Тэмдэглэлийн талаар:
Зөвхөн өөртөө зориулж бичдэг шүлгүүд, бас унших дуртай шүлгүүд
Миний холбоосууд
*
*
*
*
|
Талархжийнаа
Үхэх дөхлөө. Машинд мөргүүлээд... Сэхээнд 2 хоноход 6 хүн дэргэдээ өнгөрөхийг нүдээрээ үзлээ…. бурхан минь …..залуучууд нэгнээ яасан ч хайрлахгүй зоддог болсон юм бэ дээ ? Хэдэх ч үг алга . Эх хүнний нулимс…. Би бүүр шоконд орсон. Үхэл надаас ойрхон эргэлдээд байна мэт. Нүдээ анихад, чихээ таглахад ч ёолж байгаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний тэр мөч чихэнд улам чанга дуулдана. Ээжийгээ дүү нарыгаа сэтгэл санааг нь мөн ч их зовоолоо. Бурхан минь танд баярлалаа. Амьд мэнд хийж бүтээх эрч хүчийг минь сэргээж, юу хийх ёстойг минь хүчтэйхэн шиг сануулж өгсөнд маш их талархаж байна. ...
|
Бичсэн:
15:22, 2008-11-14 Обдоо |
Сэтгэгдэл (18)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Бусдын л адил
|
За өнөөдөр чинь бараг л ажлын сүүлийн өдөр. Цагийн юмыг цагт нь хийчихээд, өөртөө зав гаргаж өөрийгөө хааяа эрхлүүлж суух сайхан шоо дээ, тийм ээ ход ход. Халуунд халж хүйтэнд хөрч туулын мөсийг долоох шахаж энэ тэр гэхгүй ч гэсэн сургууль гэгч цэцэрлэгийн эрдэм гэгч кашыг инээж, огиж, амтархаж, амсаж идсэний хүчинд мэдлэг гэдэг нэгэн power-г кармаалаад амьдрал гэдэг уулын өөд бүсээ чангалан алхсан тэр үеэс хойш 3 даваа давсан байнаа. Хүн болж төрсөн хэн ч тэр том ууланд цэцэг ногоо, жимс нь алагласан, дулаахан нар ээсэн, тийм л сайхан байгаа даа гэж төсөөлдөг гэдэгт мөрийцсөн ч яахав.Харин за...
|
Бичсэн:
14:22, 2008-11-14 director |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
The 7 Habits of Highly Effective People
|
The 7 Habits of Highly Effective People
Honzo-н блогоос авсан хаягаар орж үзлээ. Сайн ном байгааг тэмдэглүүштэй. Аль нэгэн хэвлэлийн компани санал тавибал иймэрхүү номыг бол дор нь орчуулаад өгнө шүү. http://www.stephencovey.com/7habits
Habit 1 : Be Proactive
Your life doesn't just "happen." Whether you know it or not, it is carefully designed by you. The choices, after all, are yours. You choose happiness. you choose sadness. you choose decisiveness. You choose ambivalence. You choose success. You choose failure. You choose courage. You choose fear. Just remember that every moment,...
|
Бичсэн:
23:28, 2008-11-13 Melody |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Чингис Хааны уурганы нүх гэнэ...
|
Эх орны өмнөд хэсэгт ажиллаж амьдарч байгаа найз маань Энергийн төв ороод хэдэн зураг явуулжээ. Чингис Хааны уурганы нүх гэгдэх энэ нүх ёроолгүй мэт, ямарч урт модоор тэмтрэхэд ёроолд нь хүрэхгүй байсан агаад харин сүүлийн үед хүмүүс чихэр боов хийсээр ёроолд нь хүрч болохоор болсон гэнэ. Зургаас харахад найзын маань гар тэр чигээрээ яваад оржээ.
Монгол орны гайхамшигт газрууд барагдашгүй.
...
|
Бичсэн:
22:22, 2008-11-13 Melody |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Вэб бие даан хийх гэдэг ч...
|
Сүүлийн 9 өдрийн турш хуучин вэбээ шинэчлэх гэж жаахан суулаа. Мэдээж хэрэг 4 жил сургуульд нь сураагүй, мэргэжлийн багшаар нарийн ширийнийг заалгаагүй мань мэтийн хүнд бэрхшээх зүйл зөндөө. Ядаж л Java script мэдэхгүй. Гэхдээ ямар ч л байсан өөрийн хэмжээндээ flash animation оруулаад арай гайгүй харагдахуйцаар царайг нь засчихлаа. Энэ явцад хэрэг болохуйц хэдэн зүйл тааралдлаа, уншигч Та ч над шиг өөрөө суралцагч бол мэдэхэд илүүдэхгүй байх.
1. Вэбийн меню хийхэд олон давхараар шаталсан, хулгана хүрмэгц задарч харагддаг нарийн бүтэцтэй меню хийхэд http://www.buttongenerator.com тус болно. ...
|
Бичсэн:
21:40, 2008-11-13 Melody |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Сайн байна уу блог минь
|
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэсэг зуур юм бичсэнгүй ээ Уучлаарай блоггерууд минь. Одоо эргээд ирсэн болохоор асуудал дэвшүүлсэн нийтлэл болон , хуульчийн нүдээр булан ажиллуулж хэлэлцүүлэг хийж байх болно. Мэдээж Bоnus, Total-ууд маань байнга бичигдэх болно. Блогтоо эргээд ирсэн чинь пээ яасан сайхан байнаа. Обдоо
|
Бичсэн:
14:13, 2008-11-13 Обдоо |
Сэтгэгдэл (13)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
iPod-оо яаж засах вэ?
|
iPod чинь ямар нэгэн байдлаар асахгүй байна уу? Хэрхэн засах вэ? гэдэг асуултанд хариулах гээд үзье.
Хэрэгтэй зүйлс:
1. USB компьютерт залгадаг залгуур. (Хуучны iPod-уудад Firewire залгуур байж болно)
2. Интернетэд холбогдсон компьютер.
3. iTunes програмын сүүлийн хувилбар суусан байх.
Хамгийн эхлээд таны iPod ямар загвар вэ?
Ямар ч байсан Restore хийгээд нэг үзэцгээе:
1. Компьютертээ ipod-оо залгана.
2. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
3. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг тоглуулах (play/pause) товчтой зэрэг...
|
Бичсэн:
11:03, 2008-11-13 xvv |
Сэтгэгдэл (147)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Өчил
|
Бодохоор л орох байх газар олдохгүй юм. Өчигдөр орой ажлаасаа тараад очсон чинь дүү маань гүйж ирээл хоол таваглаад барьж ирснээ:Би будаатай хуурга хийсэн гэж хэлсийн. Тэгэхэд нь би вээр За за цаанаа тавьчихаа эхлээд гараа угаачий гэвээ. Хувцасаа сольж гараа угаачаад, Хоолоо томоос том халбагадсан чинь Ямммммар ч амтгүй, бас сонгиногүй, тос гэх юмгүй аргуун байдым даа. -Өө сонгино хийхгүй яасын бэ гэтэл дүү маань: -Яахын муухай ш дээ гэж байна. Ийм балиар юмыг чинь яаж идэхийн гээд би уурлалаа.Үнэндээ бол дүү маань сонгино иддэггүй юм л даа. Харин миний хувьд бол аймаар их өлссөн байсан боло...
|
Бичсэн:
09:47, 2008-11-13 director |
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хуучны iPod дээр нэвтэрхий толь суулгах
Дараах iPod-ууд дээр туршиж амжилттай болсон: 3G, 4G, iPod Photo, iPod Mini 1G болон 2G
Харин дараах iPod-ууд дээр болох ёстой. Бүрэн туршаагүй: 1G, 2G, iPod Color
Үүнээс хойших үеийн iPod-ууд дээр болохгүй.
Дэлгэцийн агшинууд:
Суулгалт & Татах
Суулгах заавар Windows эсвэл Linux & Mac.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас аваарай: http://encyclopodia.sourceforge.net/en/index.html ...
|
Бичсэн:
03:03, 2008-11-13 xvv |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
iPod 5g, 5.5G хямдхан аргаар зурагтанд холбох
|
Apple-ын өөрийнх нь холбогч кабле Монголд тэр болгон олддоггүй. Олдсон ч үнэтэй байдаг. Тэгвэл таньд нэгэн нууц арга зааж өгье. Үүний тулд таньд жирийн камерны A/V холбогч залгуур байхад л болно.
TV гаралт болон сигнал, өргөн дэлгэц эсэх зэргийг тохируулна. TV Out-ыг Ask дээр тохируулсан нь илүү тохиромжтой. Бас АНУ, Японд биш бол TV signal -ыг PAL сонгоорой.
За гол хэсэг нь энд байна. Та залгууруудыг дээр харагдаж буй өнгөөр зөрүүлэн залгах хэрэгтэй. Учир нь Apple-ынхан улаан каблеаар видеог дамжуулжээ (стандарт нь шар байдаг). Ингээд шар цагаан дууны гаралтыг мөн зөрүүлж залга...
|
Бичсэн:
02:31, 2008-11-13 xvv |
Сэтгэгдэл (6)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
iPod 5g, 5.5G-ын 20 тоглоом
Багтсан тоглоомнууд: Pacman Cubis Mini Golf Mahjong Tetris Bejeweled Solitaire Sudoku Zuma Texas Hold Em Musika Lost Sims Pool Sims Bowling Ms Pacman Vortex SAT Preps (2) iQuiz Хэрхэн суулгах заавар: 1: Дараах файлуудыг татаж авна.
http://rapidshare.com/files/180365602/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part1.rar
http://rapidshare.com/files/180381679/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part2.rar
http://rapidshare.com/files/180396772/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part3.rar
http://rapidshare.com/files/180413202/iPod_20_Games_THIS...
|
Бичсэн:
02:08, 2008-11-13 xvv |
Сэтгэгдэл (41)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Youtube саитаас iPod руу видео шууд оруулах
|
Youtube.com сайтаас видео-г mp4 форматаар сайн нарийвлалтайгаар татаж авч болдог. Үүнийг ямар нэгэн байдлаар хөрвүүлэх шаардлагагүйгээр шууд iPod руугаа хуулах боломжтой.
Ингэхийн тулд олон арга байдаг ч нэгэн хялбар аргыг таньд эхлээд танилцуулъя. (Жишээ зааврыг Mozilla Firefox дээр хийлээ. Хэрвээ та Firefox суулгаагүй бол яг одоо энд дараад татаж аваад суулгаарай. Хурдан, аюулгүй дэлхийн номер 1 интернет хөтөч шүү.) Гэхдээ Internet Explorer, Opera гээд ихэнхи веб хөтөч дээр ажиллах болно.
Хэрхэн татах талаар заавар:
Доорх Youtube видео татах гэсэн холбоос дээр хулганыхаа баруун товчий...
|
Бичсэн:
23:01, 2008-11-12 xvv |
Сэтгэгдэл (17)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт одсон найздаа
|
Найз маань яваад сар шахуу болсон байна. Багын найз л даа. 5-р ангиас гэхээр чинь, ммм, за байзөө 17 жил юм байна шүү дээ. India улс руу явахаар сэтгэл шулуудсан юм. А гэхдээ боолын хөдөлмөр эрхэлэхээр биш эрдэм гээшийг өвөртөлж ирэхээр явжугаам.Хүний нутаг гэдэг чинь.. гэж ирээл бидний хэдэн нөхөд дундаа суулгаж аваал лээгц гэдэг юмыг уншингаа бяцхан үдэлт хийж билээ. А гэхдээ нэг юм нь манай хайз гэж 1 нөхөр хэтэрхий хөөрөөд насаараа сургааль айлдчдым даа, харин ч нэг.Тэр үедээ онцгүй санагдаад нээх сүрхий загнаал эргүүлээл бөөн сургааль айлдаал. Гэтэл манай гол дүр маань индэр дээр и...
|
Бичсэн:
16:31, 2008-11-12 director |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Түлэгдэхэд шууд хүйтэн усанд дүрдэг
|
Саяхан нэг хамаатны маань ах хөлөө аймар түлсэн. Ширээн дээр байсан халуун цайг хүүхэд нь татаж асгаад түлэгдсэн гэсэн. Эцэг эхчүүддээ гэж хэлэхэд байнга болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. Ширээний бүтээлэг татаад дээрээ халуун цай асгах тохиолдол ч цөөнгүй байдаг гэсэн шүү.
За гол зүйлдээ оръё. Ямар нэгэн юманд түлэгдсэн тохиолдолд маш хурдан аль болох цэв хүйтэн усаар шавших, гоожуур тай бол цэв хүйтэн ус түлэгдсэн хэсэг рүү хэсэг хугацаанд гоожуулж, мөсийг цэвэр даавуун алчууранд боож жин тавьдаг гэнэ. Монголчууд бид болохоор барааны саван түрхэх, чихэр түрхэх г.м ямар ч ач холбогд...
|
Бичсэн:
14:14, 2008-11-12 xvv |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
iPod, iPhone, i*-доо үнэгүй програм татаж авах
|
iTunes-ээсээ үнэгүй iPod-доо зориулсан програм, хэрэгсэл татаж авмаар байгаа биз дээ? Гэтэл Кредит карт байдаггүй ээ, яах вэ? Байгаа нэг нь авчихдаг л байж, гэхдээ АНУ-д байлаа гэж саная, чи Япон хэл дээр авч чадахгүй шүү дээ, =) Энэ заавар таныг аль ч орны хамаагүй үнэгүй Apple -ын бүртгэлтэй болоход тус болно: 1. Хамгийн эхлээд аль орны бүртгэлтүй болохоо сонгоно. Үүний тулд iTunes-ээ нээгээд доор байгаа улс сонгох сонголтыг ашиглана. 2. Хуудас ачааллаад дуусмагц тухайн сонгосон хэл дээрх Apple-н худалдаа руу орно. Эндээс хуудасны баруун доод хэсэгт байгаа "Top Free App" хэсгээс ямар нэг...
|
Бичсэн:
13:11, 2008-11-12 xvv |
Сэтгэгдэл (39)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Миний бодол
|
Зиак, үзэж тарж байж нэг блог нээчээд хөөрөөд анхны ганц бичлэгээ биччихээд дуугаа оруулах гээд чадалгүй, ажил гэдэг алхаар толгой руугаа балбуулсаар, нүдүүлсээр шрекийн муурны нүдээр харан харан хаасан тэр өдрөөс хойш нилээд хэд хоног өнгөрчиж.Зав муутай энэ тэр гэж хатирсаар байгаад блогшуу юумаа яг мартах гэж байсан байна шд, кэкэ.Ямар ч байсан дуугаа оруулнаа. Эн тэрүүгээр хэсч, тэнэж, доншуучилж, сажилж,төөрч, будилж байж олсон сайхан, муухай, сонин, содон, гайхмаар, биширмээр, уйлмаар, дуулмаар, хараамаар, зүүдэлмээр,инээмээр тэрррр олон мянган блогуудыг үзээд, уншаад, хараад, баярлаад, ...
|
Бичсэн:
12:51, 2008-11-12 director |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
INDUSTRIAL DESIGN
|
Орон зайд хэмнэлттэй эдэлхүүн өнөө цагт их эрэлт ихтэй байгаа тийм болхоор номын тавиуртай хөгжим
гэхүү хөгжимтэй номын тавиур гэхүү ямарч байсан нэг иймэрхүү загвар гаргалаа. Та бүгд өөрсдөө ч мөн
гэртээ хийж тавихаар бодолцож хийлээ. Мод нь байвал гартаа уртай залуусын хийчих л зүйл байгааздээ.
за тээд залуусаа ажилдаа орж дээ. Найз охидууддаа нэг гайхуулаад авахгүй юу. Харин хийсэн зүйлээ
надад бас үзүүлээрэй би та нараасаа патентын мөнгө энэ тэр гэж нэхэхгүй ээ хэ хэ хэ.
...
|
Бичсэн:
20:30, 2008-11-11 DESI |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
BI TAND ZERLEG GOE ONIGOO YARIJ OGOH YY
|
би аймаар гоё онигоо ярьж өгөх үү ход ход ход Улаанбаатар хотод газар хөдөлжээ тэгсэн чинь барилгууд нураад унаж гэнээ. Тэгээд энэ барилга нурсан учир шилтгааныг тогтоохоор бүх барилгын материалуудыг шүүхэд дуудажээ. Тэгээд эхлээд элсыг дуудаж шүүгч асууж гэнэ:
-За нөхөр элс энэ барилга чиний буруугаас л болж нурсан байна даа
Элс:
-Уучилаарай эрхэм шүүгчээ би энд ерөөсөө буруугүй би байх ёстой газраа л байсан ямарч хөдөлгөөн хийгээгүй тас зуураал байж байсан гэжээ.
Шүүгч:
-За тэгвэл нөхөр тоосго чи л буруутай байна даа
Тоосог бас л өөрийгөө өмгөөлөн:
-Уучилаарай эрхэм шүүг...
|
Бичсэн:
09:21, 2008-11-08 DESI |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
ONGO HYNII SETGELZYID HERHEN NOLOOLDOG WE?
|
Cайн байна уу эрхэм уншинч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
Энэ удаагийн зөвлөгөө буландаа өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх талаар товчихон хүргэхээр боллоо.Орчилон ертөнцийн тоолж барашгүй хязгааргүй энэ олон өнгөнөөс жирийн хүний 30-45н сая өнгө ялган харах чадвартай харин дизайнерууд болон уран зураачид жирийн хүнээс 4-6 дахин илүү байдаг байна. Өнгө бас өөрийн гэсэн хэмжигдхүүнтэй өнгийн хэмжигдэхүүнийг нанометр гэнэ. Жишээ нь улаан өнгө хамгийн өндөр буюу 560-587 нм байдаг. Өнгийг ялган харах чадвар нь ийм харьцангуй байгаа нь тухай хүний физилоги, нас хүйс мэргэжлийн онцлог , агаар...
|
Бичсэн:
16:38, 2008-11-02 DESI |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
лайтай аан
Анх валентины өдөр манай ажлын анд Тогтохоо: -Энийг сонс доо гээл Уска бид 2-т сонсгож билээ. Нэгэн site дээр энэ дууг чухам л сайхан, сонсчуул хэзээ ч харамсахгүй шүү энэ тэр гээл баахан юм бичсэн байсан. Тэгээл сонслоо.... У-ааа нээх сүрхий магтаал байсан юу нь тийм сайхан байгаан гээл тоохгүй өнгөрсийн. Өө харин 1 мэдсэн чинь дагаал дуулдаг, клипийг нь үзээл сууж байдаг болчжээ. Нээрээ тоё дуу шүү. За тэгээд нүдээ аньж байгаад лаа асааж байгаад хайртай хүнээ бодоод сонсоорой. заза донгосох ч яахав. Зүгээр л сонсоод үз. ...
|
Бичсэн:
17:54, 2008-10-30 director |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|