...миний шүлгүүд...

Тэмдэглэлийн талаар:

Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Хөдөөгийн баясгалан киноны дууны үг /Хөөрхөн борлог/

Хөөрхөн борлог мориороо
rnХөндийг туулах бахтайсан
rnХөгшин буурал ээжийгээ
rnХүндлэн асрах сайхансан
rn
rnГанган борлог морио
rnГаднаа сойх сайхансан
rnГолын хайртай ээжийгээ
rnГараас нь хөтлөх сайхансан
rn
rnЭнгэрийн ганцхан модондоо
rnЭлээ шувуу ч эргэхгүй ээ
rnЭмгэн буурал ээжий минь
rnЭргэж надад олдохгүй ээ
rn rnrn

Бичсэн: 21:56, 2019-03-29 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Цэрэг эрийн дуу /дууны үг/

Шуудан хүргэгчийг тосон гүйгээд
Шинэхэн захидлыг минь авч байна уу
Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд
Саалийнхаа зэл рүү гунхаж явна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Уурганы сүүдрийг гишгэчих вий гээд
Үзүүрийг нь холоос харасхийн тойрч явна уу
Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж
Хилийн тэнгэрийг ширтэж байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Ижилхэн борлог морьдоо хараад
Ирэх жилийн наадамд яарч байна уу
Мөнгөн баавартай хоёр эмээлээ
Тэнзэн ташуурт нь шондож байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг м...

Бичсэн: 21:49, 2019-03-29 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Зуслангийн уянга /дууны үг/

Зүйл зүйлийн цэцэг хуар нь хөѳ
Зүлгээ дагаад ургаа юу даа хөѳ
Зүйтэй төрсөн чи минь ээ хөѳ
Зүрхээ дагаад учраа юу даа хөѳ

Хайтан ягаахан цэцэг хуараа хөѳ
Хангайгаа дагаад ургаа юу даа хѳө
Хайртай төрсөн чи минь дээ хѳѳ
Хайраа дагаад учраа юу даа хөѳ

Хүжсийн үнэрт цэцэг хуар нь хѳө
Хүрээ татаад ургаа юу даа хөѳ
Хүний жаалхан чи минь хөѳ
Хүслээ дагаад учраа юу даа хѳө 
  УГЖ В. Оросоо ...

Бичсэн: 21:40, 2019-03-29 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Энх улирал /дууны үг/

Угуул нутгийг таалаад
rnУрин салхи нь сэвэлзээд
rnУрин салхины үзүүрт сэргээ юм уу
rnУнаган хүлгийн хатир чангараадrnЭнх улирал шимтэн шимтэхийн эх ээ
rnЭнх улирал мянган жаргалын үүд ээ хөrnСаалийн хувин дүүрээд
rnСаасан сүү нь мэлтэлзээд
rnСаасан сүүний арвинд бахдаа юм уу
rnСайн ханийн сэтгэл баясаадrnЭнх улирал шимтэн шимтэхийн эх ээ
rnЭнх улирал мянган жаргалын үүд ээ хөrnУужим талдаа дүүрээд
rnУран цэцэгс алаглаад
rnУран цэцгийн дэлбээнд уяраа юм уу
rnУяхан үрийн минь царай жавхаажнаrnЭнх улирал шимтэн шимтэхийн эх ээ
rnЭнх улирал мянган жаргалын үүд ээ хө
rn rnrn
rn"Ардын жүжигчин" П. Адарсүрэнr...

Бичсэн: 21:34, 2019-03-29 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Цэргийн бодол /дууны үг/

Алтан наран хэвийх зүгт
Алтай сайхан нутаг минь бий
Алтай сайхан нутагт минь
Азай буурал ээж минь бий
Азай буурал ээжийд минь
Амгалан энхийн ерөөл бий
Амгалан энхийн ерөөлд нь
Амар уулзахын тавилан бий

Саруул сарны хонох зүгт
Сэрүүн сайхан алтай минь бий
Сэрүүн сайхан алтайд минь
Сүрэг олон адуу минь бий
Сүрэг олон адуунд минь
Суман хүрэн морь минь бий
Суман хүрэн мориндоо
Суудал засахын тавилан бий

Салхины исгэрэх тэрхэн зүгт
Сарьдаг алтай нутаг минь бий
Сарьдаг алтай нутагт минь
Саальчин хонгор бүсгүй минь бий
Саальчин хонгор бүсгүйд минь
Сэтгэлийн ариун хайр бий
Сэ...

Бичсэн: 21:23, 2019-03-29 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Миний 2018-2019

2018
rnТовчхондоо бараг л яг хэвэндээ. Гэхдээ бас зүгээр залхуураад хэвтээд байсан биш завгүй л байлаа. Жоохон бясалгасан, гэгээрэл үргэлжилж байгаа хаха. Дээр үед лам нар бадарчилж, агуйд сууж бясалгадаг байсан шиг энд ирж бясалгаж байна даа  Далан дээгүүр загатнаад байгаа далавч ургах гэж байгаа байж ч магадгүй хаха.
rn
rn2019
rnЮуны ѳмнѳ маш завгүй л он гарч байна. Цаг ашиглах, амжуулах тал дээр бас л илүү суралцах, тухтай бүс (comfort zone)-ээсээ гарч 2018 оноос арай л илүү тѳлѳвлѳгѳѳ, бодсон зүйлсээ хэрэгжүүлэхийг хүсэж байна. Тархины мухарт элдэв мѳрѳѳдѳл, хиймээр амжуулмаар зүйлс зѳнд...

Бичсэн: 15:56, 2019-01-01 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ер нь манайхан нээх ярихгүй юм тээ

Ер нь манай Монголчууд хэр зэрэг сексдээ сайн үндэстэн юм бол? нтр

Би л хувьдаа нэлээн сайн байсан бүсгүйдээ сексээр гологдоод хаягдаж байсан хүн л дээ хаха. Бас үнэхээр хайртай байсан найз охиндоо ойртож чадахгүй байсаар хаягдсан. Тэрэндээ одоо ч гэсэн нэлээн харамсаж явдаг. Тэгэхээр эрчүүдийн хувьд бас нэг бодлын сайн сурах, дасгалжуулах ёстой зүйл. Ер нь насанд хүрэнгүүт нь онолын мэдлэг сайн зааж сургамаар зүйл юм шиг санагдаад байгаа.

Бас гэр бүлийн амьдралын хувьд ганц нэг унтаад жирэмслээд суучихдаг ч юм уу, эсвэл хайртай дуртай гэж байгаад тэр талын асуудлаа нэг их бодохгүй суучихдаг т...

Бичсэн: 16:48, 2018-11-10 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дорама үзээд төрсөн сэтгэгдэл

Бараг 20-оод жилийн өмнө үзэж байсан байх аа. Токиогийн дурлалын түүх (東京ラブストーリー・Tokyo love story) гээд Японы 11 ангитай олон ангит кино буюу дорама.

Өнгөрсөн 7 хоногт дахин үзэж эхлээд сая үзэж дуусгав. Дахиад л бөөн сэтгэл хөдлөл, дахиад Рикад дурлав. Үнэхээр л классик бүтээл юм байна, үнэхээр хөөрхөн ч жүжигчин юм байна Сүзүки Хонами сан. Бас урд нь үзэхдээ Монгол хэлээр үзэж байсан болохоор Япон хэлээр нь үзээд бас арай илүү сэтгэлд хүрч нөлөөлж байж магадгүй л юм...


Тухайн үед үзэхдээ Канжи, Миками, Сэкигүчи, Нагасаки Наоко нарын талаар арай л өөр сэтгэгдэлтэй үзэж байсан санагдана. Бас 20 ...

Бичсэн: 17:56, 2018-10-20 xvv
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хөхний сүүгээр хооллох ач холбогдол, хөхүүл эхийн хооллолт сэдвээр нярайн эмчээс асууцгаая

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө https://www.facebook.com/ehemut/ хуудсанд хийгдсэн лайв бичлэгийг хүргэж байна.



Бичсэн: 16:39, 2018-09-24 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Даши Сампилон- Буриадын сүүлчийн Ерөнхийлөгч


Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...


Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...

АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн ...

Бичсэн: 21:38, 2018-09-16 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Миний ардын сэтгэл цагаан /Дууны үг/

Миний ардын сэтгэл цагаан
Үг Ш. Сүрэнжав
Ая Ш. Эрдэнэбат

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр анхилам

Миний ардын үйлс нь өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр




...

Бичсэн: 18:20, 2018-08-04 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хаврын найраг /Дууны үг/

Үг: Ж.Шагдар
Ая: Х.Сэргэлэн

Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна

Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна

Дахилт:
     Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
     Үй түмээр өсгөсөн
     Малчин түмний минь алдар аа
     Малчин түмний минь алдар аа

Хавтгайн удамт тэмээн сүрэг маань
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлч...

Бичсэн: 18:14, 2018-08-04 xvv
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нютаг /дууны үг/


Баянхаанай ууламнай 
Бугайн урамдаанта нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Урасхал дүлөөн Балжамнай 
Улаалзай мойhоной орон 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Агасайн дэлгэр таламнай 
Адуу малай бэлшээритэй 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Мараанай сэнхир хөндий
Мангир таанайн орон 
Хаанаш ябаhан намтаяа 
Хамтадаа байдаг нютаг
Хаанаш ябаhан намтаяа 
Хамтадаа байдаг нютаг


Нутаг /Халхаар/

Баянхааны уул маань 
Бугын урамд...

Бичсэн: 01:43, 2018-05-20 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Энэрэлт сайхан харц /дууны үг/

Ая: УГЗ Т.Чимэддорж Үг:Яруу найрагч Д.Батсүрэн
МУСТА Т.Рэнцэнханд

Цэцэрлэг,дэлгүүр,талбайд хүмүүс " - Эмч ээ!" гэж баясан дуулах юм.
Цэхлэж харин эмч та хүмүүст цэнгэлээр бялахсан харцаа илгээх юм.
Эмгэн буурлууд таныг тэврээд " Эвий хүү минь!" гэцгээх юм.
Гарынхаа тэнхээг та минь мэдрээд, энэрэлт сайхан харцаа илгээх юм.
Үхлийн бараан үүлэн дундуур цагаан сум шиг зүсэн орж
Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та, цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа!





...

Бичсэн: 01:23, 2018-05-20 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сувилагч тандаа баярлалаа


Үг Ш.Сүрэнжав Ая Т.Чимэддорж

Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр түлхэж буцаасан
Асрал хайрын хүж наран
Ачлал энэрэлийн сүн далай

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацрах цалгиа
Нандин хүслийн шижир долгио

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би





...

Бичсэн: 00:54, 2018-05-20 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ханийн жаргал (дууны үг)

Үг Ш. Дулмаа Ая Ж. Баясгалан


Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил
Алаг дэлхийд чамтайгаа нийлэн голомт үүсгээд
Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад
Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Саруулхан шөнийн гэрэл тооноор тусан мэлтийгээд
Санаа амгалан нойрсох чинийхээ царайг ширтээд
Сайхан төрсөн дүрийг чинь зүрхнийхээ угт шингээгээд
Салашгүй үүрдийн итгэлийг сэтгэлдээ тунгаан хадгална

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Хөвч дэлхийн...


Бичсэн: 00:31, 2018-05-20 xvv
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бөхөөжөө гэлгүй яахав (Монгол ардын дуу)

Зуун түмэн хойгоос
rnУлааны нь гэлгүй яахав
rnЗургаан түмэн залуугаас
rnУчирснаа гэлгүй яахав
rn
rnНаян түмэн хойгоос
rnХары нь гэлгүй яахав
rnНайман түмэн залуугаас
rnНайзаа гэлгүй яахав
rn
rnАрван түмэн хойгоос
rnЦагааны нь гэлгүй яахав
rnАрдын олон багачуудаас
rnЧамайгаа гэлгүй яахав
rn
rnҮй түмэн хойгоос
rnБоры нь гэлгүй яахав
rnҮеийн олон багачуудаас
rnБөхөөжөө гэлгүй яахав
rn
rn(Эрэгтэй хүн дуулахдаа залуугаас гэдгийг сэвгэрүүдээс гэж дуулна)
rnБөкөөжөө гэлгүй яахавrnrn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn rnrn
rn
rn rn...

Бичсэн: 21:03, 2018-05-19 xvv
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

男はつらいよ

28年間の日本の発展も見ながら48作を見ました。何回か涙が出てきましたし美人の女優さんたちに惚れながら・・・バレンタインデーに、一人酒飲みながら、朝仕事早いのに終わりまでみてしまいました・・・何というか感動しましたし、人生の勉強にもなったと思います。

1969-1997 оны хооронд 28 жилийн хугацаанд хийгдсэн 48 анги киноны сүүлийн ангийг хундага сархадтай, нүд чийглэг байдалтайгаар үзэж дуусгав... Жүжигчин бүсгүйчүүдэд хэдэн ч удаа дурлав даа... Маргааш өглөө эрт ажилтай байж... гэхдээ харамсахгүй байна өө. Миний хувьд үнэхээр гайхалтай сонгодог бүтээл. Кино гэж, видео бичлэг гэж ямар гайхалтай юм бэ... Хүний амьдрал гэх мэт...

今のこの感情をいつまでも覚えて置きたい、忘れたくない、いつまでもおもいだしたいな・・・なんか生きていてよかったという感じだね。ただの映画がこんなにも強く感動させるなんて今までは...


Бичсэн: 01:32, 2018-02-14 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Үнэ цэн

Өдөрт 50 копейкны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж
rn
rn-Та яагаад Иванд өдөрт 5 рубль харин надад 50 хан копейк төлдөг юм бэ? Хэмээн гомдоллож гэнэ. Тэгтэл эзэн
rn-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд
rn-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн,
rn- Хэзээ хадсан өвс юм болдоо? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд
rn-Энэ зун хадсан өвс гэнэ ээ гэжээ. Эзэн,
rn- Өвсөө зарах юм болов уу? Хэмээн дахин асуулт тавихад зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов.
rn-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн
rn-Тэгээд х...

Бичсэн: 01:12, 2017-06-15 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Миний ээж

Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцэгсийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдра...

Бичсэн: 21:11, 2017-05-12 xvv
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free mp3 ringtonewireless-ringtonesfree t mobile ringtonssiemens ringtonealong move ringtonepolyphonic mobile ringtones freefree samsung ringtones and wallpapersfree real trax ringtones in canadametal gear ringtonesjohn mayer mp3 ringtones