, 2008-12-23 Обдоо |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хүн дотроосоо дулаацдаг
Залуу замд гарчээ. Тэр явах хүртлээ зөвхөн түүнийг зөвхөн түүнийг боддог, хайрладаг. Хэр удахаа мэдэхгүй ч гэсэн эргээд ирэхэд байна гэсэн бодол нь түүний сэтгэлийг дулаацуулна. Андуу ташаа алдаа оноотой хэдэн долоо хоног, магад сар, жилээр түүнийг хүснэ бас хайрлана. Нууцхан…. . Гэхдээ тэр хэзээ ч хэлж зүрхэлдэггүй л байлаа…. Хотын гудамжаар дүнхийсэн өвлөөр алхаж яваа түүнд одоо хүнийг хүлээх хэрэг байхгүй болсон мэт…. Хүнийг хайрлах тэр цагт гадаа өвөл байна уу үгүй юу гэдэг нь огтын хамаагүй ч зүрх хамгийн дулаахан..... Орхиод одсон тэр мөчид үлдсэн тэр сэтгэл магад зуны аагим халуунд...
|
Бичсэн:
11:13, 2008-12-23 Обдоо |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Багш минь арай ч дээ
|
Ажлын хажуугаар бас нэг Их сургуулийн диплом өвөртлөхөөр зүтгэж байгаа хүнд долоо хоногийн 5 өдөр зүтгэхэд заримдаа хүндрэл гарнаа, гаралгүй яахав. Өөрөө өвдөнө, хүн өвдөнө, ажил гарна, хөдөө явна, гэхдээ л бид чадах ядахаараа хичээж, таслалтгүй шахуу хоёр жил зүтгэж байна. Гол нь гурван долоо хоногийн өмнө нэг өдөр багш нарын маань нэг нь согтуу хичээл оров. Архины үнэрээ нуух гэж уг нь бохь зажлаад ч юмуу, ямар нэгэн байдлаар ичиж зовмоор байтал багш минь ширээ тохойлдон, жишим ч гүй, нүдээ онийлгон дуугаа өндөрсгөж хэл амаа орооцолдуулан байж 3 цагийн хичээлээ заав. Манай ангийнхан яасан бэ...
|
Бичсэн:
09:59, 2008-12-23 Melody |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Нийтийн тээврийнхэн
|
Нийтийн тээврийнхэн нээрээ ингэмээр юм байна даа...
Бичсэн: ketchup | 2008-12-21 | 10:04
өнөөдөр дийлэнхи монголчуудын маань сэтгэхүй, амьдралд хандах хандлага, амжиргаа, боломж нь ямар түвшинд байгааг авч үзвэл үнээ нэмээд асуудал сайжирна гэхэд хэцүү л байх дөө. өнөөдөр бидэнд илүүг төлсөнөөр илүү тав тухыг эргүүлэн авна гэсэн сэтгэхүй ч тэр, баталгаа ч тэр бүрэлдээгүй байна.
үнэндээ олонхийн дунд аваад үзэхэд манайд цаг нартай уралдаад байхаар тийм хариуцлагатай ажил ч алга. ер нь ажилтай хүмүүс ч ховор байна. ер нь нэг гиюүрээд ч байгаа юм шиг салан задгай л хүмүүс шүү дээ бид.
су...
|
Бичсэн:
17:15, 2008-12-22 xvv |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Уйлах гэхээр нүд хорсоод
|
Доншуучилж шиншилж яваад үүнийг оллоо. шууд санал нэгдсэн тул доор тавилаа.
Уг нь манайх Оросоос цахилгаан авдаг өндөр хүчдэлийн шугамын аль нэг хэсэгтээ, хотоос зайдуу (ямар нэгэн юм боллоо гэхэд нийслэлд нөлөөлөхөөргүйгээр тооцоолоод) атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй л юм байх даа. Энд тэндээс зээл аваад л, алт ухаад л байдаг. Яагаад Герман юм уу Япон ч юм уу технологи өндөр хөгжсөн улсаас тусламж хүсээд, зээлээд ч болсон нэг атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй юм бол?
Тэгвэл цахилгааны үнэ хямдраад, одоогийн нүүрс тоосонд зарах мөнгө ч хэмнэгдээд, цахилгаан станцуу...
|
Бичсэн:
13:25, 2008-12-22 director |
Сэтгэгдэл (8)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
үнэн үг шар тос
|
Үнэхээр хотдоо хайртай царай гаргаад л хөгжил цэцэглэлтийн, бас юу юуны ч билээ нэрэмжит олон жил зарлаад байдаг, утаагүй жил гэсэн жил байсымуу даа гүй юу, би л санахгүй юм. Бусад орнуудыг бодвол манайх юм юмаараа л эрүүл шүү дээ, өөрсдөөл гаднаас хог, хор, өвчин оруулж ирээд байгаа болохоос биш. Энэ юуных вэ? Энэ хайрынх уу? Үгүй ээ, энэ бол манай томчуудын ''ач'' . Манай томчуудын бүх юм нь том шүү дээ.Том бөгс, том гүзээ, Том ам, Том толгой, Том машин, Том газар, Том бизнес, Том онгоц, Том зээл, гээд л. Яриад байвал бүх юм нь том, харин нэг л юм нь жижигхэн
Тэр юу вэ, тэр бол т...
|
Бичсэн:
12:29, 2008-12-22 director |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Үлэмжийн чанар
|
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.
Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жарг...
|
Бичсэн:
10:37, 2008-12-22 xvv |
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Утаанбаатараа яах вэ?
|
Би бодох юм... Уг нь манайх Оросоос цахилгаан авдаг өндөр хүчдэлийн шугамын аль нэг хэсэгтээ, хотоос зайдуу (ямар нэгэн юм боллоо гэхэд нийслэлд нөлөөлөхөөргүйгээр тооцоолоод) атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй л юм байх даа. Энд тэндээс зээл аваад л, алт ухаад л байдаг. Яагаад Герман юм уу Япон ч юм уу технологи өндөр хөгжсөн улсаас тусламж хүсээд, зээлээд ч болсон нэг атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй юм бол? Тэгвэл цахилгааны үнэ хямдраад, одоогийн нүүрс тоосонд зарах мөнгө ч хэмнэгдээд, цахилгаан станцуудын утаа байхгүй болно, гэр хорооллуудаа хямд үнэтэй цахилгаан...
|
Бичсэн:
01:24, 2008-12-20 xvv |
Сэтгэгдэл (17)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
What isTrojan?
|
Тэнэж яваад нэгэн мэдээлэл мэдэж авлаа. Хэрэг болох болов уу гэж бодоод энд толилуулъя.
Trojan гэж юу вэ?Trojan гэдэг үг ихэнх хүмүүсийн дунд үл мэдэгдэх хэвээр байгаа бөгөөд яг юу болохыг нь олон хүн мэддэг байсан бол Trojan нь тийм ч их тархахгүй байсан биз. Хаа сайгүй л Trojan гэсэн бөөс харагдаж байдаг.Trojan нь spyware, adware, болон бусад вирус шиг malware буюу онцгой софтверүүдийн нэг гэж хэлж болно. Trojan нь одоогоор бусад malware вирусууд шиг тийм аюултай болоогүй байгаа ч компьютерт тань нэвтрэн орж, элдэв асуудал үүсгэдэг.
Trojan яг юу хийдэг вэ? гэвэл Trojan нь worm буюу интернэ...
|
Бичсэн:
14:47, 2008-12-19 director |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Би төвлөрч чадахгүй байна.
|
Ойрдоо маш их нерв, уур унтуу, хараал ерөөл болж байна. Хийсэн ажил, харьцаж байгаа хүмүүс, гэр орон гээд л надтай холбоотой ямар нэгэн зүйл бүгд л миний эсрэг босчихсон юи шиг санагдаад боож үхье гэвч бор шидэмс олдохгүй явна. Улс амьтны хэлдгээр бол гэр орондоо ном уншуулах хэрэгтэй гэхийн. Уг нь бол би шүтлэгтэй, эмээгийн зааж өгсөн мэгзэм, зүрхэн тарнийг уншиж д явдаг байсан. Одоо бодоод байхад уншаагүй, нилээд удсан байна миний санахад хамгийн сүүлд цагаан сараар өвөөгийнхөө зулны өмнө уншсан юм байна. Нээрээ ч сүүлийн 2,3 жил гандан энэ тэрээр яваагүй, юу л болов гэж гээд тоогоогүй өнгө...
|
Бичсэн:
09:44, 2008-12-18 director |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хатан зүрх
|
АНУ-н ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачилсан энэхүү одон өдгөө 3-хан ширхэг байгаа ажээ. Жинхэнэ анхны одон шүү дээ. Түүнээс хойш эр зоригоо илтгэн баатарлаг гавьяа байгуулсан цэргүүдийг шагнадаг байсан энэ одонг Purple Heart буюу Хатан зүрх хэмээн нэрлэв. Улмаар дайнд шархадсан, бэртсэн цэргүүдэд олгодог болов. Өнөөдөр Афганистан, Иракт байлдаж байгаа америкчуудаас өдөрт дунджаар 14 цэрэг энэ одонг авч байна.
Доорхи зураг дээр байгаа зүрх бүр амь үрэгдсэн эсвэл шархадсан 1000 цэргийг төлөөлнө.
Дэлхийн 2-р дайнд 964,409 цэрэг,
Солонгосын дайнд 136,936 цэрэг,
Вьетнамын дайнд 200,67...
|
Бичсэн:
23:24, 2008-12-17 Melody |
Сэтгэгдэл (6)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
APNIC онлайн сургалт IPv6
|
Asia Pacific Network Information Centre-ээс Датаком ХХК-ийн спонсортай зохион явагдсан IP хувилбар 6 онлайн сургалт амжилттай болж өндөрлөв. IPv6 хаяглалт, IPv6 архитерктур ба үйл ажиллагаа, IPv6 хөрвүүлэлт гэсэн 3 өдрийн сургалт явагдав. Дэлхий даяр бидний одоогийн хэрэглэж байгаа 32 битийн real IPv4 маань хомсдолд орж дотоод сүлжээний private хаягуудыг хэрэглэх болсон билээ. Тиймээс ойрын ирээдүйд 128 битийн IPv6-ийг нэвтрүүлснээр бараг л дэлхий дээрх бүх сүлжээнд холбогдож болох бүх тоног төхөөрөмжүүд: хиймэл дагуулаас эхлээд машин, PC, гар утас, гэрийн хөргөгч, TB ... гэх мэт юу байдгын тэ...
|
Бичсэн:
14:02, 2008-12-17 xvv |
Сэтгэгдэл (6)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Надад мөнгөө үзүүл
|
BRIC хэмээх эдийн засгийн шинэ томьео үүсээд удаагүй байгаа билээ: Бразил, Орос, Энэтхэг, Хятадын шинээр дэлхийн зах зээлийг байлдан дагуулж байгаа хүчирхэгжиж байгаа эдийн засгийг BRIC countries гэж нэрлэдэг. Энэ 4 оронд хамгийн үй олноор саятнууд төрөн гарч байгаа аж. Дэлхийд одоо 10 сая хүн саятан болжээ. Харамсалтай нь, одоогийн 1 сая доллар нь 1983 оны 455,000 доллартай инфляцийн ачаар тэнцэж байгаа. 2007 оны дэлхийн 10,1 сая саятнуудын хөрөнгө нийтдээ 40,7 триллион доллар аж. 1. Швейцар /хүн амын 2,7%/ 2. Арабын Нэгдсэн Эмират /хүн амын 1,8%/ 3. Сингапур /1,7%/ 4. Норвеги /1.3%/ 5. Япо...
|
Бичсэн:
13:34, 2008-12-17 Melody |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хор долоодог бүсгүй
|
Валерия Кларк мэлхий харангуутаа бариад, үнэрлээд, долоодог. Түүний хувьд эрдэм шинжилгээний ажил нь Мадагаскарын төрөл бүрийн хорт мэлхийн хоруу чанар, хор ялгаруулах системийг судлах явдал юм. Химийн биологич мэргэжилтэй энэ бүсгүй арьсан дах булчирхайнаасаа алкалоид ялгаруулдаг эсэхийг нь тогтоох гэж нэлээд олон мэлхий долоосон бололтой. Түүний судалгааны үр дүнд эдгээр алкалоидуудыг хорт мэлхийнүүд хоол хүнснээсээ гарган авдаг болохыг, мөн амьдрах орчин нь цэвэр, бохирдоогүй байх тусам мэлхийний хор нь илүү хүчтэй байдаг нь тогтоогджээ. За одоо таавар таалгая: Кларк яагаад мэлхийгээ эхлээ...
|
Бичсэн:
11:52, 2008-12-17 Melody |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Дэлхийн хамгийн том талстыг үзээд үхэх магадлал
|
Эвлүүлэг биш шүү, залуусаа. Дэлхийд хамгийн том кристалл талстууд бүхий агуйг саяхан, 2000 онд нээжээ.
"Cueva de los Cristales" буюу "Талстын агуй" нь Мексик Улсын Наива уурхайн гүнээс санамсаргүй байдлаар олджээ. Наива уурхай нь улсынхаа экспортын хэрэгцээнд жил бүр мөнгө, хар тугалгыг тонн тонноор нь нийлүүлдэг юм. Мөнгө хэмээх үнэт металлыг үүсгэгч элементүүд нь талст болон үнэт чулууг мөн үүсгэдэг учраас өмнө нь ч энэхүү уурхайд ихээхэн хэмжээний талстууд бүхий хөндий орон зай үе үе олддог байжээ. Гэтэл тэр нэгэн өдөр ах дүү хоёр уурхайчин гүний өрөмдлөг хийж байхдаа аварга том талс...
|
Бичсэн:
09:33, 2008-12-17 Melody |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
2008 оны шилдэг зураг
|
National Geographic буюу Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн сэтгүүл нь сар бүр аялагчдын авсан мянга мянган зургуудаас шилж сонгон жил бүр шилдэг фото зургийн шагналыг гардуулдаг бөгөөд 2008 оны шилдэг зургийн тоонд орсон энэхүү цаатан эрийн хөрөгийг Австралийн иргэн Донна Тодд авчээ.
|
Бичсэн:
08:41, 2008-12-17 Melody |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Дэмий тэнээд л...
|
http://aeris-mongolia.com
Монголд зориулаад хийгдэж байгаа гэнэ үү? Гадаад хэлдээр л юм. Англи хэлэндээ тааруухан болохоор бас сайн ойлгосонгүйээ. Нээрээ иймэрхүү юм Монголчууд маань өөрснөө хямдхан хийгээд зарвал асар хэрэгтэй байна даа. Бас тээр болдоггүй амны хаалт (маск) энэ тэр хийвэл ч хэхэ. Заримдаа хорт утааны баг ч хэрэг болж магадгүй ч санагдах үе байх л юм.
Ер нь ойрд ч блогууд унших нь байтугай блогмн-ы блогууд ч уншиж амжихаа больчихжээ. Тэгэхдээ л нэг мэдэхэд тэнээд энд тэнд л оччихсон явах юм даа би хэхэ
...
|
Бичсэн:
02:15, 2008-12-17 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|